“Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-ыг энэ сарын 25-нд зохион байгуулна

2015 оны 04 сарын 20      0      2302

Аж үйлдвэрийн яам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, Замын-Үүд сумын ЗДТГ хамтран энэ сарын 25-нд “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгуулна. Тус чуулга уулзалтаар "Замын-Үүд" чөлөөт бүсийн өнөөгийн байдлыг хэлэлцэхээс гадна хөрөнгө оруулалт, бүсийн хөгжлийн асуудалд төвлөрч ярилцах аж.  Чуулга уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд С.Цогтбаатар болон...

Нийслэлчүүд бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхитэй оролцов

2015 оны 04 сарын 20      1      2526

Амралтын  өдрийн бүх нийтийн цэвэрлэгээнд 9111 төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын  нийт 43000 иргэн  оролцжээ. Их цэвэрлэгээгээр 3 сая 407 мянган м 2  талбайг цэвэрлэн, 590 удаагийн рейс хийж 2511 тонн хог хаягдал ачуулжээ. Мөн энэ үеэр 3000 оюутан Чингисийн талбайг угаасан бол Улаанбаатар нэгтгэлийн ажилчид автобусны буудлууд, гэрлийн шон, нийтийн эзэмшлийн хайс хашлагуудыг цэвэрлэсэн байна.

Оюуны бэрхшээлтэй иргэдийн дунд тэмцээн зохионо

2015 оны 04 сарын 20      0      2329

Орхон аймагт ирэх сарын 13-15-нд оюуны бэрхшээлтэй иргэдийн дунд “Тусгай олимп” тэмцээн болно. Уг олимп зургаан төрлөөр болох бөгөөд 8-35 насны иргэд оролцоно. Анх удаа болж буй “Тусгай олимп”-ыг Орхон аймаг дахь “Энх тайвны корпус”, “Тусгай олимпын Олон улсын хороо”, АЗДТГ хамтран зохион байгуулж байгаа юм. Сагс, гар бөмбөг, хөнгөн атлетик, усан сэлэлт зэрэг спортын зургаан төрөлд оролцох иргэдийн биеийн бэрхшээлээс шалтгаалж...

Урлагийн суутнуудыг ”төрүүлдэг” Хөгжим бүжгийн коллеж

2015 оны 04 сарын 20      43      20766

Төсөөлцгөөе. Амьдарлаас хөгжмийн аялгуу урсан одсон, бүр алга болчихсон. Хөгжим огт байхгүй. Гудамж, талбай, концертын их танхимууд, кино театрын дэлгэцнээс ямар ч хөг гарахгүй, үйл явдал зөвхөн яриагаар өрнөж, жолооч хүртэл машин дотроо байнга таг чиг байна. Төсөөлж байна уу. Наадам, цагаан сараар морин хуур, уртын дуу эгшиглэхгүй, Чингисийн талбайд найрал хөгжимгүйгээр цэргийн жагсаал явж байна гээд боддоо. Утгагүй санагдаж байгаа биз. Хөгжим бидний амьдралд ийм чухал, маш том орон зай...

Түүхий резин, шингэн ширэм, маскны үйлдвэрүүд өнгөрсөн онд нээлтээ хийсэн боловч ажиллахгүй байна

2015 оны 04 сарын 20      0      2805

Орхон аймагт “Эрдэнэт” Үйлдвэр, технологийн паркийг түшиглэн түүхий резин, шингэн ширэм, маскны үйлдвэрүүд өнгөрсөн онд нээлтээ хийсэн ч  үйл ажиллагаагаа явуулахад хэд хэдэн хүндрэл тулгарч байна. Тухайлбал, шингэн ширэм үйлдвэрлэх “Бэрэн метал” ХХК домен зуухыг Монгол улсад анх удаа ашиглалтад оруулсан нь хууль эрх зүйн орчин, технологитойгоо зөрчилдөж байна хэмээн тайлбарлаж байна. Хэрэв уг үйлдвэр ашиглалтад орж, бүрэн хэмжээндээ ажиллаж...

