Шаардлага хангахгүй барилгуудын ажил гүйцэтгэгчид тодорлоо

2015 оны 04 сарын 22      0      1573

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудын ажил гүйцэтгэгчид тодорлоо. Хотын дарга төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудыг батламжилж, шалгарсан компанид сууц өмчлөгч болон нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээг баталсан загварын дагуу байгуулах эрх олгов. Дээрх эрхийг 7 компани авсан бөгөөд Баянгол дүүргийн 1, 4, 20 дугаар хорооны 26 барилгын төсөл хэрэгжүүлэгчээр ажиллах юм. Тухайлбал, “Тэргүүн чансаа” ХХК Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг...

Cургуулийн цагдаа төслийг орон нутагт хэрэгжүүлнэ

2015 оны 04 сарын 22      0      1445

ЦЕГ-аас хэрэгжүүлж байгаа " School police" буюу сургуулийн цагдаа төсөл хөдөө орон нутагт ажиллаж эхэлжээ.Өвөрхангай аймгийн цагдаагийн газрынхан анхны сургуулийн цагдааг ажиллуулж байгааг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар хүүхдийг сургуулийн ойр орчимд, сургуулиас гэр хүрэх замд нь айлган сүрдүүлж, гар утас, цүнх зэрэг үнэ бүхий эд зүйлсийг нь дээрэмдэх, булааж зугтаах гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдал...

Мандалговьчууд 50 жилийн ойдоо зориулж хотоо цэвэрлэнэ

2015 оны 04 сарын 22      0      1569

“Хоггүй цэвэр орчинд амьдарцгаая” аян Мандалговь хотод өрнөж байна. Ирэх долдугаар сард Мандалговь хотын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор орчноо цэвэрлэж, тохижуулах ажлыг энэ хугацаанд хийнэ. Хамгийн гол нь удаан хугацаанд хуримтлагдсан эзэнгүй хог хаягдлыг зайлуулах юм байна. Анхаарал татсан ийм хог хаягдал бүхий арав хол илүү цэг аймгийн төвийн нутаг дэвсгэрт байгааг иргэдийн хүчээр ийнхүү цэвэрлэж эхэлжээ.  Одоогийн байдлаар Равжих...

Нэн ядуу иргэддээ хүнсний талон олгож эхэлжээ

2015 оны 04 сарын 22      0      1942

Дархан-Уул аймгийн  478 өрхөд хүнсний эрхийн бичиг олгох ажил эхлэв. Нийгмийн эмзэг бүлэгт хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд орлого багатай айл өрхөд хүнсний талон олгодог. Тус аймагт өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох судалгаа явагдсан. Уг судалгаанд хамрагдсан нийт өрхийн амьжиргааны төвшинг 1-20 хүртэлх шатлалаар ангилснаас нэгдүгээр төвшинд орсон 248 өрхөд энэ оны нэгдүгээр сараас эхлэж  хүнсний эрхийн...

Баянхонгор аймгийн гэрэл зураг сонирхогчидын клуб байгуулжээ

2015 оны 04 сарын 22      0      1565

Баянхонгор аймгийн гэрэл зураг сонирхогчид нэгдэн “Хонгор нутаг” клуб байгуулжээ. Клуб Залуучууд хөгжлийн төвийн дэргэд ажиллах бөгөөд тэд сонирхол нэгт найз нөхдийн хүрээг өргөтгөн уралдаан тэмцээнд оролцох олон боломж ийнхүү нээгдэж байна. Мөн клубээс иргэддээ гэрэл зургийн анхан шатны сургалтуудыг явуулах, хамтран зурганд гарах зэрэг ажлуудыг тогтмолжуулах аж. Баянхонгор Залуучууд хөгжлийн төвийн зохицуулагч Э.Батзаяа хэлэхдээ, “Хонгор нутаг гэрэл зураг...

