Онлайн эрх чөлөө эвслийн тавдугаар бага хурал эхэллээ

2015 оны 05 сарын 04      0      1347

Онлайн эрх чөлөө эвслийн тавдугаар бага хурал төрийн ордонд эхэллээ. Тус хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 60 гаруй орны төр, засгийн газар, хувийн хэвшил, түүний дотор “Google”, “Mozilla”, “Twitter” зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниуд, ЮНЕСКО, ЮНИСЕФ болон Азийн сан, Эмнести интернэйшл, “Human Rights Watch”, “Дижитал Партнерс глобаль” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллагын төлөөлөл...

Тадеуш Хомицкийг “Найрамдал” медалиар шагнав

2015 оны 05 сарын 04      0      1222

БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Тадеуш Хомицкийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнасныг гардуулах ёслол 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Гадаад хэргийн яаманд болов. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн уг шагналыг гардуулж хэлсэн үгэндээ Т.Хомицки БНПУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайдын үүргийг идэвх, санаачлагатай гүйцэтгэн, хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсныг...

10 хүн түлэгдэж, 3000 гаруй мал шатжээ

2015 оны 05 сарын 04      0      1301

Дорнод аймгийн Булган сумаас гарсан хээрийн түймэр өнгөрөгч сарын 29-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын гуравдугаар багийн нутаг Дарамын шанд гэдэг газраар дамжин нэг өдөр, хоёр шөнө үргэлжлэн асаж, өчигдрийн байдлаар цурманд оруулаад байна. Энэхүү түймрийн улмаас 10 хүн ямар нэг хэмжээгээр түлэгдэж, 25 айлын гэр, эд хөрөнгө, 3000 гаруй мал шатжээ. Түлэгдэлттэй хүмүүсийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж, шаардлагатай тусламж, эмчилгээ үзүүлсэн байна. Тэдгээрээс нүүрэн хэсгээрээ...

“ГУДАМЖНЫ ЗАН”-ГАА ТАВЬДАГГҮЙ УЛСТӨРЧИД

2015 оны 05 сарын 04      3      1852

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн пүрэв, баасан гаригт Чингисийн талбайд “суулт” хийлээ. Сэдэв нь Тавантолгой. Тэр уг ордын хувьцаа эзэмшигч-ард түмний төлөөллөөс санал авсан юм. Уг ордын хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг сэргээж, арилжих, ногдол ашиг авах боломжийг гэрээний төсөлд тусгай бүлэг болгон оруулах зорилготой гэнэ. Хоёр өдөр 6000 гаруй иргэн санал өгсөн бололтой юм. Иргэдээс цуглуулсан саналаа тэр Л.Эрдэнэчимэг ахлагчтай Ажлын хэсэгт өнөөдөр гардуулж өгөх гэнэ....

Өнөөдөр бороо орно

2015 оны 05 сарын 04      0      1241

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, говь тал хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2015 оны тавдугаар сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар...

”Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” үндэсний чуулган болж байна

2015 оны 04 сарын 30      1      2817

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж буй "Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо" үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна. Тус чуулганд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нарын албаны хүмүүс болон нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нийт 700 эмэгтэйчүүд оролцож байна. УИХ-ын дарга З.Энхболд оролцогчдод хандаж дэвшүүлсэн мэндчилгээндээ, “Монгол улс эрт дээр үеэс эмэгтэйчүүд болон хүүхдийн...

Хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнийг шалгажээ

2015 оны 04 сарын 30      0      2705

Хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүний талаарх хэрэглэгчээс ирүүлсэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт явуулжээ. Энэ сарын 10-ны өдөр “Оргил супермаркет”-аас худалдаж авсан “Бамбууш” компанийн “Корица” нэрийн гурилан бүтээгдэхүүн 2015 оны 4 дүгээр сарын 11 өдөр үйлдвэрлэгдсэн гэсэн тэмдэглэгээтэй байсныг худалдан авагч мэдээлсэн юм. Тус бүтээгдэхүүнийг 10-ны өдөр үйлдвэрлэсэн бөгөөд цехийн дарга,...

Б.Батцэнгэл пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

2015 оны 04 сарын 30      0      2554

ОУХМ Б.Батцэнгэл АНУ-ын Денвер хотноо болсон пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээн энэ сарын 16-23-нд болж байгаа бөгөөд мастер ангиллын -93 кг-д Монголын пауэрлифтингийн насанд хүрэгчдийн шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Батцэнгэл 245 кг-ыг шахаж /гурав дахь оролтоороо хүрэл медалийн эзэн болсон байна. Түүний жинд Японы тамирчин Кассай Масахико алт, АНУ-ын тамирчин Гроски Пет нар мөнгөн медаль хүртжээ.

“Хаан хүнс” компани экспортын гэрчилгээгээ албан ёсоор хүлээн авлаа

2015 оны 04 сарын 30      0      2577

“Хаан хүнс” компани монгол малын махаар хийсэн хөлдөөсөн бууз, баншаа БНХАУ-д экспортлох болж, экспортын гэрчилгээгээ албан ёсоор хүлээн авчээ. Тус компани нь 2002 оноос үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ба өнөөдрийн байдлаар хүнсний чиглэлийн 2 салбар үйлдвэр, 300 гаруй ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. “Хаан хүнс” компани бүтээгдэхүүнээ урд хөршид экспортлосноор манай улсын органик хүнсний...

”IELTS”-ын шалгалтыг төгрөгөөр төлдөг боллоо

2015 оны 04 сарын 30      0      2467

Санхүүгийн зохицуулах хорооноос АйЭЛТС (IELTS)-ын шалгалтын төлбөрийг төгрөгөөр төлдөг болголоо. Тус хороо АйЭЛТС (IELTS)-ын шалгалтыг авах эрх бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шалгалт хийж, шалгалтын төлбөрийг 185 америк доллараар тогтоож, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгөөр гүйцэтгэх шаардлага тавьсан байна. Үүний дүнд тус хуулийн этгээд шалгалтын төлбөрийг өнгөрсөн сарын 15-ны өдрөөс эхлэн төгрөгөөр тогтоож, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэж...