Өнөөдөр Улаанбаатарт 22 хэм дулаан

2015 оны 04 сарын 24      0      2518

Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар агаарын хуурайшилт ихтэй байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2015 оны дөрөвдүгээр сарын 24-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, өмнөд хэсгээр багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Төв, Дорнодын зүүн хэсгээр 14-19 хэм,...

Шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэдэг станц ашиглалтанд орлоо

2015 оны 04 сарын 23      0      1893

Улаанбаатар-Увсын хойд чиглэлийн их замын хажууд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос зүүн урагш хоёр километр зайтай “Баянбулаг” хэмээх газрын аманд шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэдэг станц ашиглалтанд орлоо. Үүнтэй холбогдуулан МХЕГ, аймгийн МХГ, ОБХ хамтран шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт аюулгүй ажиллагаа тээвэрлэлтийн болон техникийн аюулгүй байдлыг хангах сургалтыг салбар хэмжээнд зохион байгууллаа. Мэргэжил арга зүйн...

Ногоон байгууламжид хохирол учруулсан малын эзэнд хариуцлага тооцно

2015 оны 04 сарын 23      0      2195

Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын  энэ оны гуравдугаар сарын 11-ний 48 дугаар тогтоолоор “Ховд хотын ногоон бүсэд” нэвтэрсэн, ногоон байгууламжид хохирол учруулсан малын эзэнд хариуцлага тооцох журамд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ журмын дагуу ногоон бүсэд хариулгаггүй явсан малыг тусгай хашаанд журамлан эзэнд нь хариуцлага тооцохоор болжээ. Эхний удаад журамлагдсан нэг бог малаас 2500 төгрөг, бод малаас 5000 төгрөг, түүнээс дээш удаа журамлагдвал үнийг ...

Мал амьтны галзуу өвчин илт идэвхжиж байна гэв

2015 оны 04 сарын 23      0      2322

Улсын хэмжээнд, тэр дотроо Архангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл аймагт сүүлийн гурван жил мал амьтны галзуу өвчин илт идэвхжиж байна. Одоогоор Архангай аймгийн Хашаат сумын Баян, Номгон багд үхэр, Өгийнуур болон Цэнхэр суманд нохой галзуурсан гэж аймгийн мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч Г.Мөнгөнхөлөг хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Хорио цээрийнхэн галзуурсан амьтадыг устгаж, голомтыг шуурхай ариутгаж байгаа аж. Иргэд галзуугийн сэжиг илэрсэн амьтныг цаг алдалгүй холбогдох...

Монгол эмэгтэйг автомашинтай нь шатаасан хэргийг хаахаар болжээ

2015 оны 04 сарын 23      0      2041

ОХУ-ын Тува улсад өнгөрсөн 2014 оны зургадугаар сард монгол эмэгтэйг автомашинтай нь шатааж амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Гэвч халдлагад өртөн, бусдын гарт амь насаа алдсан болох нь тогтоогдсон атал энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгож, хавтаст хэргийг хаахаар болсон талаар тус улсын цагдаагийн байгууллагаас мэдэгджээ. Увс аймгийн Улаангом хотод орос барааны дэлгүүр ажиллуулдаг 40 орчим насны эмэгтэйг шунайхан сэдэлтээр, гадны нөлөөтэйгээр шатааж амь насыг нь хохироосон...

Дэлхийн номын өдөр тохиож байна

2015 оны 04 сарын 23      0      1865

НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гоос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүс, ялангуяа залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр Испанийн Каталониа хотын ард иргэд 1436 оноос хойш хайртай, хүндэлдэг хүмүүстээ сарнай бэлэглэдэг “Сарнайн өдөр” хэмээх баярыг тэмдэглэсээр иржээ. Харин 1926 оноос хойш “Сарнайн...

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон нутагт ажиллахаар явлаа

2015 оны 04 сарын 23      0      1925

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллахаар өнөө өглөө мордлоо. Тэрээр энэ долоо хоногийг дуустал зүүн гурван аймагт ажиллах юм. Сүүлийн өдрүүдэд эдгээр аймагт гал түймэр гарч, нөхцөл байдал хүнд байгаа тул Төрийн тэргүүн газар дээр нь очиж байдалтай танилцан орон нутгийн удирдлагатай уулзах юм.

Монголчууд элгээ хайрлаж эхэллээ

2015 оны 04 сарын 23      0      2086

“Эрүүл элэг” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 22-ноос эхлэн “Элгээ хайрлая” аяныг улс орон даяар зарлалаа. Монгол Улсын ЭМСЯ, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, "Оном" сангаас зохион байгуулж буй аяны зорилго хүүхэд залуучууд, олон нийтэд вируст хепатит өвчний хор уршиг, үр дагаврыг таниулан мэдүүлж, урьдчилан сэргийлж, өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд, хамт олноо хамгаалахад туслах, мэдлэг олгоход чиглэгдэж байгаа юм. Энэхүү аяны хүрээнд зохион...

Сүмийн итгэгчид цусны донор боллоо

2015 оны 04 сарын 22      0      1628

Бурханы сүмийн итгэгчид “Бүх дэлхийн Дээгүүр өнгөрөх баярын хайр, амь бэлэглэх хайр-2015” хэмээх 452 дахь удаагийн донорын аян өрнүүллээ. Аяны хүрээнд тус сүмийн ажилтан, албан хаагч, оюутан зэрэг бүх давхаргын 150 итгэгч өнөөдөр ЦССҮТ-д цусаа хандивлан, цусны хомсдлыг багасгахад хувь нэмэр оруулав. Бурханы сүмийн пастор Ким Юүль Сан хэлэхдээ, “ Хүн төрөлхтний аврал хийгээд мөнх амийн төлөө Христ загалмайн золиосоороо шинэ гэрээний Дээгүүр өнгөрөх баяр...

Нийтийн тээврийн шинэ үйлчилгээний чиглэл маргаашнаас хэрэгжинэ

2015 оны 04 сарын 22      0      1588

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 Сонгино хайрхан дүүргийн 8,9,10,11 дүгээр хороодын иргэдийн удаа дараагийн хүсэлт болон нийтийн тээврийн үйлчилгээний дахин төлөвлөлтийг үе шаттайгаар эхлүүлэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд “Баянхошууны уулзвар -3,4 дүгээр хороолол – 1дүгээр хороолол /хойгуур/”, “Баянхошууны уулзвар -1 дүгээр хороолол-3,4...