Дуучид ”Сэтгэлийн эгшиглэн”-нд нэгдэнэ

2015 оны 04 сарын 20      0      2331

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат М.Энхцэцэг хэмээх бүсгүй нэн яаралтай Энэтхэг улсад очиж хагалгаанд орохоор болжээ. Тиймээс рок поп, нийтийн дуучид, хошин урлагийнхан нэгдэж үзэгч олондоо тоглолтоо хүргэхээр боллоо. "Сэтгэлийн эгшиглэн" хэмээх тус тоглолтод МУГЖ Н.Чулуунхүү, Г.Батбаяр, Ж.Уранчимэг, СТА Н.Баасандорж, Л.Болдбаатар, Л.Банзрагч, Д.Бурмаа, “Universe best songs-2010” наадмн Гранпри шагналын эзэн Б.Жавхлантөгс, ноён Бондгор,...

САЙН МЭДЭЭ: Beatles хамтлагийн хөшөөнд засвар хийж байна

2015 оны 04 сарын 20      1      4051

Хэдхэн хоногийн өмнө янз бүрийн хэл, хүссэн өнгө будгаар хөшөөн дээр сараачин зурж, бичиж муухай болгосон байсан Beatles хамтлагийн хүндэтгэлийн хөшөөг "Хаан бууз"-ын хамт олон сэ ргээн засварлаж байна.

Дэлхий дээр жилд олборлож буй нийт алтны 11 хувийг хог болгон хаядаг

2015 оны 04 сарын 20      0      2182

Хэрвээ элдэв электрон хог хаягдлыг дахин боловсруулан тэдгээрээс хэрэгтэй материалыг гарган авч чадваас 52 тэрбум доллароор үнэлэгдэх хэмжээний материал цуглана. НҮБ-ын гаргасан тайланд дурдсанаар, өнгөрсөн онд дэлхий даяар хүмүүс 41.8 сая тонн цахилгаан бараа болон цахилгаан тоног төхөөрөмжийг хог болгон хаяжээ . Энэ нь 1.15 сая ачааны машин хог хаягдал гэсэн үг бөгөөд ачааны машинуудыг эгнүүлэн тавибал 23 мянган км урт цуваа үүснэ гэж мэргэжилтнүүд тооцоолсон байна. Ийм их...

Япончууд сансрын автомат аппаратыг 2018 онд хөөргөнө

2015 оны 04 сарын 20      0      2324

Японы сансрын судалгааны агентлаг /ЖАКСА/ газардагч модуль бүхий сансрын автомат аппаратыг Сар руу 2018 онд хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай Киодо агентлаг мэдээлжээ. Дээрх төсөл хэдий хэмжээний өртгөөр хэрэгжих нь одоогоор тодорхойгүй байна. ЖАКСА агентлаг төслийг боловсруулах шинжээчдийн баг бүрдэх үед буюу 2016 онд уг төслийг санхүүжүүлж эхлэх аж. Сансрын SLIM /Smart Lander for Investigating Moon/ аппаратыг Японы “Epsilon” зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөх...

74 настай уулчин Т.Гүррагчаа Эверестийн 5200 метрийн өндөрт хүрээд байна

2015 оны 04 сарын 20      0      4150

Энэ жилийн олон улсын уулчдын “Evеrест ехрedits-2015” багт Монгол Улсын уулчин уулын спортын ОУХМ, гавьяат тамирчин Т.Гүррагчаа, Б.Цэвээндаш нар оролцож байгаагаас 74 настай гавьяат тамирчин Т.Гүррагчаа Эверестийн 5200 метрийн өндөрт байрлах лагерьт хүрчээ. Түүний багт Австри, Энэтхэг, Монголын нийт 6 уулчин, шерпануудын хамт оролцож байна. Тухайлбал, Австрийн уулчин А.Холзер 49 настай эрэгтэй, долоон ноён оргилийн зургаад нь гарсан, мөн Чой оюу болон Шишипагма...