Архинаас гаргах эмчилгээг 850 мянган төгрөгөөр хийж байхад нь шалгав

2015 оны 04 сарын 04      0      4251

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ОХУ-ын иргэн С.Н.М. нь Эрхүү хотоос ирж архинаас гаргах эмчилгээг 850 мянган төгрөгөөр хийж байна. Тухайн хүн Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх, мөн эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж өгнө үү гэсэн мэдээлэл ирүүлжээ. Уг мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлан, архинаас гаргах эмчилгээ явуулж байсан дээрх нэр бүхий иргэний үйл ажиллагаанд Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын...

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулжээ

2015 оны 04 сарын 04      0      3216

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг өнгөрсөн сарын 2-27-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Шалгалтад нийт 28 объект хамрагдаж, шалгалтын явцад 218 зөрчил илрүүлж, 41 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчийг арилгуулахаар улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагыг бичиж, байгууллагын...

Уул уурхайн салбарт буруу бодлого явж ирсний үр дүн өнөөдөр гарч байна гэв

2015 оны 04 сарын 04      0      3472

“Уул уурхайн салбар хаашаа чиглэнэ вэ” сэдвийн хуралдаанд оролцогсод тухайн салбарт буруу бодлого явж ирсний үр дүн өнөөдөр гарч байна гэдгийг тодотголоо. Алтны салбарт хүндрэлтэй зүйл их байсан ч 2014-2015 онд зөв бодлого явуулж ирснээр засрах төлөв ажиглагдаж буйг Алтан Дорнод Монгол ХХК-ийн гүцэтгэх захирал Т.Ганболд онцлов. Өнгөрсөн оны нэгдүгээр сард алтны татварыг тодорхой хэмжээгээр бууруулснаар алтны нийлүүлэлт өсч, улсын хэмжээнд дотоодын компаниуд 13 тонн...

Улаанбаатарыг 2030 онд олон улсын жишигт хүрсэн хот болгоно

2015 оны 04 сарын 04      0      3443

Улаанбаатарыг 2030 онд  олон улсын жишигт хүрсэн хот болгохоор  төлөвлөсөн хэмээн Эдийн засгийн чуулганы "Улаанбаатар хотын хөгжлийн стратеги" хуралдааны үеэр  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл мэдэгдлээ. Энэ үед  таван сая жуулчин хүлээн авдаг болно гэдгийг хотын дарга хэлж байна. Хүн амын 50 хувь нь нийслэлд амьдарч байгаа бөгөөд энэ нь дэлхийд хаа ч байхгүй гэдгийг тэрээр онцолсон юм. Тиймээс  аялал жуулчлалын хот болох уриаг дэвшүүлж 2030 он...

“Гэгээн муза-12” наадамд 47 бүтээл ирсэн гэв

2015 оны 04 сарын 03      0      3300

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза-12” наадам ирэх тавдугаар сарын 17-23-нд болно. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах тус наадмын зохион байгуулагчаас тодрууллаа. Одоогийн байдлаар тус наадамд нийт хот, хөдөө орон нутаг, олон улсаас 47 бүтээл ирүүлжээ. Эдгээр бүтээлийг “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хүүхэд оролцооны...

Академич С.Батмөнх бүтээлийнхээ дээжсээс хандивлав

2015 оны 04 сарын 03      0      3394

Монгол Улсын ШУА шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр нийслэл, хөдөө орон нутгийн номын сан, ЕБС-иудад ном бүтээлийн дээжээсээ хандивладаг уламжлалтай. Энэ удаа академич С.Батмөнх өөрийн эрдэм шинжилгээний бүтээлийн дээжсээс Монголын үндэсний номын сан, ШУА-ийн Эрдэм шинжилгээний төв санд хандивлав. Ном хандивлах үйл ажиллагаанд Монголын үндэсний номын сангийн удирдлагууд, ШУА-ийн Эрдэм шинжилгээний төв сан болон холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирж оролцлоо....

“Монголын эдийн засгийн чуулган-2015” өндөрлөлөө

2015 оны 04 сарын 03      0      3347

“Монголын эдийн засгийн чуулган-2015” Төрийн ордонд хоёр өдөр үргэлжлэн өнөөдөр өндөрлөх гэж байна. “Итгэлцэл” нэрийн дор зохион байгуулж буй энэ удаагийн чуулганы үйл ажиллагааг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлнэ. Зургаа дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн чуулганд дотоод, гадаадын мянга шахам төлөөлөгч оролцсон бөгөөд нэгдсэн хуралдаанаас гадна үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалт, Монгол Улсын зээлжих зэрэглэл, мэдээллийн ёс...

“Нийтийн үйлчилгээний чанар ба соёл” сургалт боллоо

2015 оны 04 сарын 03      0      3492

“Нийтийн үйлчилгээний чанар ба соёл” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Тус сургалтад Аялал жуулчлалын салбартаа Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг “Улисс”-ийн шагналт судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чон оролцсон юм. Тэрээр сургалтыг нийтийн албаны үйлчилгээний стандарт, шаардлагаас гадна ажилтны сайхан харилцаа, найрсаг байдлын үндэс болсон байгууллагын уур амьсгал, соёлыг...

С. Цэрэнчимэдэд хүндэтгэл үзүүллээ

2015 оны 04 сарын 03      1      3514

И х эзэн Чингис хааны өлгий нутгийн чөлөөт бөхийн дэлхийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэдэд хүндэтгэл үзүүлж зон олныхоо хишгийг хүртээв. Энэхүү хүндэтгэлийн ёслолыг өчигдөр  Чингис хотноо зохион байгууллаа. Хэнтий нутгаас төрөн гарсан алдартнуудын залгамж халаа болж, Узбекийн Ташкент хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс 19-хөн насандаа алтан медалийн эзнээр тодорсон С.Цэрэнчимэд бол хэнтийчүүдийн бахархан хүндэтгэх ёстой хүмүүсийн...

Хур тунадас их орж, цасан шуурга шуурна

2015 оны 04 сарын 03      0      3350

Өнөө шөнө Өвөрхангай, Төв, Дундговийн нутгаар хур тунадас их орж, цасан шуурга шуурна. Маргааш өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурч, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өнөө маргаашдаа ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, хүйтрэх тул даваа, гүвээ цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг малчид, тээвэрчид, ард иргэдэд Ус цаг уур орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.