Нэгдүгээр ангийн элсэлт энэ сарын 15-нд дуусна

2015 оны 05 сарын 04      0      1303

Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлт энэ сарын 15-нд дуусна. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх 6 настай 27614 хүүхэд, 10 дугаар ангид 16091 суралцагч элсэх судалгаа гарчээ. Нэгдүгээр ангид 2009 оны нэгдүгээр сарын 01-нээс 2009 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Харин таван настай буюу 2010 оны нэгдүгээр сарын 01-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм. Иймд...

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: ”Интернэтийг хааж хязгаарлах биш, улам нээлттэй хөгжүүлэх нь зөв” гэв

2015 оны 05 сарын 04      0      1421

Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж буй учраас энэ удаагийн бага хурлыг эх орондоо зохион байгуулж байна. Мэдээллийн хурд секундээр хэмжигдэж буй сайн талтай ч саар зүйл их гарч буйд 60 гаруй орны төлөөлөгчид санал нэгтэй байна. Тиймээс энэ удаагийн хурлаар цахим орчны ололттой сайн талыг бататгах, сөрөг үр дагаваруудыг засч залруулахад чиглэсэн 40 гаруй илтгэлийг хэлэлцэх юм. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Мариа...

Украйны цэргийн хүчнийхэн цохилт өгч эхэлсэнтэй холбогдуулан И.Дачичтэй утсаар холбогдов

2015 оны 05 сарын 04      0      1294

Орос  улсын Гадаад хэргийн сайд С.Лавров  Европын орнуудын   аюулгүй байдлын  байгууллагын  (ОБСЕ) одоогийн тэргүүн, Сербийн Гадаад хэргийн сайд  И.Дачичтэй  утсаар холбогдож, Донбасст  Украйны цэргийн  хүчнийхэн  цохилт өгч эхэлсэнтэй  холбогдуулан ярилцав. Сергей  Лавров   ОБСЕ-гийн тэргүүнээс  өөрийн бүрэн эрхийг  ашиглан Украйн дахь ОБСЕ-гийн  мониторингийн тусгай...

АFC-гийн дасгалжуулагчийн ”B” зэрэглэл олгох сургалт боллоо

2015 оны 05 сарын 04      0      1330

Азийн хөлбөмбөгийн  холбоо /AFC/-той хамтран АFC-гийн дасгалжуулагчийн "B" зэрэглэл олгох сургалтанд 16 дасгалжуулагч хамрагдаж амжилттай төгслөө. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос дасгалжуулагчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгын хүрээнд уг сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа юм.  Тус сургалтыг дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 2-нд 21 хоногийн турш онол практик хослуулан амжилттай зохион явуулжээ. Сургалтыг Азийн хөлбөмбөгийн холбооны...

Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байна

2015 оны 05 сарын 04      0      1257

Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаа бөгөөд тус эвслийн Тавдугаар бага хурал Төрийн ордонд болж байна. Бага хуралд Эстони Улсын Гадаад хэргийн дэд сайд, АНУ-ын Туслах ТНБД зэрэг өндөр албан тушаалтнууд, Google, Facebook, twitter, linkedn, Mozilla зэрэг мэдээлэл, харилцаа холбооны тэргүүлэгч компаниуд, ЮНИСЕФ, ЮНЕСКО, Азийн сан, Амнести Интернэйшл, “Human Rights Watch”, “Digi tal Partners Global” зэрэг иргэний нийгмийн...

Улаанбурхан өвчнөөс сэрэмжлээрэй

2015 оны 05 сарын 04      0      1366

Улаанбаатар хотын найман дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт нийт 2974 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 388 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. ХӨСҮТ-д нийт 502 хүн хэвтэн эмчлүүлж, шинээр 194 хүн хэвтсэн бөгөөд 114 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарсан байна. Үүнээс 165 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 17 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн...

”Загреб Гран при-2015” тэмцээнд манай тамирчид 14 дүгээрт шалгарав

2015 оны 05 сарын 04      0      1458

Хорватын Загреб хотноо болсон "Загреб Гран при-2015" тэмцээнд оролцсон монголын жүдочдоос нэг мөнгө, хүрэл медаль, гурван жүдоч  долдугаар байр  эзэлж багаараа 14 дүгээр байрт шалгарлаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 73 кг-д мөнгөн медаль хүртсэн бол ОУХМ Г.Хэрлэн 60 кг-д хүрэл медалийн эзэн болов. “Рио-2016” олимпийн наадмын татамид хүчээ сорих эрх олгох уг тэмцээнд манай улсын...

Кэмбрижийн гүн Уильям эхнэрээ төрөхөд хажууд нь байжээ

2015 оны 05 сарын 04      0      1520

Кэмбрижийн гүн Уильямын гэргий Кейт Миддлтон охин төрүүлснээр Их Британийн хатан хааны гэр бүл шинэ гишүүнтэй боллоо. Гүнгийн гэргий орон нутгийн цагаар бямба гарагийн өглөөний 8:34 цагт амаржсан гэж Кенсингтоны ордон мэдэгдлээ. 3.7 кг жинтэй охинтой болсон байна. Кейтийг нярайлахад Кэмбрижийн гүн хажууд нь байжээ. Их Британийн улс төрийн намуудын удирдагчид хатан хааны гэр бүлд баяр хүргэсэн байна. “Кэмбрижийн гүн болон гүнгийн гэргийд охинтой болсонд нь баяр хүргэе....

Нүүрсний экспорт буурсан гэв

2015 оны 05 сарын 04      0      1280

Монгол Улс 2015 оны эхний гурван сарын байдлаар 5.8 сая тонн нүүрс, 939.3 кг алт, 268.6 мянган тонн газрын тос олборлоод байна. Харин салбарын гол төрлийн ашигт малтмалын хувьд энэ оны эхний гурван сарын үзүүлэлтээр 309.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 95.3 мянган тонноор нэмэгдсэнийг албаныхан онцлов. Түүнчлэн 57.0 мянган тонн төмрийн хайлуур жоншны баяжмал, 170.9 мянган тонн зэсийн хүдрийн баяжмал, 521.0 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, 24.8...

Зөвшөөрөлгүй барилгуудын газрын эрхийг цуцална

2015 оны 05 сарын 04      0      1257

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын шалгалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөрчилтэй 33 барилга барьж буйг албаныхан дуулгалаа. Тухайлбал баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг, төсөл, барилгын ажил, эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй 16 барилга, Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй17 барилга байв. Дүүргээр нь авч үзвэл Баянголд- 7, Баянзүрхэд- 9, Сүхбаатарт – 2, Сонгинохайрханд – 7, Хан-Уулд  - 7, Чингэлтэйд-1 байна. Харин...