Л.Гантөмөр: Сургалтын төлбөрөө банкнаас хөнгөлттэй нөхцөлөөр зээлдэг боллоо

2016 оны 04 сарын 28      1      1908

Засгийн газар оюутнуудад сургалтын төлбөрөө банкнаас хөнгөлттэй нөхцөлөөр зээлэх боломж бүрдүүлж  “Сайн оюутан” хөтөлбөр баталлаа.  25,000 багш зөөврийн компьютертэй, 534,766 сурагч, сургууль бүр зөөврийн компьютерын лабораторитой боллоо. 2012-2015 онд 127 цэцэрлэг, 79 сургууль, 39 дотуур байр, 33 спорт заал шинээр ашиглалтад орлоо зэрэг мэдээллийг БСШУ-ы сайд Л.Гантөмөр пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтын үеэр хэллээ. Сургуулийн...

Монгол Улсын генералууд нэг дор чуулав

2016 оны 04 сарын 28      1      2103

Генерал цол олгож эхэлсний 72 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд генерал цолтнуудын уулзалт Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд боллоо. Уулзалтад үе үеийн генералууд болон Шадар сайд Ц.Оюунбаатар, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар оролцлоо. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулж, Монгол Улсын цэргийн дээд...

Н.Энхбаяр: Надгүй бол ардчилсан сонгууль биш болно

2016 оны 04 сарын 28      22      2067

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бага хурлаар МАХН-тай эвсэж сонгуульд оролцохоор хэлэлцэн гарын үсэг зурсан боловч МАН-ын эцсийн шийдвэр нь эвсэхгүй дээр тогтсон юм. Тэгвэл   МАХН-ын удирдлагууд Бага хурал болон сонгуульд хэрхэн оролцох талаараа өнөөдөр мэдээлэл хийж байна. Хурлыг нээх үеэрээ МАХН-ын дарга Н.Энхбаяр "2016 сонгуульд би оролцохгүй бол ардчилсан сонгууль биш болно. Мөн манай нам сонгуульд дангаараа оролцох болсноо албан ёсоор мэдэгдье" гэлээ. ...

ШУУРХАЙ: МАН сонгуульд оролцох хүсэлтээ өглөө

2016 оны 04 сарын 28      1      1905

МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй тус намын удирдлагууд өнөөдөр СЕХ-нд очиж, сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ тус хорооны дарга Ч.Содномцэрэнд гардууллаа. МАН-ын дарга М.Энхболд энэ үеэр, “Монгол Ардын нам 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт энэ сарын 20-ны өдөр өгч хянуулсан. Өчигдөр мөн намынхаа дээд байгууллагаар асуудлыг ярилцаж, эцсийн байдлаар мөрийн хөтөлбөрөө гаргалаа. Тус нам ирэх сонгуульд дангаараа оролцох шийдвэрээ...

Оюутан залууст үнэгүй үзлэг, оношилгоо хийнэ

2016 оны 04 сарын 28      0      1593

Жил бүрийн есдүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгон тэмдэглэх болсон. Харин энэ удаад холбогдох байгууллагууд хамтран дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлсэн байна. Энэхүү үйл ажиллагаа нь оюутан залуучуудын эрүүл мэндийг дэмжих, эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх. Тэдний эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, тусламж үйлчилгээ хайх зөв зан үйлийг нэмэгдүүлэх, оюутан залуучуудтай ажилладаг...

Эрмитажид хадгалагдаж байгаа түүхэн ховор үзмэрүүдийг Монголчуудад үзүүлнэ

2016 оны 04 сарын 27      1      1797

Оросын холбооны улсын Санкт-Петербург хотын  соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод тэмдэглэж байгаатай холбогдуулан өнөөдөр НИТХ-ын дарга Д.Баттулга Санкт-Петербург хотын Соёлын хорооны орлогч дарга А.Н. Воронко болон  Санкт-Петербург хотын Хууль тогтоох хурлын депутат, А.А.Ковалев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга, зочид төлөөлөгчдөд Улаанбаатар хотод зохион байгуулах соёлын өдрүүдийн арга хэмжээнд нь амжилт хүсээд, Санкт...

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах багийг сонгон шалгаруулна

2016 оны 04 сарын 27      0      1734

Сонгон шалгаруулалтын урилга Огноо: 2016.04.25 Сонгон шалгаруулалтын нэр: Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулга, хөтөлбөрийг нээлттэй сонгон шалгаруулалт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны  2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн   03 дугаар тогоолын дагуу Тулгар төрийн  2225 жил, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн...

Сонгуулийн асуудлаар цахим хурал хийв

2016 оны 04 сарын 27      0      1720

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй өнөөдөр цахим хурал хийлээ. Цахим хурлын үеэр сонгуулийн хуулийн хэрэгжилтийн явц байдал, сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцлаа. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод ажиллагсад юуны өмнө сонгуулийн хууль тогтоомжийг сайн судлах, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой...

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

2016 оны 04 сарын 27      0      1631

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан 14 цагт эхлэх товтой ч ирц бүрдэх байсаар 15:25 минут эхэллээ. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал хураах байсан ч ирц хангалтгүйгээс гишүүд үдийн цайндаа орсон. Иймээс тус хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 185 саналаар санал хураалт явуулж байна....