Уран бүтээлч Л.Мянганцэцэг үзэсгэлэнгээ гаргана

2015 оны 04 сарын 02      0      2897

Уран бүтээлч Л.Мянганцэцэгийн “Зүрхний хэргүүд...” бие даасан үзэсгэлэнгийн нээлт маргааш “Улаан гэр” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болно. Энэхүү үзэсгэлэнд 13 бүтээл, нэг инстолляц тавих юм. Мөн энэ үеэр “Зүрхний хэргүүд” хэмээх өөрийн бичсэн нийт 200 гаруй шүлгээс бүтсэн шүлгийн түүвэр номын нээлт болох аж. Үзэсгэлэнд тавих бүтээлүүдийг тус номын шүлгүүдэд зориулан зуржээ. Ингэхдээ холимог техникийн аргаар бүтээлүүдээ туурвисан...

Аймаг дамжин хулгайн гэмт хэрэг үйлдсэн залуусыг эцэслэн хэргийг эцэслэв

2015 оны 04 сарын 02      0      3008

УЕПГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас аймаг дамжин хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдийг эцэслэн шүүсэн гэсэн мэдээлэл өглөө.  В.Гантөгс, В.Жавхлантөгс, В.Баяржавхлан, Э.Баярцогт, Э.Билэгмаа нар нь  Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Баянжаргалан, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан сумдаас 2011 оны оны 4 дүгээр сараас 2013 оны 7 дугаар  сарын хооронд 10 удаагийн давтан үйлдлээр, бүлэглэж, тээврийн хэрэгсэл...

“Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт сургалт хийв

2015 оны 04 сарын 02      0      3295

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн санаачилгаар Дэлхийн зөн ОУБ, Орхон аймгийн Цагдаагийн газартай хамтран “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт сургалтыг гуравдугаар сарын 25-26-ны өдөр Орхон аймагт зохион байгууллаа. Сургалтад Орхон аймгийн цагдаагийн 80 гаруй албан хаагч, тэдний гэр бүлийнхэн оролцсон юм. Уг арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн М.Батчимэг хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд манай улсад гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн тоо нэмэгдэж, хүний амь хохирсон, хүнд...

УИХ-ын гишүүн М.Батчимэг Кондо Казүмасаг хүлээн авч уулзав

2015 оны 04 сарын 02      0      2763

УИХ-ын гишүүн М.Батчимэг Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны  нэгдүгээр нарийн бичгийн дарга Кондо Казүмасаг Төрийн ордонд хүлээн авч уулзав. Ноён Кондо Казүмаса 2015 оны 8 дугаар сард Токио хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын талаар танилцуулсан юм. Уг чуулга уулзалтад дэлхийн 100 орчим улсын төлөөлөл болсон лидер эмэгтэйчүүд оролцох юм байна. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Японы нийгэм, эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог...

Хөрөнгө оруулагчидтай хийх дөрөв дэх хэлэлцээ болж байна

2015 оны 04 сарын 02      0      2889

Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхний хөрөнгө оруулагчидтай хийх дөрөв дэх хэлэлцээ ХХААЯ-нд болж байна. "М онголын Эдийн Засгийн Чуулган 2015" болж буй энэ өдөр Таван толгойн ордод хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээ үргэлжлэхээр болжээ.  Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарсан. Хөрөнгө оруулагчидтай хийх...

Өнөөдөр хүүхдийн номын өдөр

2015 оны 04 сарын 02      0      2515

Өнөөдөр олон улсын хүүхдийн номын баярын өдрийг дэлхийн улс орнууд уламжлал ёсоор 48 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Данийн үлгэрийн нэрт зохиолч Ганс Христиан Андерсены (Hans Christian Andersen) төрсөн өдрөөр Олон улсын хүүхдийн номын баярын өдрийг (International Children"s Book Day) тэмдэглэдэг. 1967 оноос эхлэн хүүхдийн номын олон улсын зөвлөлийн шийдвэрээр жил бүр тэмдэглэх болсон бөгөөд Үндэсний салбар зөвлөлүүд багачуудыг номонд дуртай болгох зорилгоор уг баярыг...

“Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхийн бүтэн оноо цуглуулна

2015 оны 04 сарын 02      0      2615

Монголын жүдочид ирэх тавдугаар сараас “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхийн бүтэн оноо цуглуулах тэмцээнүүдэд хүч сорьж эхэлнэ. Монголын жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ардын багш О.Балжиннямаар удирдуулсан үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн оноо цуглуулах Гран при тэмцээнд өрсөлдөөд лхагва гарагт эх орондоо ирсэн. Тэдний хувьд сар гаруйн хугацаанд сэргэлтийн бэлтгэл хийж байгаад дахин олимпийн эрхийн бүтэн оноо цуглуулах тэмцээнд хүч,...

БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаод бараалхлаа

2015 оны 04 сарын 02      0      2529

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар дөрөвдүгээр сарын 1-3-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж  байна. Тэрээр дагалдан  яваа төлөөлөгчдийн хамт өчигдөр Хятадын Ардын их хурлын ордонд  БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаод бараалхлаа.  Мөн ХКН-ын Төв Хорооны Санхүү, эдийн засгийн ажлын албаны дарга Лю Хө, БНХАУ-ын Худалдааны яамны сайд Гао Хучөн нартай уулзлаа.  Энэ онд болсон...

Өнгөрсөн онд цаазын ял авсан хүмүүс эрс нэмэгдсэн гэв

2015 оны 04 сарын 01      0      1884

Өнгөрсөн онд цаазаар авах ял сонссон хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн гэж олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгч “ЭмнэстиИнтернэйшнл” төрийн бус байгууллага мэдэгдлээ. Лондон хотод төвтэй тус байгууллага цаазын ялын талаарх жил тутмын тайлан мэдээгээ гаргасан юм. Уг тайланд дурдсанаар, БНХАУ хамгийн олон хүнд цаазын ял оноожээ. Тус улсад 1 000 гаруй хүнийг цаазалсан байна. Мөн уг тайланд, БНХАУ-ын эрх баригчид хэдэн мянган хүнд цаазаар авах ял оноосон байж магадгүй бөгөөд...

Крым ОХУ-д эргэн нэгдсэн нь Путины нэр хүндийг өсгөжээ

2015 оны 04 сарын 01      1      1756

2000 онд төрийн тэргүүний үүрэгт ажилдаа орсон цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нэр хүнд 1.5 гаруй дахин өсчээ. Крым ОХУ-д эргэн нэгдсэн нь Путиныг дэмжигчдын тоог эрс нэмэгдүүлсэн байна. Үүнийг Путин төрийн тэргүүний алба хашиж эхэлсний 15 жилийн ойд зориулсан ИТАР-ТАСС агентлагийн дугуй ширээний ярилцлагын үеэр Оросын “Олон нийтийн санаа бодол” /ФОМ/ сангаас танилцуулсан санал асуулгын дүн харуулжээ. ФОМ-ын тэргүүн Александр Ослоны...