Сэлэнгэ аймагт цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулав

2015 оны 05 сарын 06      0      1311

Сэлэнгэ аймгийн УЦУБОШ-ний газрын “Сэлэнгэ бороо” 1, 2 экспедицүүд өнгөрсөн сарын 26, энэ сарын 02-ны өдрүүдэд тус аймгийн Зүүнбүрэн, Хүдэр, Цагааннуур сумдын чиглэлд Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулжээ. Тус экспедици Зүүнбүрэн сумын “Нарангийн овоо” гэдэг газарт 06 грамм реагент зарцуулан цаг агаарт зориудаар нөлөөлсөн байна. Мөн Хүдэр сумын нутагт цаг агаарт зориудаар нөлөөлөх гэсэн боловч  үүлний нягт муу байсан учраас харвалт...

Математикийн шилдгүүдийн анхдугаар олимпиад болно

2015 оны 05 сарын 06      0      1284

Увс аймгийн Өмнөговь сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс аймгийн 90 жилийн ойн нэрэмжит Математикийн шилдгүүдийн анхдугаар олимпиадыг зохион байгуулахаар болсон байна. Энэ сарын 5-нд зохион байгуулагдаж байгаа энэхүү олимпиадад оролцохоор Өмнөговь сумаас Ахлах сургуулийн сургалтын менежер Г.Нямбаяраар ахлуулсан сурагчид өнгөрсөн бямба гарагт Улаанбаатарыг зорьжээ. Тавдугаар ангийн сурагч Б.Бадамгарав, 8-р ангийн сурагч Ц.Нямбаяр, Н.Дагвадорж, 10-р ангийн сурагч...

Чөлөөт бөхийн Ази тивийн АШТ маргааш эхэлнэ

2015 оны 05 сарын 05      0      1405

Катарын Доха хотноо маргааш чөлөөт бөхийн Ази тивийн АШТ эхэлнэ. Доха хотыг зорьсон шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, тэмцээний 74 кг-ын жинд өрсөлдөх байсан Д.Гомбодорж, 97 кг-ын тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-ын тамирчин Н.Золбоо нар визийн зөрчлийн улмаас Дубайн хилээс буцаж ирэхээс аргагүй байдалд хүрсэн юм. Тиймээс энэ удаагийн тивийн АШТ-д Монгол Улс бүтэн багаар тэмцээнд орохгүй боллоо. Харин Э.Бэхбаяр (57 кг), Б.Номин (61), Г.Мандахнаран (65), Г.Идэрхүү (70),...

Америк доллар 1960-1964 төгрөгтэй тэнцэж байна

2015 оны 05 сарын 05      0      1407

Монголбанкны өчигдөр оройны хаалтын албан ханшаар америк доллар  1958 төгрөг байсан бол өнөөдөр арилжааны банк болон валют арилжааны төвүүдэд 1960-1964 төгрөгтэй тэнцэж байна. Тодруулбал, "Сүүлийн сар гаруйн хугацаанд америк долларын ханш тогтвортой байгаа юм. Валютын нөөц хангалтгүй, хөрөнгө оруулалт нэмэгдээгүй, эдийн засгийн нөхцөл байдал сайжраагүй хэвээрээ байна. Тэгвэл ханшийн энэ тогтвортой байдал нь дотоодын үйлдвэрлэл бага зэрэг өссөн, мөн иргэдийн худалдан авах чадвар...

Нацү башёд манай 26 бөх таван зиндаанд барилдана

2015 оны 05 сарын 05      0      1451

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё ирэх ням гарагт Токио хотноо эхлэнэ. Нацү башёд манай 26 бөх таван зиндаанд барилдахаар эрэмблэгджээ. Тодруулбал, дээд зиндаанд 10, жюүрёод зургаа, макүшитад долоо, санданмэд хоёр, жонидан зиндаанд нэг бөх зодоглох юм. Өнгөрөгч сарын башёд 34 дэх түрүүгээ хүртсэн Мэргэжлийн сүмогийн оргил амжилтын эзэн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал зүүн, Гавьяат тамирчин 70 дахь ёкозүна...

