Д.Хаянхярваа: Ийм чухал асуудлыг яаран сандран хэлэлцэж болохгүй

2016 оны 03 сарын 30      1      828

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа ээлжит бус чуулгантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр Ардын намын бүлгийн гишүүд ээлжит бус чуулганд ирэхгүй байна, ирцээр бойкотолж байна гэж АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар удаа дараа мэдэгдэж байгаад харамсаж буйгаа мэдээллийн эхэнд онцоллоо. Монголд цөмийн хог хаягдлыг булшлахыг дэмжиж байгаа мэтээр АН-ын бүлгийн даргын зүгээс удаа дараа тайлбарлаж байгааг гайхаж байна. Түүнчлэн "Олон...

Украинд ОРОС КИНОГ хориглолоо

2016 оны 03 сарын 30      0      551

ОХУ-ын кинонуудыг хориглох санал хураалтыг Украины парламент өчигдөр явуулж, 237 саналаар дэмжсэн байна. 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш бүтээсэн кинонууд уг хоригт хамаарах ажээ. Оросын 430 гаруй кино болон телевизийн хөтөлбөрийг Украинд гаргахыг хориглоод байгаа билээ. Мөн Украины үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаатай холбоотойгоор нөлөөг нь тогтоон барих боломжгүй гэсэн Оросын болон гадаадын 83 жүжигчин, киног бүтээгч, дуучин болон соёлын бусад...

Магистрант, докторантад олгох судалгааны тэтгэлэг зарлагдлаа

2016 оны 03 сарын 30      6      1727

Их, дээд сургуулиудын интерпренёр үйл ажиллагааг дэмжих, эрдэмтэн  судлаачдын залуу халааг бэлтгэх, тэдний эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажлын үр өгөөжийг нь дээшлүүлэх зорилгоор шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлээр их, дээд сургуулиудад магистрант, докторантад  сурч буй залуу судлаачдад олгох тэтгэлэгийг зарлажээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/65 тоот тушаалаар батлагдсан “Магистрант, докторантад судалгааны тэтгэлэг олгох...

БСШУЯ-наас ТЭТГЭЛЭГ ОЛГОХ уралдаан зарлалаа

2016 оны 03 сарын 30      4      16182

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэг олгох уралдаан зарлаж байна. Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно. Төслийн чиглэл: - нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах; - оюутны суралцах орчныг...

З.Энхболд: Би Монголынхоо эмч нарт итгэдэг

2016 оны 03 сарын 30      6      564

УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн эмч нарын өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлэв. Мэндчилгээнд "Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлэгийн ажилтнуудад баярын мэнд хүргэж, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  Энэ түүхэн өдөр Япон Улсын буцалтгүй тусламжаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Нэгдсэн эмнэлэгийн шав тавигдаж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Австрийн 7 сая...

ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ ГАЗРУУД

2016 оны 03 сарын 30      0      587

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 30-ны лхагва гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул иргэд хэрэглээгээ түр зохицуулна уу. Сүхбаатар дүүрэг 09:00-20:00 цагт: Дашчойнхор, Яргайт, Хандгайт чиглэлд, 10:30-17:30 цагт: 19-р хороо Майхан толгой, Хандгайтын богино, Хуурай мухар, Билгүүний энгэр орчим, Хан-Уул дүүрэг 11:00-18:00 цагт: Чингисийн хүрээ, Оюуны ундраа ХХК болон ойр орчим, Сонгинохайрхан...

Ц.Оюунбаатар: ЭМСЯ эмч нарын цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгааг хангахаар санаачилгатай ажиллаж байна

2016 оны 03 сарын 30      0      700

“Олон улсын эмч нарын өдөр” өнөөдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар салбарынхаа эмч, ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлэв. Уг мэндчилгээнд, “Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд  мэдлэг оюун, авьяас чадвар, хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа болон эрүүл мэндийн салбарын алтан түүчээ болсон ахмад буурал эрдэмтэн багш, эмч...

НӨГӨӨДӨР: Цахилгааны тариф ЗУНЫ ХУВААРЬТ шилжинэ

2016 оны 03 сарын 30      0      692

Өнгөрсөн жилээс эхлэн улс даяар цагийн тооллыг тодорхой хугацааны давтамжтай нэг цагаар урагшлуулж, хойшлуулдаг болсон. Тиймээс эрчим хүчний зохицуулах хорооноос цагийн ялгаварт электрон тоолууртай хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг тооцох тарифын цагт мөн адил өөрчлөлт оруулж байхаар шийдвэр гаргасан. Үүний дагуу ирэх сарын 1-нээс айл өрхийн өдөр, шөнийн тариф болон аж ахуйн нэгжийн өдөр, оройны тариф мөрдөх цагт өөрчлөлт оруулна. Тодруулбал, өдөр, шөнийн тарифт тоолууртай айл...

Ордны гадаа БОДИС ЦАЦСАН хүмүүсийг 25 мянган төгрөгөөр торголоо

2016 оны 03 сарын 30      2      629

Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенцид нэгдэх тэргүүтэй цөмийн хаягдлын багц төслийг хэлэлцэх байсан. Харин эл асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж иргэний нийгмийн байгууллагууд Төрийн ордны гадаа жагсаал зохион байгуулсан. Жагсагчид ордны баруун хаалга, автомашин орж, гарах зам дээр химийн бодис байж болзошгүй зүйл асгасан юм. Энэ...

ӨНӨӨДӨР: УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийнэ

2016 оны 03 сарын 30      0      580

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр эхлүүлэх байсан боловч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас өнөөдөр нээхээр болгож хойшлуулсан юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсад цөмийн хог хаягдал болон түлшийг импортоор оруулж ирж булшлахгүй байхыг заасан зохицуулалт бүхий хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсны дараа буюу өнөөдөр ээлжит бус чуулганыг нээнэ. Чуулганаар ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежмэнтийн аюулгүй ажиллагааны тухай конвенц болон...