Зээлийн дээд хэмжээг 50 сая төгрөг байхаар шийдвэрлэжээ

2015 оны 04 сарын 27      0      1511

Энэ жил Дундговь аймагт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн 300 сая төгрөгийн эх үүсвэр хуваарилагдаад байгаа юм. Энэ нь сүүлийн хоёр жилийнхээс багассан эх үүсвэр бөгөөд үүнийг аль болох олон төсөлд хүртээх үүднээс төсөл шалгаруулах дэд хороо хэлэлцэн зээлийн дээд хэмжээг 50 сая төгрөг байхаар шийдвэрлэсэн байна. Харин хуваарилагдсан зээлийн эх үүсвэрээс давсан санхүүжилт бүхий төслийг арав хоногт багтаан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргүүлэхийг...

172 мянган га газар одоогоор түймэрт шатаад байна

2015 оны 04 сарын 27      0      1342

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарт гарсан ойн түймрийн талбай 30 мянган га-гаар нэмэгдэж, 142 мянган га-гаас 172 мянган га болж тэлсэн тухай тус хязгаарын ойн аж ахуйн алба мэдээлжээ. Ойн түймэр одоогоор хүн амын суурингуудад аюул учруулаагүй байна. “Одоогийн байдлаар Өвөр Байгалын хязгаарт 172 мянган га талбайг хамарсан ойн түймрийн 60 голомт асч байгаагаас 8300 га талбайг хамарсан 19 түймрийг нь цурманд оруулжээ. Ойн түймрийг унтраахад 481 шүхэрчдийг оруулаад 1500 хүн тэмцэж...

“Гамбург марафон Мэйжор” тэмцээн Б.Сэр-Од түрүүллээ

2015 оны 04 сарын 27      0      1308

Германы Гамбург хотноо болсон 30 дахь удаагийн “Гамбург марафон Мэйжор” тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од  /2:10:15/ шилдэг арваас зургадугаар байрт орж “Рио 2016” олимпийн наадамд оролцох эрхээ биелүүлсэн байна. Марафон гүйлтийн манай улсын шилдэг эмэгтэй тамирчин, ОУХМ Л.Отгонбаяр   /2:38:51/  11 дүгээр байрт шалгарч хувийн амжилтаа шинэчлэн тогтоож, Ирэх наймдугаар сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн...

“Хубилай-3” нөхөрсөг гольфийн тэмцээнийг зохион байгуулав

2015 оны 04 сарын 27      0      1520

Монгол Улсаас  БНХАУ-д  суугаа элчин сайдын яам, Тяньжин хотын   “Варнер” гольфийн клубтэй хамтран энэ сарын 25-ны  өдөр “Хубилай-3” нөхөрсөг гольфийн тэмцээнийг  гурав дахь жилдээ зохион байгууллаа.  Тус тэмцээнд  БНХАУ, Монгол, Америк, Сингапур, Солонгос зэрэг  18 орны  102 тамирчид оролцов. Түүнчлэн Вьетнам, Польш, Латви, Литви, Гүрж зэрэг орноос БНХАУ-д суугаа   Элчин сайд нар оролцжээ. Монголын...

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тавантолгойн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

2015 оны 04 сарын 27      2      1497

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2015.04.27/ Тавантолгойн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан нэн яаралтай хэлэлцүүлэх чухал хуулийн төслүүдийг өргөн барьж шаардлагатай арга хэмжээг авна хэмээн шийдлийн Засгийн газар байгуулагдсан. Энэ нь эх орноо гадаадынханд үнэгүй худалдана, ард иргэдээсээ асуулгүйгээр дуртай шийдвэрээ гаргана гэсэн үг биш гэв. Түүнчлэн Тавантолгойн ордыг социализмийн үед...

16 дугаар байрны хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийг яаралтай хийхийг даалгав

2015 оны 04 сарын 27      0      1527

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан амралтын өдөр болж, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдлын талаар өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэцэж байрны хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийг яаралтай хийсний дараа оршин суугчдыг орон сууцанд нь оруулах боломжтой болно гэсэн дүгнэлтэд хүрчээ.  Хуралдаанаар 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдал болон “Би Жи Би Жи” компанид газэр эзэмших...

Сэтгүүлчдэд вакцинжуулсан сургалт хийв

2015 оны 04 сарын 27      0      1462

Хүний эрхийн үндэсний комисс, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран энэ сарын 24, 25-нд “Хэвлэл мэдээлэл ба Хүний эрхэд суурилсан хандлага”  вакумжуулсан сургалт зохион байгуулав. ХЭҮК-ын эрхзүйч референт Б.Болорсайхан, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах референт З.Бадмаараг нар уг сургалтыг удирдан явууллаа. Сургалтад хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд оролцов. Сургалтад ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, МСНЭ-ийн ерөнхийлөгч...

Өнөөдрийн өрнийн зурхай

2015 оны 04 сарын 27      0      1396

Хонь (3/21-4/19) Бүтээлч өдөр. Энэ өдрийн ихэнх хэсгийг хонинууд зохион байгуулах ажилд зориулна. Харилцаа холбоог зүгшрүүлэх, материаллаг баазыг бэлтгэх зэрэг тань зохион бүтээх, бүтээлч сэтгэлгээг чинь хөгжүүлэх болно. Олон улсууд эдгээрийг хурдан амар хялбараар хийж чадна. Амар хялбараар мөнгө олох горьдлогод автахгүйг хичээ. Мэргэн үгийг сана. Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд байдгийг сана. Өнөөдөр таны ажил ба эрүүл мэндийн байдалд ноцтой нөлөөлөх ямар нэгэн...

Улаанбаатарт 24 хэм дулаан байна

2015 оны 04 сарын 27      0      1340

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 22-24 хэм дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар халуун хуурай салхитай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2015 оны дөрөвдүгээр сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэлх: Баруун болон...

Ази, Африкийн Дээд хэмжээний уулзалт болж байна

2015 оны 04 сарын 24      0      2496

Ази, Африкийн Бандунгийн 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Ази, Африкийн Дээд хэмжээний уулзалт дөрөвдүгээр сарын 22-нд Жакарта хотноо эхэллээ. Энэхүү арга хэмжээнд Иорданы ван II Абдалла, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, БНХАУ-ын дарга Си Зиньпин, БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Ираны Ерөнхийлөгч Х.Рухани, Японы Ерөнхий сайд Ш.Абэ зэрэг 30 орны дээд, өндөр түвшний төлөөлөгчид оролцож, хоёр тивийн орнуудын өмнө тулгарч буй сорилтуудыг...