”Хөсөгтөн” хамтлаг “Азийн авьяастнууд” шоуны хоёрдугаар шатанд тэнцлээ

2015 оны 04 сарын 22      1      1728

“Asia’s Got Talent” буюу “Азийн авьяастнууд” шоу нэвтрүүлэгт эх орноо төлөөлөн оролцож буй ардын урлагийн "Хөсөгтөн" хамтлаг шүүгчдээс санал нэгтэйгээр "Тийм" гэсэн үнэлгээг авч хагас шигшээд шалгарчээ. Сингапурын цагаар энэ сарын 23-ны 20:05 минутаас эхлэх санал асуулгад "Asia”s Got Talent" фэйсбүүк хуудсаар дамжуулан тус хамтлагийг дэмжин санал өгөх боломжтой. Дэмжихдээ “Хөсөгтөн” хамтлагийн нэр дээр дарж санал өгөх буюу...

Өнөөдрийн өрнийн зурхай

2015 оны 04 сарын 22      0      1928

Хонь (3/21-4/19) Энэ нь уран бүтээлийн өрнөлийн өдөр. Хувийн амьдралд сонирхолтой мэдээгээр дүүрэн байна. Гэвч чухал ажил ба эсвэл гэнэтийн мэдээ нь хэсэг хугацаагаар сэтгэл зүрхний асуудлыг мартуулна. Таны хуучин андууд эргэж магадгүй. Оройг өөрийн бодол санаатайгаа ганцаар хамт, чимээгүй өнгөрөө. Шийдээгүй асуудлуудыг эсвэл хойш нь тавьсан ажлыг янзлахын тулд таатай цаг үеийг ашигла. Үхэр (4/20-5/20) Таатай өдөр. Хувийн болон нийгмийн амьдралд...

Өнөөдөр Улаанбаатарт 13 хэм дулаан байна

2015 оны 04 сарын 22      0      1548

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхилж, шороон шуургатай байх тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор...

Нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний дөрөвдэх хөтөлбөр хэрэгжиж байна

2015 оны 04 сарын 21      0      1954

Завхан аймаг нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний дөрөвдэх хөтөлбөр болох “Эх нярайн эрүүл мэнд 2011-2015” бодлогыг  хэрэгжүүлэн ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Сонгосон зорилтот бүлгийн хүн амд нөхөн үржихүйн тусламж  үйлчилгээ үзүүлэх нь”, “Эх нярайн тусламжийн чанар хүртээмжийг сайжруулах нь” сургалт, “Хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” хэлэлцүүлгийг  аймаг, сумдын...

“Өнгөлөг хот өөриймсөг сэтгэл” аян зохион байгуулж байна

2015 оны 04 сарын 21      0      1694

“Өнгөлөг хот өөриймсөг сэтгэл” аяны хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд хотын “Хот тохижилтын газар”-аас төвлөрсөн хогийн цэг  рүү цахилгаан татаж теле  камер байрлууллаа. Ингэснээр хог зөөврийн машинуудынхаа эргэлтийн давтамж, бүртгэлийг тоолох, иргэд хувийн унаагаараа хог хаягдлаа  тээвэрлэж ирэхдээ хогийн цэг хүрэлгүй гадуур нь асгадаг байдлыг зогсоох боломжтой юм. Хэрэв  иргэд хогоо тогтоосон цэг дээр хаяагүй тохиолдолд цагдаагийн...

Хөшгийн хөндий дэх нисэх онгоцны буудлыг Японы хөрөнгө оруулалтаар барьж байна

2015 оны 04 сарын 21      2      1902

Хөшгийн хөндий дэх нисэх онгоцны буудлыг Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр барьж буй юм. Японы талаас 36 тэрбум 850 сая иен буюу  608 тэрбум төгрөгийн зээл олгохоор боллоо.  Үүнийг баталгаажуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл”-ийн 2 дахь шатны зээлийг авах тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох ноот бичигт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд...

“Универсиад-2015”-ын шилдгүүд тодоржээ

2015 оны 04 сарын 21      0      1725

Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ны “Универсиад-2015” их наадмын аэробик гимнастикийн тэмцээн дөрөвдүгээр сарын 17-нд ХААИС-ийн “Хатан туул” театрт болж шилдэг тамирчин, хос болон багийг шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль гардуулав. МОСХ, Монголын гимнастикийн холбоо, ХААИС хамтран зохион байгуулсан тус тэмцээнд 12 их, дээд сургуулийн 68 тамирчин оролцож, эрэгтэй, эмэгтэй, хос, гурвалсан хос, степ гэсэн таван төрөлд өрсөлдсөн юм....

”Чонон сүлд”-ийн найруулагчийг нийслэлийн ойн медалиар шагнав

2015 оны 04 сарын 21      0      1694

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Францын кино найруулагч, зохиолч Жан Жак Анно, МУСТА, жүжигчин Р.Анхням нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар кино урлагийн талаар санал солилцож, нийслэлийн 375 жилийн ойн медаль гардуулав. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга  Э.Бат-Үүл “Улаанбаатар хотод тавтай морилж байна уу. Тантай уулзаж байгаа маань нэр төрийн хэрэг болж байна. Би таны олон киног үзэж байсан. Гэхдээ энэ удаад “Чонон сүлд” киног үзэж чадаагүй...

Газрын тосны ханш доод цэгтээ хүрч ОХУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна

2015 оны 04 сарын 21      0      1625

Дэлхийн зах зээл дэх газрын тосны ханш 2014 оны зунаас хойш 50 орчим хувиар унажээ. Энэ нь нефтийн экспортоос нэлээд хамааралтай улсууд, тэдгээрийн дотор ОХУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. “Нефтийн үнэ ханш хамгийн доод цэгтээ хүрсэн гэж би хувьдаа бодож байна” гэж ОХУ-ын нефтийн “Лукойл” компанийн ерөнхийлөгч Вагит Алекперов хэллээ. АНУ-д өрөмдлөг хийх нь багассан явдал үүний нотолгоо гэж тэрбээр тайлбарлав. 2014 оны 11 дүгээр сард Нефть...

Өвөр Байгалын түймэр Монголын нутаг дэвсгэр рүү орсон гэв

2015 оны 04 сарын 21      1      1851

Өвөр Байгалын хязгаарт асч буй түймэр Монголын нутаг дэвсгэр рүү орсон тухай “ FlashSiberia ” цахим хуудсанд “Гринпис России” ойн аж ахуйн дарга Алексей Ярошенкогийн мэдээллийг иш татан бичжээ. “Өвөр Байгалын хязгаарын Ононгийн районы  баруун хэсэгт асч буй томоохон хээрийн түймэр дөрөвдүгээр сарын 18-нд хүчтэй салхины улмаас Орос-Монголын хилийг давж, Монголын нутгийн 80 км-ийн гүнд тархсан” гэж Ярошенко хэлсэн байна. Түүний мэдээлснээр,...