“Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” жилийн ажлыг зохион байгуулж байна

2015 оны 05 сарын 05      0      1345

Хөдөлмөрийн хэлтэс төрийн бус байгууллагуудтай хамтран “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох”  жилийн ажлыг зохион байгуулж эхлээд байна. Энэ хөтөлбөрт ажилд гарахаар бэлтгэгдэж байгаа оюутан, ажилгүй бөгөөд ажил идэвхтэй хайгч, ажилгүйдлийн эгнээнд багтаж болзошгүй хүнээс арван жилийн сурагч хүртэл хамрагдах аж. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэхүү үйлчилгээнд “Монголын хүний нөөцийн менежментийн холбоо”, “Ирмүүн төгс”, “Бизнест...

Тээврийн хэрэгслийн үзлэг тооллого явуулж эхлэв

2015 оны 05 сарын 05      0      1226

Увс аймгийн Тээвэр зохицуулалтын албанаас аймгийнхаа 19 суманд тээврийн хэрэгслийн үзлэг тооллого явуулж эхлээд байна. Өнгөрсөн сарын 29-ээс энэ сарын 1-ний хооронд Өмнөговь суманд ажиллаж, тус сумын тээврийн хэрэгслүүдэд үзлэг тооллого явуулжээ. Сумын хэмжээнд 218 авто машин, 120 мотоцикль үзлэг тооллогонд хамрагдсан байна. Авто машин урд жилүүдээс өссөн дүнтэй гарсан бол харин мотоцикль эсрэгээр нь бууралттай гарсан аж. Тээвэр зохицуулалтын албаныхан энэ амралтын өдрүүдээр...

Сэлэнгэ аймгийн оюутны анхдугаар их чуулга уулзалт болно

2015 оны 05 сарын 05      0      1134

Улаанбаатар хот дахь Сэлэнгэ Аймгийн Залуучуудын Холбооноос санаачлан “Сэлэнгэлэг оюутан-Сэлэнгийн ирээдүй” уриан дор Сэлэнгэ аймгийн оюутны анхдугаар их чуулга уулзалтыг энэ сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус чуулга уулзалт нь Орон нутагт гарч буй ажлын байрны мэдээллийг оюутан суралцагчид болон төгсөгчдөд хүргэх, мэдээллээр хангах, Сэлэнгэ аймгийн хөгжил дэвшилд оруулах оюутан суралцагчдын хувь оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд тэдний...

Гитачю Энгида ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол хүртлээ

2015 оны 05 сарын 05      0      2367

ЮНЕСКО-гийн ерөнхий захирлын орлогч Гитачю Энгида ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол хүртлээ. Энэхүү цол өргөмжлөх ёслолын ажиллагаа өнөөдөр тус сургуулийн төв байранд болов. ЮНЕСКО-гоос Монгол Улсын хөгжил, дэвшилд үзүүлж буй үр нөлөө, тус байгууллагын ерөнхий захирлын орлогч Гитачю Энгидагийн хүмүүнлэгийн болон дээд боловсролын салбарыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлэн энэхүү цолыг олгожээ. ШУТИС-ийн ректор, профессор Б.Очирбат түүнд ШУТИС-ийн...

ХӨСҮТ-ийн ажилчид “Ногоон хашаа” төслийнхөнтэй нэгдэв

2015 оны 05 сарын 05      0      1245

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн хамт олон даваа гарагт 2175 метр квадрат талбайд 1740 шар хус, 250 хайлаас, 50 улиас, 40 моносны модыг тус тус суулгасан байна. Тус эмнэлгийн тасаг, нэгж бүр мод суулгасан талбайгаа хуваарилан авч, арчилгаа усалгааг нь хийж байхаар болжээ. Энэ ажлыг ХӨСҮТ болон Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн хамтарсан ОЭТС-ийн “STREAM” судалгааны багийн санаачилгаар хийсэн байна. Тэд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс ая тухтай...

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа

2015 оны 05 сарын 05      0      1403

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаан хийж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, үндсэн чиглэл, 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл гэсэн гурван асуудлыг авч хэлэлцэн байр сууриа нэгтгэжээ. Бүлгийн хуралдааны шийдвэрийг өнөөдөр Төрийн ордонд бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нар хийлээ. Энэ үеэр Тавантолгойн гэрээний төсөл дээр бүлгийн байр суурь ямар...

“Рио 2016” олимпийн эрхийн тэмцээнд явсан тамирчдыг визийн зөрчилтэй хэмээжээ

2015 оны 05 сарын 05      0      1082

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр Доха хотыг зорьж явсан Монолын гурван тамирчин, нэг дасгалжуулагчийг Дубайн онгоцны буудалд визийн зөрчилтэй учраас саатуулан нутаг буцаажээ. Шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа болон тэмцээнд өрсөлдөх байсан Д.Гомбодорж /74 кг-д/, Д.Хүдэрбулга /97 кг-д/, Н.Золбоо /125 кг-д/ нарыг визийн зөрчилтэй хэмээн хил нэвтрүүлээгүй байна. Тамирчид өнөөдөр эх орондоо буцаж ирнэ. Тэдний хувьд “Рио 2016”...

Балбын ард иргэдэд туслах хандивын аяныг Монгол орон даяар эхлүүллээ

2015 оны 05 сарын 05      0      1143

Монголын Улаан загалмай нийгэмлэг /МУЗН/-ээс санаачлан гамшигт нэрвэгдээд буй Балбын ард иргэдэд туслах хандивын аяныг орон даяар эхлүүлжээ. Балба улсад өнгөрсөн сарын 25-нд 6-8 баллын хүчтэй газар хөдлөлт болж тус улсын нийт 50 бүс нутгийн 29 нь газар хөдлөлтөд нэрвэгджээ.  Энэхүү гамшгийн улмаас одоогийн байдлаар 6659 хүн амиа алдаж, 14.062 хүн гэмтэж бэртэн, 8 сая хүн газар хөдлөлтөд тодорхой хэмжээгээр нэрвэгдээд байгаа аж. Олон улсын Улаан загалмайн холбооны...

Шүүхийн шийдвэр гарчихаад байхад ажилд нь буцаан томилохгүй бол хариуцлага тооцно

2015 оны 05 сарын 05      0      1137

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халсан талаар зохион байгуулсан хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Төрийн албан хаагчдыг үндэслэлгүй ажлаас халсан гэх асуудлаар анх удаа нээлттэй сонсголыг тус байнгын хорооноос зохион байгууллаа. Сонсголд холбогдох байгууллага, албан тушаалтан, мөн гурван иргэнийг оролцуулж, талуудын байр суурийг сонслоо. Нээлттэй сонсголоос улбаалж эхний...

Гамшиг судлалаар магистрын зэрэг хамгаалсан анхны албан хаагчид дипломоо авлаа

2015 оны 05 сарын 05      0      1169

Онцгой байдлын албанд гамшиг судлалаар магистрын зэрэг хамгаалсан анхны албан хаагчид дипломоо гардан авлаа. Гамшгаас хамгаалах менежментийн шинэчлэлийн бодлогын хүрээнд 2013 оноос Хууль сахиулахын их сургуульд Гамшиг судлалын магистрын сургалтыг эхлүүлсэн юм. Анхны магистрийн  зэргийг Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын албаны тэнхим, орон нутгийн Онцгой...