“Эбола” вирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг бэлгийн харилцаанд болгоомжтой орохыг сануулав

2015 оны 04 сарын 24      0      2428

Бэлгийн харилцаанд орохдоо хамтрагчдаа вирус халдаахаас сэргийлэн болгоомжтой байхыг “Эбола” вирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст ДЭМБ уриаллаа. Халдвар авсан хүн эдгэрснээс хойш зургаан сарын дараа үрийн шингэнд нь “Эбола”-гийн ул мөр, шинж тэмдэг илэрсэнтэй холбоотойгоор ДЭМБ ийм анхааруулга гаргасан байна. “Эбола” бэлгийн замаар халдварладаг эсэх нь тодорхойгүй байгаа хэдий ч албаны хүмүүс эрсдлийг тодорхойлохоор судалгаа хийж байгаа ажээ.

“Microsoft” компанийн цэвэр ашиг 12 хувиар буурсан гэв

2015 оны 04 сарын 24      0      2330

Энэ оны эхний гурван сарын хугацаанд 21.7 тэрбум долларын орлого олсон тухайгаа Америкийн “Microsoft” компани пүрэв гарагт мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин тус компанийн цэвэр ашиг 12 хувиар буурч, 4.99 тэрбум доллар болжээ. Өнгөрсөн онын эхний гурван сард “Microsoft” 5.66 тэрбум долларын цэвэр ашигтай ажиллаж байв. “Microsoft”-ийн тайлангийн мэдээ биржүүдийн арилжаанд эергээр...

Ойн түймрийн 40 голомт асч байгаагаас 11-ийг нь унтраажээ

2015 оны 04 сарын 24      0      2448

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарт гарсан түймрийн хамрах талбай нэг хоногийн дотор 24 мянган га-гаар тэлсэн тухай тус хязгаарын ойн аж ахуйн алба мэдээлж байна. Одоогийн байдлаар тус хязгаарын ойн бүсэд нийт 142 мянган га талбайг хамарсан ойн түймрийн 40 голомт асч байгаагаас 11-ийг нь унтраажээ. Ойн түймэр дэгдсэнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 25-наас онц байдлын дэглэм тогтоосон юм. Хуурай өвсөнд гал тавьсны улмаас ийм нөхцөл байдал үүссэн гэж тус хязгаарын эрх баригчид үзэж...

Төрийн далбааны өндөрлөг бүтээнэ

2015 оны 04 сарын 24      1      2385

"Бид нэг Монгол" төрийн бус байгууллагаас Монгол Улсын 21 аймагт төрийн далбааны өндөрлөг бүтээх төсөл хэрэгжүүлж эхэллээ. Ховд аймгаас эхэлж байгаа уг төсөл монгол хүн бүр төрийн далбаагаа эрхэмлэн дээдэлж, тусгаар тогтнолоороо бахархан омогшиж, яруу алдар, амжилт ололтын билэг тэмдэг болон мөнхөд мандуулах зорилго агуулжээ. Төрийн далбааны өндөрлөгийг одоогоор Дархан, Сэлэнгэ аймагт байгуулсан байдаг. Төслийн хүрээнд дээрх ТББ-аас баруун бүсийн Ховд аймгийн паркад байрлах...

Ням гарагт Туул голын эрэг орчмыг цэвэрлэнэ

2015 оны 04 сарын 24      0      2302

“Залуу дугуйчин” клубээс гурав дахь жилдээ “Хатан туул голоо хайрлан хамгаалъя” аян зарлаад байна. Аяны хүрээнд Туул голын эрэг орчмыг энэ сарын 26-нд буюу ням гарагт цэвэрлэхээр болжээ.  Хатан Туул голоо цэвэрлэх ажилд нэгдэхийг хүссэн залуус  https://www.facebook.com/events/932322713485817/ эвент хаягаар бүртгүүлж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Залуус энэхүү ажилд оролцсоноор Туул голын ойр орчмыг цэвэрлэж, унадаг дугуйгаар аялж, тоглож,...