100 гаруй каратын жинтэй цагаан алмаазыг 22.1 сая доллароор худалджээ

2015 оны 04 сарын 22      0      1526

АНУ-ын Нью-Йорк хотын дуудлага худалдааны “Sotheby"s” ордонд болсон үнэ хаялцах худалдааны үеэр 100 гаруй каратын жинтэй цагаан алмаазыг 22.1 сая доллароор худалдсан тухай дуудлага худалдааны ордны цахим хуудсанд мэдээлжээ. “Өө сэвгүй” энэ алмааз нь маш ховор “урлагийн хосгүй бүтээл, байгалийн гайхамшиг” юм гэж “Sotheby"s” ордны мэдээлэлд дурдсан байна. Алмаазыг худалдан авсан хүний талаар мэдээлсэнгүй. Цагаан алмааз урьд өмнө нь...

Видео арттай хослуулсан циркийн үзүүлбэр үзүүлнэ

2015 оны 04 сарын 22      0      1535

Сансар огторгуйн олон гаригийг алимтай зүйрлэбэл, тэр дунд ганцхан алим  шаналж, зовж, тарчилж байгаа. Энэ бол дэлхий. Өтөж муудаад, сүйрлийн ирмэгт ирсэн дэлхийгээ аврахаар  хорхой шавьж, жигүүртэн шувууд, ан амьтан, хүн төрөлхтөн нэгдэж байгаа тухай өгүүлэх нэгэн тоглолт удахгүй Төмөр замын дуу бүжгийн чуулгад болно. “Алим” хэмээх энэхүү хөтөлбөрийг циркийн найруулагч Ю.Гэрэлбаатар найруулжээ. Хүүхдэд урлагийн боловсрол олгохын зэрэгцээ байгаль эх...

Японы галт тэрэг цагт 603 км хурдлан дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоолоо

2015 оны 04 сарын 22      0      1682

Японы соронзон замт хурдны галт тэрэг /maglev train/ цагт 603 км хурдлан дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоолоо. “Японы төв төмөр зам” компанийн галт тэрэг өнөөдөр Яманаши мужид явуулсан туршилтын үеэр 42.8 км замыг цагт 603 км-ын хурдтайгаар туулан дэлхийн дээд амжилт тогтоосон байна. Өмнөх дээд амжилт нь цагт 590 км байсан аж. Өнгөрсөн долоо хоногт явуулсан туршилтын үеэр  уг дээд амжилтыг тогтоож байжээ. Төмөр замын тус компани 2027 он гэхэд Токио болон Нагоя...

Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар үзүүлэх сургалт хийв

2015 оны 04 сарын 22      0      1639

“Шангрила -2” төслийн барилга дээр  Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй барилгын 50 гаруй компанийн ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар  үзүүлэх  сургалт  зохион байгууллаа.  Тус төсөл 2014 оны Эрүүл аюулгүй ажлын байр эрхэмлэгчээр тодорсон учраас эл барилгыг сонгожээ.  Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн мэргэжилтэн Б.Нямноров ярихдаа, “ Манай дүүргээс хөдөлмөр аюулгүй...

ОХУ-ын талаас хил даван орж ирсэн түймрийг хилчид унтрааж байна

2015 оны 04 сарын 22      0      1587

Энэ сарын 20-ны өдрийн байдлаар ОХУ-ын талаас хил даван орж ирсэн түймэр Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Цагаан-овоо, Дашбалбар, Чулуунхороот сумын нутаг руу орж, улмаар хүчтэй салхины улмаас нийт долоон сум, хилийн хоёр отрядын хариуцсан хэсгийг бүхэлд нь хамарчээ. Дорнод аймаг дахь хилийн ангийн хариуцсан хэсэгт гарч буй түймрийг дөрвөн автомашинтай 47 алба хаагч унтраах арга хэмжээ авч байгаа бөгөөд түймрийн тархац хойд талаараа унтраагүй, хилийн дугаар тэмдгийн...