Бидэнд эерэг өөрчлөлт хэрэгтэй

2015 оны 04 сарын 21      0      2137

Өөрчлөлт гэдэг хувь хүн  өөрийн гадаад болон дотоод нөхцөл байдлыг мэдрэн, болох боломжийг бодит болгон хэрэгжүүлэхийг хэлнэ. Хувь хүний өөрчлөлтгүйгээр бусад юу ч өөрчлөгдөхгүй аж. Мөн өөрчлөлтгүйгээр дэвшилт гэж ч үгүй. Харин өөрчлөлт нь эерэг байх хэрэгтэй. Иймээс өнөөгийн нийгэмд нэн тэргүүнд өөрчлөх ёстой зүйл бол хүмүүсийн харилцаа. Бид нэгнийхээ л мууг үзэж байж өөрөө сайхан болчих юм шиг санана. Харин үүнийг устгах нэгдүгээр арга бол шалихгүй зүйл дээр нэгнээ уучилж сурах...

”Орос хэлний бүх нийтийн цээж бичгийн” уралдаан болов

2015 оны 04 сарын 21      0      1895

Олон улсын  ”Орос хэлний бүх нийтийн  цээж бичгийн”  уралдаант шалгалт саяхан болов. Дөрөв дэх удаагаа болж буй цээж бичгийн энэ жилийн текстийг Оросын нэрт зохиолч Евгений Водолазкин   зохиожээ.  Текстийн шаардлага орос хэлний зөв  бичгийн дүрэм  болон тэмдэг нэрийн дүрмийг нарийн тусгажээ. Уралдаанд өөрийгөө сорих хүсэлтэй хэн ч орох боломжтой бөгөөд үүнд нас , хүйс,  мэргэжил, иргэншил огт хамаарахгүй. Энэхүү...

Цагдаагийн ерөнхий газар Авлигатай тэмцэх газартай хамтарч ажиллана

2015 оны 04 сарын 21      1      1883

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хооронд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис нар гарын үсэг зурлаа.   Санамж бичгийг байгуулснаар алба хаагчдад Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан...

Ядуу хүүхдүүдэд зориулан таван жил 5 размер сунадаг гутал бүтээжээ

2015 оны 04 сарын 21      0      2496

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 /* Style Definitions */...

Зуунмод хотын хэмжээнд авч хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулав

2015 оны 04 сарын 21      0      1782

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нарын хамт өчигдөр Төв аймгийн иргэд сонгогчидтой уулзалт ярилцлага хийлээ. Уулзалтад хүрэлцэн ирсэн иргэдэд намрын чуулганаар баталсан хууль тогтоомжуудыг танилцуулж, тэдгээрийн ач холбогдлыг таниулахаас гадна хаврын чуулганаар хэлэлцэхээр...

МОХ-ны 2015 оны “Универсиад” тэмцээний аваргууд тодров

2015 оны 04 сарын 20      0      2375

МОХ-ны 2015 оны “Универсиад”-ын сагсанбөмбөгийн  эрэгтэйчүүдийн ангилалд М.Амаржаргал дасгалжуулагчтай, Б.Наранболд ахлагчтай ШУТИС-ийн баг, эмэгтэйчүүдээс Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай Н.Болор-Эрдэнэ ахлагчтай МУИС-ийн баг тус тус тэргүүллээ. Тус тэмцээн энэ сарын 13-18-нд Спортын төв ордон, МУИС, ШУТИС, АШУҮИС-ийн зааланд болж шилдгүүдээ тодруулсан юм. Байгууллагын нэгдсэн дүнгээр МУИС тэргүүн байр эзлэн, ШУТИС, МУБИС удаалав. Энэ удаагийн эрэгтэйчүүдийн...

Алс Дорнодод гарсан ойн түймрийг бороо орж унтраажээ

2015 оны 04 сарын 20      0      2288

ОХУ-ын Алс Дорнодод гарсан ойн түймрийн ихэнхийг бороо хур орж унтраажээ. Амар мужид асч байсан түймрийн гурван голомтыг ойн түймэртэй тэмцэх ангийн хүчээр унтрааж чадсан тухай Алсын Дорнодын тойргийн ойн аж ахуй эрхлэх газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Амар мужийн нутаг дэвсгэрт асч байсан ойн түймрийн гурван голомтыг өнгөрсөн өдрүүдэд унтрааж чадлаа. Бүс нутагт гарсан түймрийг унтраахад ойн түймэртэй тэмцэх албаны 26 хүн, 11 нэгж техник оролцжээ. Энэ нутагт дөрөв дэх...

Словени улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Монголд ирнэ

2015 оны 04 сарын 20      0      2501

Словени улсын жүдо бөхийн шигшээ багийн 78 кг-ын жингийн тамирчин манай улсад туршлага судлахаар дасгалжуулагчийн хамт иржээ. Олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн цуврал тэмцээнд Европ тивд үргэлжилж байгаа бөгөөд Хорватын Загреб хотноо ээлжит Гран при тэмцээн болно. Ирэх сарын 1-нд эхлэх тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй 20 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Монголын жүдо бөхийн шигшээ багтай Сингапур, Словенийн жүдочид хамтарсан бэлтгэл хийнэ....

Дорноговь аймагт жуулчдад зориулсан зочид буудал барьжээ

2015 оны 04 сарын 20      1      2506

Дорноговь аймгийн Сайншанд хотод энэ сарын 17-нд Саммит компьютер технологи компанийн хөрөнгө оруулалтаар “Хур говь” зочид буудал үүдээ нээлэ э. Н ээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга П.Ганхуяг, аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, “Хур говь” зочид буудлын ТУЗ-ын дарга Т.Ганбат, ТУЗ-ын гишүүн н.Батсайхан нар оролцож тууз хайчлав. Энэхүү зочид буудал нь нийт 4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтсэн бөгөөд аймаг орон нутгийн зүгээс газрыг үнэгүй шийдэж...

Туялзуур сэлэмний УАШТ-нд Б.Батхүү түрүүллээ

2015 оны 04 сарын 20      1      2588

Өнгөрсөн амралтын өдрүүдэд туялзуур сэлэмчид шилдгүүдээ тодруулахад эрэгтэйчүүдээс “Хангарьд”-ын Б.Батхүү Улсын аварга болов. Харин эмэгтэйчүүдийн тулаанд улсын хошой аварга Б.Гэрэлмаа гурав дахь удаагаа түрүүллээ. Энэ удаагийн Монгол Улсын 2015 оны аварга шалгаруулах тэмцээнд таван клубын эрэгтэй, эмэгтэй 80 гаруй тамирчин хурд, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.