Монголын таван компани Хятадруу мах экспортлоно

2015 оны 04 сарын 24      0      2868

ХХААЯ-наас БНХАУ-руу мах экспортлох зөвшөөрөл олгосон талаар  тус яамны Хүнсний бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Баярмаагаас тодрууллаа. - ОХУ руу манай улсын долоон компани мах экспортлохоор болсон. Харин БНХАУ  руу хичнээн компанид мах экспортлох зөвшөөрөл олгов? - Зөвшөөрөл өгөхгүй байгаагаас болж аж ахуйн нэгжүүд мах гадагш нь гаргаж чадахгүй байсан. Бэлтгэсэн махны нөөц байгаа учраас  зөвшөөрөл олгох  боломжтой гэж үзсэн. Монгол Улс  54...

Монгол, Хятад хэлний бакалаврын онлайн сургалтын төв нээлтээ хийв

2015 оны 04 сарын 24      0      4148

БНХАУ-ын Шиа Мэйний их сургуулийн Гадаад дахь боловсролын институт болон Монгол Улсын Үй-Цай хятад хэлний сургалттай бүрэн дунд сургуулийн хамтарсан бакалаврын онлайн сургалтын төв энэ сарын 21-нд нээлтээ хийв.   Нээлтийн ажиллагаанд БНХАУ-ын Шиа Мэйний их сургуулийн Гадаад дахь боловсролын институтын захирал Жөн Тунто тэргүүтэй төлөөлөгчид болон Үй-Цай бүрэн дунд сургуулийн захирал Д.Баяр болон тус сургуулийн багш, сурагчдын төлөөлөл оролцов. Үй -Цай бүрэн дунд...

”Бүсгүй мэлмий” агшин бүрийг тольджээ

2015 оны 04 сарын 24      1      3032

Хэвлэл мэдээллийн салбарт өөр өөрийн өнгө аясыг тодорхойлж яваа эмэгтэй гэрэл зурагчид өнөөдөр уран  бүтээлийн үзэсгэлэнгээ нээв.  “Бүсгүй мэлмий” хэмээх эл үзэсгэлэнг Монгол Улсад гэрэл зураг, дуу дүрсний алба үүссэний 80 жилийн ойг тохиолдуулан Монголын гэрэл зургийн нэгдсэн холбоо /МГЗНХ/-ноос зохион байгуулав. Монголын эмэгтэй гэрэл зурагчид өмнө нь гурван ч удаа үзэсгэлэн гаргаж байсан ч энэ удаагийнх шиг олуулаа нэгдсэн түүх байдаггүй аж....

Өрнийн зурхай/04.24/

2015 оны 04 сарын 24      0      2639

Хонь (3/21-4/19) Бүх талаараа таатай өдөр. Өндөр хөдөлмөрийн бүтээмж нь бүх ажилд ялангуяа анхаарал төвлөрөлтийг шаардах ажилд хэрэгтэй. Ашиг бүхий санал эсвэл санхүүгийн ашиг олж магадгүй. Эргэн тойрныхонтойгоо эсвэл ойр дотны хүмүүстэй харьцах харилцаа мөн амжилтанд хүрнэ. Таны авьяас ба чадварыг зохих ёсоор үнэлэх болно.   Үхэр (4/20-5/20) Хамгийн таагүй өдөр. Үнэт зүйлсээ дахин үнэлэх, оюун ухаанаа цэнэглэхтэй холбоотойгоор өөрийн...

Өнөөдөр Олон Улсын Залуучуудын эв санааны нэгдлийн өдөр

2015 оны 04 сарын 24      0      2393

Дэлхийн ардчилсан залуучуудын холбооны шийдвэрээр Олон улсын залуучуудын эв санааны нэгдлийн өдрийг 1957 оноос тэмдэглэж байгаа юм. Энэ өдөр нь  төрийн байгууллагууд болон нийгмийн анхаарлыг залуучуудын асуудалд хандуулах шалтаг болдог. Мөн энэ өдөр нь  зорилгодоо хамтран хүрч, нэгдэл нягтралтай байх мэдрэмжийг тэдэнд төрүүлэх учиртай юм.