Стэнфордын Их сургуулийн профессор Ларри Даймонд, Жеймс С.Фишкин нарыг хүлээн авав

2015 оны 05 сарын 05      0      1153

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр буюу энэ сарын 04-нд АНУ-ын Стэнфордын Их сургуулийн профессор Ларри Даймонд, Жеймс С.Фишкин нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал урт хугацаанд яригдаж байгаа гээд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ томилон ажиллуулж байгааг дуулгав. АНУ-ын Стэнфордын их сургуулийн улс төр...

Нацү башё ирэх ням гарагт эхэлнэ

2015 оны 05 сарын 05      0      1300

Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын барилдаан буюу Нацү башё ирэх ням гарагт Токио хотноо эхлэх бөгөөд Монголын 25 бөх таван зиндаанд хүчээ сорино. Тухайлбал, дээд зиндаанд 10, жюүрёод тав, макүшитад долоо, санданмэд хоёр, жонидан нэг бөх хүч үзнэ. Нацү башёд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал зүүн, гавьяат тамирчин 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж баруун жигүүрийг тэргүүлэн гарч барилдах юм. Өнгөрсөн...

Өнөөдрийн өрнийн зурхай

2015 оны 05 сарын 05      0      1253

Хонь (3/21-4/19) Өнөөдөр танд ажил хэргийн ашигтай санал ирэх төлөвтэй. Энэ саналаас татгалзах хэрэггүй, яагаад гэвэл том ашиг орлого орж ирэх магадлалтай байна. Мэдээж, ирсэн бүх саналыг авч үзэж, өөрт тохирохыг сонгох хэрэгтэй. Одоогоор үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх хэрэггүй гэж одод зөвлөж байна. Энэ нь ажил хэргийн түншүүдэд ч хамаатай. Үхэр (4/20-5/20) Зүүдэндээ сайн анхаарах өдөр. Мэргэжлийн үйл ажиллагаанд таны өөрийн дотоод мөн чанар чинь...

Улаанбаатарт 6 хэм дулаан байна

2015 оны 05 сарын 05      0      1229

2015 оны тавдугаар сарын 05-ны 09 цагаас 21 цаг хүртэл:   Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дорнод Монголын тал нутгаар 4-9...

”Mongolian Art Show”-нд залуусыг нэгдэхийг уриалав

2015 оны 05 сарын 04      0      1343

Тайз дэлгэцийн зураач, Нүүр хувиргагч Л.Цэрэндулам нэгэн өвөрмөц шоуг зохион байгуулах гэж байна. Тус шоу "Mongolian Art Show" нэртэйгээр энэ сарын 9-ны үдэш "Marque"-27 club-д зохион байгуулагдана. Mongolian Art Show"-ны онцлог нь "Body art", "Make up", "Мodern and Art", "Songs and dance" үзүүлбэр гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд үзүүлбэр тус бүрт олны танил хүмүүс оролцож байгаа нь аж. Тодруулбал "Make up" үзүүлбэрт МУСТА Д.Отгонцэцэг, МУСТА Д.Ганцэцэг, "Андра" модель агентлагийн...

Ж.Мэндбаяр: ”27 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөө эргүүлж авна”

2015 оны 05 сарын 04      0      1449

Одоогоос 10 жилийн өмнө 22 Хадгаламж зээлийн хоршоо ар араасаа дампуурсан тухай мэдээлэл гарч олон мянган хүн хохирогч болж, нийт 56 хүнийг эрүүгийн хэрэгт татагдаж, торгуулийн арга хэмжээнээс чанга дэглэмтэй хорих ангид 10 хүртэл жилээр хоригдох ял авсан нь ч бий. Хамгийн хүнд зүйл ангиар ял эдэлж гарсан нь “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны эзэн Ж.Мэндбаяр. Тэрээр арван хоногийн өмнө суллагджээ. 1233 иргэнд 10 тэрбум хохирол учруулж, 10 жил хорих ялаар шийтгүүлсэн...

Авлигатай тэмцэх газрын ажилчид нэг өдрийн цалингаа хандивлалаа

2015 оны 05 сарын 04      0      1247

Авлигатай тэмцэх газрын нийт ажилтан, албан хаагчид ой хээрийн түймэрт өртөж хохирсон Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн ард олонд сэтгэлийн дэм өгөх, эд материалын тусламж үзүүлэх, түймрийн голомтод ажиллаж байгаа нутгийн иргэд, онцгой албаны бие бүрэлдэхүүнд туслах зорилгоор нэг өдрийн цалингаа хандивлалаа. Хандивыг Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянд...

“Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналын эзнийг тодрууллаа

2015 оны 05 сарын 04      0      1285

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өчигдөр тохиолоо. “Глоб Интернэйшнл” ТББ-аас энэ жилийн “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналыг “Өдрийн шуудан”сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэгт гардуулсан. Тус ТББ-аас олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэлэн 2009 оноос эхлэн жил бүр олгож буй юм. Тэрээр авто машины улсын бүртгэл болон улсын...

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ажилчид 2000 гаруй мод тарьжээ

2015 оны 05 сарын 04      0      1296

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийнхөн хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд эмнэлгийн орчинд ая тухтай байж эмчилгээ үйлчилгээ авч бүрэн эдгэрэх нөхцөл нь ногоон байгууламж бүхий талбайг бий болгох явдал хэмээн үзэж өчигдөр 2000 гаруй мод тарьжээ.  Тус эмнэлэгт, тэр дундаа сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчид нь 1-2 жилийн хугацаатай хэвтэн эмчлүүлдэг байна. Эдгээр өвчтөнүүдийн хувьд эмнэлэг нь хоёр дахь гэр нь болдог тул ая тухай байх бүхий л...

Гишүүн орнуудын сонгуулийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалт болно

2015 оны 05 сарын 04      0      1297

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооноос гишүүн орнуудын сонгуулийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалт өнгөрсөн сарын 19-нөөс ирэх сарын 1-ний өдөр  БНСУ-ын Инчеон хотод болов. Энэхүү сургалт нь сонгуулийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн хэрэглээг сайжруулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах мөн  гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой аж. Манай улсын СЕХ-ны төлөөлөгчид “Монгол Улсын сонгуулийн систем” болон ...