Өнөөдрийн цаг агаарын мэдээ

2015 оны 04 сарын 17      0      3171

015 оны дөрөвдүгээр сарын 17-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн, Төв нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм , говийн бүс нутгаар 14-19 хэм , бусад нутгаар 11-16 хэм...

”Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхим”-аар залуусыг хүмүүжүүлнэ

2015 оны 04 сарын 16      0      1234

БСШУЯ,НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын  танхим” байгуулах бөгөөд уг танхимд зориулсан тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ажиллагаа лхагва гарагт болов. Эхний ээлжинд  11 аймаг болон нийслэлийн ЕБС, насан туршийн боловсролын төв, их дээд сургуулийг түшиглэн 20 танхим байгуулах юм. НҮБ-ын ХАС-гийн Суурин төлөөлөгч Наоми Китахара “Бидний хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн төслийн гол зорилго нь...

Олон нийтээс хандиваар цугларсан гар утсыг Түр хамгаалах байранд хүлээлгэн өгөв

2015 оны 04 сарын 16      0      3339

ХЗЯ, Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд ТББ, Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байр, хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод туслах “Аюулгүй утас” аяныг  гурав дугаар сарын 9-нөөс энэ сарын 12-ны өдрийг хүртэл амжилттай зохион байгуулж, аяныг хаах ажиллагаа боллоо. Тус аяны зорилго нь гэр бүлийн хүчирхийллийн талаар олон нийтэд мэдээлэл түгээх, түүний онцлог байдлыг таниулах, Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд, Түр хамгаалах...

”Эд хөрөнгө хураах ял”-ын биелэлтийг эрчимжүүлнэ

2015 оны 04 сарын 16      0      3489

ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газраас улсын хэмжээнд "Эд хөрөнгө хураах ял"-ын биелэлтийг эрчимжүүлэх нэг сарын аян зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд эд хөрөнгө хураах ялын биелэлтийг нэмэгдүүлэх, хорих ангид үндсэн ялаа эдэлж буй нэмэгдэл ялтай ялтнуудын эд хөрөнгө хураалтыг шуурхай барагдуулахын төлөө ажиллаж байгаа аж. Мөн УЕПГ-тай хамтран 200 гаруй ялтанд холбогдох эд хөрөнгө хураах ялын гүйцэтгэх хуудсыг нөхөн бичиж байгаа юм байна.

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгодог зээлийн хүүг жилд гурван хувиар тооцно

2015 оны 04 сарын 16      0      3243

Монгол Улсын хамгийн том боомт хот болох Замын-Үүд сумын ИТХ-аас 2015 онд “Сум хөгжүүлэх сан”-гаас  жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгодог зээлийн хүүг жилд гурван хувиар тооцох журам баталжээ. Зээлийн санхүүжилтийг орон нутагт мах, сүүн бүтээгдэхүүн, арьс ширний үйлдвэрлэл, хүлэмжийн аж ахуй, авто засвар, төмөр хийц, барилгын засал чимэглэл, модон эдлэл зэрэг 10 гаруй гэр төрлийн жижиг дунд, үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан олгох юм байна. 

“Залуучуудын хөгжлийн төв” шинээр байгуулав

2015 оны 04 сарын 16      0      3373

Швейцарын хөгжлийн агентлаг, Люксембургийн ЗГ, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын ЗГ, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил 2013-2017” төсөл Өмнөговь аймагт 2013 оноос хойш хэрэгжиж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд Цогтцэций суманд “Залуучуудын хөгжлийн төв” шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж байна. Нээлтийн арга хэмжээнд Цогтцэций сумын ИТХ-ын дарга Ц.Мөнхдэлгэр, Засаг дарга С.Содбаатар,...

Малчид ноосны урамшууллаа авч чадахгүй байна гэв

2015 оны 04 сарын 16      0      3069

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд малчид ноосны урамшууллаа авч чадахүй байна гэсэн гомдол нэг хэсэг тасраагүй. 2014 онд Өвөрхангай аймгийн хэмжээнд 11566 малчин ноосны урамшуулалд хамрагдах ёстой байснаас 9667 малчин урамшууллын мөнгөө авч, 1899 малчин аваагүй байна. Урамшууллын мөнгөнд хамрагдаж чадаагүй малчид нь хоршооны гишүүн биш гэх үндэслэлээр Мал хамгаалах сангаас нэр нь хасагдсан болон хонь, тэмээний ноос боловсруулах үндэсний үйлдвэрээс баримт нь...

Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалж буй үйлстнийг Төрөөс үнэлэв

2015 оны 04 сарын 16      0      3215

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 53 дугаар зарлигийг амжилттай хэрэгжүүлж, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан  Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон Монгол Улсын  Ерөнхийлөгчийн нэрэмжит батламжийг хүртлээ. Биеийн тамир,спортын газар өнгөрсөн жил нийтийн биеийн тамирын  303 арга хэмжээнд 48261 хүн хамруулсан ба бие бялдарын  хөгжил, чийрэгжилтийн судалгааны  багаа Өндөрширээт, Баянчандмань, Эрдэнэ,...

Өчигдөр ӨМӨЗО-д газар хөдөлжээ

2015 оны 04 сарын 16      0      2979

Бээжингийн цагаар 4 дүгээр сарын 15 ны өдрийн 15 цаг 39 минутанд ӨМӨЗО-ны Алшаа аймгийн  Алшаа баруун хошуунд 5,8 баллын хүчтэй газар хөдөлжээ.   У Хай хот, Алшаа аймагт хүчтэй мэдрэгдсэн бол Баяннуур, Бугат, Хөх хотод илэрхий мэдрэгджээ. Нинься, Шэньси  хот орчимд мөн  газар хөдлөл мэдрэгджээ. Том сүйрэл, хүний амь эрсэдсэн, шархдсан мэдээлэл байхгүй  ба бодит хохирлын хэмжээ  тодорхой болоогүй байна. Хятадын  Газар хөдлөлийн газраас...

Мэргэжлийн морин хуурчдын олон улсын тэмцээн болно

2015 оны 04 сарын 16      0      3101

Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “Икел сан”, Морин хуурын төвөөс санаачлан мэргэжлийн морин хуурчдын олон улсын тэмцээн зохион байгуулахаар болов. Тус уралдаан нь морин хуурын өв соёлоо судалж, олон улсад хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилготой юм. Мэргэжлийн морин хуурчдын дунд болсон I, II уралдаан 2002, 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, төрийн их хуурч Г.Жамъянгийн нэрэмжит болгон зохион байгуулсан бол  2010 онд III  уралдааныг олон...