Дэлхий орчмын тойрог замд робот аалзуудыг гаргана

2015 оны 05 сарын 05      0      1444

АНУ-ын эрдэмтэд сансарт антенн, антенны сараалжин төмөр болон нарны зай угсарч, байрлуулах зорилгоор дэлхий орчмын тойрог замд робот аалзуудыг ойрын хоёр жилийн хугацаанд гаргахаар төлөвлөж байна. Энэ тухай Америкийн Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвд /НАСА/ болсон уг төслийг танилцуулах арга хэмжээний үеэр "Тезерс анлимитед" компанийн тэргүүн Роберт Хойт мэдэгджээ. Түүний хэлснээр, гурван хэмжээст принтер болон бусад төхөөрөмж бүхий робот аалзууд нь...

Улаан нүдэн гараг дээр ус байсныг нотлох шинэ ул мөр илрүүлжээ

2015 оны 05 сарын 05      0      1474

Америкийн “Curiosity” аппарат Улаан нүдэн гараг дээр ус байсныг нотлох шинэ ул мөр болох эрдэс бодисын судал илрүүлсэн тухай Калифорни муж улсын Пасадина хот дахь НАСА-гийн Тийрэлтэт хөдөлгөөний лаборатори мэдээлжээ. Уг лабораторид Ангарагнаа явагч уг аппаратыг удирдаж байгаа юм. Одоогийн байдлаар Улаан нүдэн гарагийн Гейла өрхийг судалж байгаа “Curiosity” аппарат нь уг гарагийн уур амьсгал урьд нь ямар байсныг тогтоох, геологийн тогтоцыг тодорхойлох,...

Нисгэгчгүй сансрын аппарат бүтээнэ

2015 оны 05 сарын 05      0      1433

Франц болон Германы эрх баригчид хамтран нисгэгчгүй аппарат бүтээхээр тохиролцсон тухай defense-aerospace.com цахим хуудсанд мэдээлжээ. Уг төсөлд Итали улс мөн нэгдэх аж. Техникийн төслийг ойрын үед боловсруулах ёстой бол 2025 онд аппаратыг зохион бүтээх ажлыг дуусгахаар төлөвлөж байна. “Airbus Defence and Space”, “Dassault Aviation” болон “Alenia Aermacchi” компанитай хамтран “MALE-2020” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх нисгэгчгүй...

Сум нэвтэрдэггүй хантаазнаас илүү материал гаргаж авчээ

2015 оны 05 сарын 05      0      1425

Долоо дахин сунгаж болдог, сум нэвтэрдэггүй хантааз хийдэг кевлар гэдэг материалаас хамаагүй бат бөх хэвээрээ байдаг нэгэн шинэ төрлийн материалыг Америкийн мэргэжилтнүүд гарган авчээ. Энэ тухай Даллас хотын Техасын их сургуулийн судалгааны төв мэдээлсэн байна. “1 гр кевлар нь 80 жоуль энергийг тэсвэрлэх чадалтай бол онцгой полимерын нано нэхмэлээс гарган авсан шинэ материал нь 90 жоулийн энергийн ачааллыг даах чадвартай” гэж төсөлд оролцсон эрдэмтэн Мажид Минари...

Хүн төрөлхтний өвөг дээдсийн хийсэн хамгийн эртний чулуун зэвсгийг олжээ

2015 оны 05 сарын 05      0      1597

Одоогоос 3.3 сая жилийн тэртээх үед хамаарах хүн төрөлхтний өвөг дээдсийн хийсэн хамгийн эртний чулуун зэвсгийг судлаачид олжээ. Хүн төрөлхтөн /Homosapiens/ үүсэхээс хэдэн мянган жилийн өмнө бидний өвөг дээдэс чулууг сийлэн янз бүрийн зэвсэг хэрэгсэл хийж байсныг хамгийн эртний гэгдэж байсан чулуун зэвсгээс 700 мянга гаруй жилээр илүү настай шинэ олдворууд харууллаа. Чулуун зэвсэг элбэгтэй Этиопийн Гона гэдэг газраас олдсон 2.6 сая жилийн настай чулуун зэвсгүүдийг саяхныг хүртэл...