Олон улсын нохойтой чарганы уралдаанд оролцохоор Э.Цэрэндолгор Хойд туйлыг зорьлоо

2015 оны 04 сарын 06      0      3086

“Цэрэн турс” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор “Fjallraven polar 2015” Олон улсын нохойтой чарганы уралдаанд оролцохоор Хойд туйлыг зорьжээ. Тэрээр өнгөрсөн 12 дугаар сард цахим сүлжээгээр явагдсан тус уралдааны онлайн санал асуулгаар ялалт байгуулан энэхүү эрхийн эзэн болсон юм. Эхний шатны санал асуулгад нийт 60-аад орны 1000 гаруй оролцогч өрсөлджээ. Тус уралдаан нь адал явдал хайдаг, адармаатай аялал хийдэг, аялал жуулчлал сонирхдог, өөрийнхөө...

Ж.Батзандан: Эдийн засаг ямар байхаас үл хамаарч баялаг бүтээгчдээ дэмжиж байх ёстой

2015 оны 04 сарын 06      0      3089

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас дараах тодруулгыг авлаа. -УИХ-ын дарга Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гээд Ерөнхий сайдад албан тоот хүргүүлсэн. Үүнд ямар байр суурьтай байна вэ? -Тавантолгой, Оюутолгойн төсөл Монголын ард түмэнд ашигтайгаар явах ёстой. Түүнээс гаднынханы эрх ашигт нийцэж, монголчуудын нийтлэг эрх ашгийг хохироосон төсөл байж болохгүй гэж харж байна. -Тавантолгойн төслийг баталсан сайд...

Нохойд хиймэл хөл хийжээ

2015 оны 04 сарын 06      0      2705

НУ-ын Колорадо муж улсад дөрвөн хөлгүй нохой хиймэл хөлийн тусламжтайгаар явж чаддаг болжээ. Хоёр настай, Ротвейлер үүлдрийн “Брутус” гэх нэртэй энэ нохойг машины зогсоол дээр хаясан байхад нь одоогийн эзэн нь олсон байна. Энэ эр нохой хөлдсөний улмаас хөлгүй болсон аж. Нохойг хиймэл хөлтэй болоход хандив өргөхийг эзэн нь онлайнаар уриалжээ. Хэдэн зуун хүн хандив өргөснөөр 12 500 доллар цугласан байна. Ингээд АНУ-ын нэгэн компани Брутуст зориулан хиймэл хөл...

“Соёл урлаг-Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулав

2015 оны 04 сарын 06      0      3210

Завханы Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд  сурталчлах зорилгоор  “Соёл урлаг-Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулжээ. Энэ үеэр цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлого, цагдаагийн газар, хэлтсээс гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж буй ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг иргэдэд өгч цагдаагийн алба хаагчид...

”Үндэсний сургагч багш бэлтгэх” сургалт өндөрлөлөө

2015 оны 04 сарын 06      0      2617

“Эх орон-36” хөтөлбөрийн "Үндэсний сургагч багш бэлтгэх" сургалт Олон улсын хүүхдийн Найрамдал төвд өнгөрөгч бямба гаригт хаалтаа хийлээ. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Эх орон-36” хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ХАХНХ-ын сайд...

Сурагчдын дунд “Дөл” тэмцээн үргэлжилнэ

2015 оны 04 сарын 06      0      2723

 Сурагчдын цэрэг-спортын “Дөл” тоглолт энэ сарын 25-нд болно.  Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтран ажиллах  гэрээний дагуу Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд болох энэ тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт үргэлжилнэ. Эцсийн шалгаруулалт нь энэ сарын 25-ны өдөр Батлан хамгаалахын Их сургууль дээр болох юм. Баг тамирчдаа тэмцээнд бэлтгэж, шаардагдах зардлыг гарган оролцуулахыг дүүргүүдийн Засаг...

Цасан шуурганы улмаас нэг иргэн амиа алдсан гэв

2015 оны 04 сарын 06      0      2575

Өнгөрөгч амралтын өдөр орсон их цас, цасан шуурганы улмаас нэг иргэн амиа алджээ. 97 хүн төөрснөөс 94-ийг нь олсон байна. ОБЕГ-т хохирогчийн ар гэрийнхний өгсөн мэдээллээр "Хохирогч иргэн 50 орчим насны, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан бөгөөд гэрийнхэн нь малдаа явахдаа цоожлон орхисон байна. Харин хохирогч цоожоо эвдэж гарсан " хэмээн мэдээлжээ. Цас, цасан шуурганы улмаас үүссэн хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн улсын хэмжээнд нийт 97 иргэн сураггүй...

Малайзын нисдэг тэрэг осолдож зургаан хүн амиа алджээ

2015 оны 04 сарын 06      0      2325

Малайзад болсон нисдэг тэрэгний ослоор зургаан хүн, тэдний дотор Ерөнхий сайд Нажиб Разакийн шадар туслах болон тус улсаас АНУ-д сууж байсан элчин сайд амиа алджээ.  Осол бямба гарагийн оройн таван цагийн үед нийслэл Куала-Лумпур хотын захад болсон байна. Нисдэг тэргэнд нийслэлээс 200 орчим км зайтай орших төвийн нутгийн Паханг мужид Нажибын охины хуримын хүлээн авалтад оролцсон хүмүүс суун Субанг-Жая хот руу буцаж явжээ. “Ширүүн бороо орж байх үед нисдэг тэрэг...

Сонгинохайрхан уулын хишиг барилдаанд Г.Эрхэмбаяр түрүүллээ

2015 оны 04 сарын 06      0      2875

Өнгөрсөн ням гарагт болсон Сонгинохайрхан уулын хишиг барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүллээ. МҮБХ-ноос  СХД-ийн Тамгын газар, Монос групптэй хамтран зохион байгуулдаг Сонгинохайрхан уулын хишиг барилдаан найм дахь жилдээ Монос группын 25 жилийн ойн хүрээнд болж өндөрлөв. Өчигдрийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан  Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа,...

Зам, даваа хаагдсантай холбогдуулж сэрэмжлүүлж байна

2015 оны 04 сарын 06      0      2621

Нийслэл болон орон нутгаар өчигдөр шөнөөс эхлэн цас орсны улмаас зарим зам, даваа хаагдсантай холбогдуулж Нийслэлийн Онцгой байдлын газраас ард иргэдэд сэрэмжлүүлж байна. Авто Тээврийн Үндэсний Төвийн мэдээлж буйгаар өнөө өглөөний 10:30 цагийн байдлаар: Өмнөговь, Дундговь, Дархан-Уул аймгийн чиглэлд бага зэргийн салхитай; Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд Хөшөөтийн даваа орчим цас орсон, шуургатай; Говьсүмбэр аймгийн чиглэлд цас их орсон, цасан шуургатай; Баруун...