Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгана

2015 оны 04 сарын 03      0      3745

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдасны дагуу нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгах ажлыг зохион байгуулахаар төсөл боловсруулжээ. Том мод шилжүүлэн суулгаснаар ногоон байгууламжийн 8-12 жилийн арчилгаа, хамгаалалтын ажлыг хэмнэж, агаарын бохирдол, бичил тоосонцорыг өөртөө шингээж, дуу чимээг багасгаж,ногоон массыг нэмэгдүүлэн хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлөх чухал ач холбогдолтой юм. Энэ ажлын хүрээнд...

21 аймгийн нэртэй шоколад худалдаанд гарчээ

2015 оны 04 сарын 03      1      4535

“КЛОУН АХ” ХХК нь дотоодын хөрөнгө оруулалттайгаар 2013 онд байгуулагдан шоколад үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн аж. Тэд Монгол улсын MNS 87:96 стандартын дагуу шоколадан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 2012 оноос Унгар улсын “Гётенборг” Швейцарын “BERN” үйлдвэрүүдэд ноу-хау, технологийн судалгаа явуулж сонголт хийсний үндсэн дээр Европын шоколадны үйлдвэрүүдийн технологийг өөрийн орны нөхцөлд тохируулан хийж буй гэнэ. Мөн эднийх...

Оюутнуудад 3000 юанийн тэтгэлэг өглөө

2015 оны 04 сарын 03      0      3538

МУБИС-ийн шилдэг оюутнуудад өнөөдөр Хятад, Монголын соёл, боловсролын сангаас тэтгэлэг гардууллаа. Тодруулбал, тус сургуулийн экологи химийн дөрөвдүгээр курсын оюутан Ё.Уранчимэг, хятад хэлний гуравдугаар курсын оюутан Б.Энхцэцэг, Багшийн сургуулийн төгсөх курсын оюутан М.Сувд-Эрдэнэ нар тус бүр 3000 юанийн тэтгэлэг хүртсэн юм. 2014 оноос хойш тус сан нь 2 удаагийн сурагчдын тэтгэлэгт хөтөлбөр болон нэг удаагийн оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Эдгээр тэтгэлэгт...

Баянхонгорт хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулна

2015 оны 04 сарын 03      0      3428

УИХ-ын гишүүн Д.Ганбат болон байнгын хорооны ажлын алба Баянхонгор аймагт зохион байгуулж буй “Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнд өнөөдөр оролцлоо. Зөвлөгөөнийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, хөдөлгөөний...

МХЕГ Сургалт, мэдээллийн төвөө өргөжүүүлэв

2015 оны 04 сарын 03      0      3680

МХЕГ Сургалт, мэдээлэл, үйлчилгээний төвөө өргөтгөн Зөвлөгөө, мэдээллийн төв болгон ажиллуулж эхэллээ. Энэ төв Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж байгаа ажил, үйлчилгээтэй холбоотой бүх мэдээллийг нэг цэгт төвлөрүүлэн, албан бичиг, өргөдөл, гомдол хүлээн авч хариу өгөх юм. Мөн мэдээлэл хүлээн авах, зөвлөгөө, мэдээлэл өгөх 1800-1286 дугаарын нээлттэй утас ажиллуулан, цахим мэдээллийн “Touch screen” компьютерыг ажилд оруулжээ. Ингэснээр...

Сонгинохайрхан уулын хишиг барилдаан эхэлнэ

2015 оны 04 сарын 03      0      3781

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Сонгинохайрхан уулын хишиг барилдааныг найм дахь жилдээ зохион байгуулна. Тус барилдаан  ирэх ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 5-ны 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм. Сонгинохайрханы хишиг барилдаанд Монгол Улсын харцага Ц.Содномдорж, аймгийн арслан цолтойдоо нэг,  улсын начин цолтойдоо нэг түрүүлсэн амжилтаар тэргүүлж байна. Өмнөх жилүүдийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийг сонирхуулж байна. 2008 онд...

L’Oreal 2015 оны нүүр царайгаараа ази бүсгүйг сонголоо

2015 оны 04 сарын 03      0      6977

                 

Оросын “Дальний Восток” хөлөг онгоц живжээ

2015 оны 04 сарын 03      0      3635

Курилийн арлын Агнуурын тэнгист Камчаткийн эрэгт Оросын “Дальний Восток” хөлөг өчигдөр 20.30 цагт живж, 43 далайчин  амиа алдсан тухай Оросын “Tass.ru” агентлаг мэдээллээ. Петропавловск-Камчатскийн далайн боомтын аврах албаны төлөөлөгч Артур Рец “Осол болсон шөнө 26 хөлөг байсан. Аврагчид шуурхай ажилласны үр дүнд 106 далайчинг аварсан. Харамсалтай 43 далайчин амиа алдсан” гэж ярьжээ.   Хөлөг ямар шалтгаанаар живсэн нь тодорхойгүй...

Хар салхи 200 гаруй иргэнийг орон гэргүй болгожээ

2015 оны 04 сарын 03      0      3470

“Никлас” хэмээх хар салхи Герман, Австрали, Швейцарь, Их Британи улсыг дайран өнгөрсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хар салхины улмаас есөн хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтсэн байна. Хар салхи Швейцарын 200 гаруй иргэнийг орон гэргүй болгосон байна. Германы “Цугшпитц” ууланд салхи 190 км цагийн хурдтай шуурч, төмөр замын хөдөлгөөн тасалдахад хүргэсэн гэж албаныхан мэдээллээ. Мөн орон нутгийн 300 гаруй нислэг цуцлагджээ. Гэнэтийн байгалийн...

“Төрийн банк”-ийг дээрэмдсэн сургуулийн сурагч байжээ

2015 оны 04 сарын 03      0      3860

Өчигдөр өглөө 6 цаг 5 минутын орчимд Дорноговь аймгийн Төмөр замын гуравдугаар баг, Барилга орон сууцны конторын байранд байрладаг “Төрийн банк”-ийг дээрэмдсэн хэрэг гарсан. Хамгаалалтын албаны ажилчид сонор сэрэмжтэй ажилласны дүнд гэмт этгээд бэлэн болоод өөр эд зүйлс дээрэмдэж амжилгүй нэвтэрч ороод зугтсан гэнэ. Тус аймгийн цагдаагийн хэлтэс түргэн шуурхай ажиллагаа явуулснаар 06 цаг 25 минут буюу 20-хон минутын дотор гэмт этгээдийг саатуулж чадсан байна. Банк...