2015-2016 оны цахилгаан, дулааны ажилд одооноос бэлдэнэ

2015 оны 04 сарын 28      0      1446

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Улаанбаатарын цахилгаан, дулааны хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа. 2015-2016 оны халаалтын улиралд хотыг цахилгаан, дулааны эрчим хүчээр найдвартай хангах бэлтгэл ажлыг одооноос зохион байгуулан, эрчим хүчний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг графикийн дагуу гүйцэтгүүлэх, халаалтын улирал эхлэхээс өмнө Амгалангийн дулааны станцыг ашиглалтад оруулах, дулааны цахилгаан...

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг зохион байгуулна

2015 оны 04 сарын 28      0      1370

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын судлаачдын нийгэмлэгтэй хамтран ирэх  сарын 8-нд  а ялал жуулчлалын салбарт  ажил олгогч,  ажил хайгч иргэдийг холбох зорилгоор   “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” х өдөлмөрийн яармаг зохион байгуулна. Тус яармагийг зохион байгуулснаар оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцлийг хангана...

Автомашин онхолдож таван хүн гэмтэж, нэг хүн нас баржээ

2015 оны 04 сарын 28      0      1468

Улаанбаатар хотын ЗЦГ-ын МШУЗХ дээр энэ сарын 27-нд нийт 408 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын  304 дуудлага бүртгэгджээ.  Үүнээс  14  хүн хүнд хөнгөн гэмтэж, нэг хүн нас барсан байна. Зам тээврийн осолд долоон хүүхэд өртжээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Зуслангийн зам, Бэлхийн 54 дүгээр гудамжинд Nissan Terrano  маркийн автомашин онхолдож  таван хүн гэмтэж, 20 настай эмэгтэй нас барсан харамсалтай...

“Нэг сая мод” кампанит ажлын явцын талаар хэлэлцэв

2015 оны 04 сарын 28      0      1377

Москва хотын дарга Сергей Собянин Москвагийн Засгийн газрын шуурхай  хуралдаан явуулж, “Нэг сая мод”  кампанит ажлын явцын  талаар хэлэлцэв. 2013-2014 онд  Москва хотын нутаг дэвсгэрийн  4330 газарт  22 мянга гаруй мод, 362 мянган жимсний модны суулгац  тарина.    Тэдгээрийн 2826 нь мод, 53,1 мянга нь жимсний мод байх бөгөөд  “Идэвхтэй иргэн” төслийн хүрээнд оршин  суугчдын хүсэлтээр ийнхүү тарьсан...

Оросын зарим сургуулийн дээд боловсролын улсын жишгийн диплом олгох боломжгүй болгожээ

2015 оны 04 сарын 28      0      1497

ОХУ-ын дээд боловсролын итгэмжлэлийн хугацаа  дуусч, тухайн дээд сургуулиас  Оросын  Боловсролын хяналтын газар холбогдох баримт бичгүүдийг  ирүүлээгүйн улмаас тус улсын 5 их, дээд сургууль Оросын   дээд боловсролын улсын жишгийн  диплом олгох  боломжгүй болгожээ. Үүнд: Кубаны Олон улсын  бизнес, менежментийн дээд сургууль, Новосибирскийн эдийн засаг, менежментийн дээд сургууль, Хүмүүнлэгийн орчин үеийн академи, Саид Афандийн...

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ

2015 оны 04 сарын 28      0      1278

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийнэ. Тэрбээр татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийх юм. Ерөнхий сайд 14 хоногийн өмнө эл сэдвээр чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас мэдээллийг хойшлуулсан юм. Ч.Сайханбилэгийн ахалж буй Засгийн газар татварыг шинээр нэмэхгүй, харин татварын ачааллыг бууруулж ажиллахаа мэдэгдээд буй. Тиймээс энэ удаагийн...

Г.Өсөхбаяр тав дахь оргилдоо төрийн далбаагаа мандуулав

2015 оны 04 сарын 28      0      1638

Австрали тивийн ноён оргилд гарахаар тус тивийг зорьсон гавьяат тамирчин Г.Өсөхбаяр авиралтаа амжилттай хийж төлөвлөсөн долоон оргилынхоо тав дахь оргилдоо төрийн далбааг мандуулаад эх орондоо ирлээ. Тэрбээр энэ сарын 16-нд Австрали тивийг зорьж, 19-нд энэ тивийн хамгийн өндөр оргил болох Костюшко уулын оргилд гарсан байна. “Seven summit” буюу дэлхийн долоон ноён оргилыг эзлэх зорилтын хүрээнд түүнд одоо хоёр оргил үлдлээ. Костюшко уул нь далайн төвшнөөс дээш...

Нийслэлд улаанбурхан өвчний 2495 хам шинж бүртгэгдээд байна гэв

2015 оны 04 сарын 28      0      1452

Улаанбурхан өвчний дэгдэлт гарч эхэлснээс хойш улсын хэмжээнд халууралт тууралттай хам шинжийн 2495 тохиолдол бүртгэгдсэнээс 341 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. Мөн улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой халдвартын клиникийн долоон тасагт улаанбурхантай өвчтөнийг авч, амбулаторийн тасгийн эмч нарыг тасгуудад нэмэлтээр ажиллуулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус төвд 684 өвчтөн, 203 сахиур байгаагаас 389 нь улаанбурхан өвчний улмаас эмчлүүлж байна....

Баян-Өлгий аймгийн үндэсний бөхийн барилдаанд Х.Аменбек түрүүллээ

2015 оны 04 сарын 27      0      1570

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын нэрэмжит 2015 оны аймгийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаан боллоо. Дөрөвдүгээр сарын 25,26-ны өдрүүдэд тойргийн журмаар зохиогдсон барилдаанд аймаг, сумын цолтой 30 бөх барилдав. Барилдаанд аймгийн заан Х.Аманбек нэг унаатай тэргүүн байр (аймгийн начин С.Бат-Үүлд), аймгийн начин С.Бат-Үүл хоёр унаатай дэд байр (сумын заан М.Жанарбек, Х.Ыхлас нарт) аймгийн начин Т.Мөнгөнхүү гурван унаатай гуравдугаар байр (аймгийн заан Аманбек, аймгийн...

Жюү Жицүгийн Дэлхийн аваргаас зургаан алт, нэг мөнгөн медаль хүртлээ

2015 оны 04 сарын 27      0      1573

 Энэ сарын 20-25-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо 2015 оны мэргэжлийн Жюү Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Дэлхийн 100 гаруй улсын тамирчид оролцсон энэ тэмцээнд манай улсаас 11 тамирчин урилгаар оролцож, 6 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилт гаргажээ. Мастерс 1 ангилалд 85 кг-ийн жин, Үнэмлэхүй жинд ОУХМ О. Болд-Эрдэнэ алтан медаль хүртсэн бол Мастерс2 ангилалын ягаан бүсний +95 кг-ийн жингээс Улсын аварга, Их шавь дэвжээний Г. Эрхэмбаяр,...