Иргэдийн санал гомдлыг www.310005.mn хаягаар хүлээн авна

2015 оны 05 сарын 06      3      1442

Нийслэлийн иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй, цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүргийн инженер хангамж, нийтийн үйлчилгээтэй холбоотой гомдлыг  цахим хаягаар авч шийдвэрлэдэг боллоо. Энэхүү цахим хаягийг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв хариуцан инженерийн хангамж, нийтийн үйлчилгээний хүртээмж, чанарт тогтмол хяналт тавьж, үйл ажиллагааг нь зохицуулах чиглэлээр 24 цагийн үйлчилгээ үзүүлж байна. Иргэдийн санал...

“Таван-Хан” дэвжээний ойд зориулсан бөхийн барилдаан болов

2015 оны 05 сарын 06      0      1449

Сэлэнгэ аймгийн “Таван-Хан” дэвжээний таван жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 64 бөхийн барилдаан тавдугаар сарын 2-нд аймгийн спортын ордонд болж өндөрлөлөө. Барилдааныг Сэлэнгэ аймгийн Ардчилсан нам ивээн тэтгэж, хамтран зохион байгуулав. Барилдаанд улсын начин Ч.Баянмөнх, Т.Баасанхүү, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, Б.Уугандаваа, аймгийн заан Э.Саранбаатар, Б.Эрдэнэбаяр нараар магнайлуулсан улс,...

Эшли Янг ”Манчестер Юнайтед” хийсэн гэрээгээ сунгана

2015 оны 05 сарын 06      0      1363

Английн хөлбөмбөгийн "Манчестер Юнайтед" клубын хагас хамгаалагч Эшли Янг энэ улирлын дараагаар багтайгаа гэрээгээ сунгахаар болсон байна. Тэрбээр дахин гурван жилийг "Олд Траффорд"-д өнгөрүүлэх бөгөөд цалингийн хувьд өмнөх гэрээнд тусгагдсан 120 мянган фунтын цалин хэвээр байх гэнэ. Гэхдээ гоол болон дамжуулалтын бонус шагнал нэмэгдэх юм байна. 29 настай Англи хагас хамгаалагчийн хувьд энэ улиралд тун сайн тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд түүний энэхүү сайн тоглолт Их...

Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөлд тусгах саналыг иргэдээс сонсов

2015 оны 05 сарын 06      0      1219

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Улсын Их Хурлын гишүүн, Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү болон дэд ажлын хэсгийн гишүүд  Баянзүрх дүүргийн дахин төлөвлөлт хийгдэж байгаа бүсэд ажиллалаа. Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй барилгын ажлын явц байдалтай танилцав. Энэ орчимд “Баганат өргөө”, “Гангар...

Мартагдсан Монгол уламжлалаа Буриадууд сэргээнэ

2015 оны 05 сарын 06      1      2953

Монголчууд өвлийн идэштээ үхэр төхөөрвөл сээрийг нь чанаж, мөлжөөд хуга цохидог уламжлалтай. Зарим нутагт бүр эрчүүд хоорондоо мөрий тавьж сээрний яс хуга цохин эр чадлаа гайхуулах нь бий. Гэхдээ одоо манай оронд бараг мартагдах шахсан, зөвхөн хөдөөний цөөн тооны малчдын дунд л үлдсэн энэ уламжлалийг ОХУ-ын Буриад улсад сүүлийн жилүүдэд сэргээж, спортын нэг төрөл болгох санал санаачилга өрнөөд байгаа аж. Бидний сээр хуга цохих гэж нэрлэдэг, буриадиар “hэер...

Ази тивийн аварга шалгаруулах даамны тэмцээнээс 17 алтан медал хүртээд байна

2015 оны 05 сарын 06      0      1258

Узбекстан улсын Ташкент хотноо болж байгаа 64 буудалт болон зуун буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай даамчид 17 алтан медаль хүртээд байна. Энэ удаагийн тавийн АШТ-д манай улсаас 80 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай баг тамирчид 17 алт, 21 мөнгө, 23 хүрэл буюу нийт 61 медаль авсан амжилтаар багийн дүнгээр Узбекстан (31+24+22), Казахстан (19+13+22)-ы дараа гуравдугаар байрт бичигдээд байгаа юм.

Долоо хоногийн шилдэг номын жагсаалт

2015 оны 05 сарын 06      0      1596

"Интерном" дэлгүүрээс өнгөрсөн долоо хоногийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг гаргажээ. Тус жагсаалтыг Э.Фроммын “Хайрлах урлаг” ном тэргүүллээ. Тус номд хайрыг зүгээр нэг гэнэт учирдаг тэгээд л өөрөө цааш яваад өгдөг мэдээжийн үйл явдал биш гэдгийг анхааруулж, хайранд зөв сайн суралцаж чадвал хүнийг хайрлах болохоос биш, суралцаагүй хүний хайрыг жинхэнэ хайр биш гээд үүнийгээ олон жишээ болон онол дээр тулгуурлан батлан харуулсан байна. Энэ ном гарсан...

Бага ангийн багш нарын анхдугаар зөвлөлгөөн болов

2015 оны 05 сарын 06      0      1309

Хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох зорилго бүхий аймгийн бага ангийн багш нарын анхдугаар зөвлөлгөөн саяхан боллоо. Энэхүү зөвлөлгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөтөл хотын ЕББДСургуультай хамтран зохион байгуулсан юм. Зөвлөлгөөнд сайжруулсан 6 хичээл, хоёр үйл ажиллагааны цагийн хэлэлцүүлэгтэй хичээл явагдаж, багш нарын туршлагыг харуулсан илтгэлүүд тавигдсан байна. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хүүхдүүд сэтгэж,...

Худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийв

2015 оны 05 сарын 06      0      1299

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЗДТГ-аас сумынхаа худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийжээ. Сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг удирдамжийн дагуу худалдаа үйлчилгээний газруудад хяналт тавьж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор ажилласан байна. Ажлын хэсгийнхэн сумын нийт 20 худалдаа үйлчилгээний хүнсний дэлгүүрээр орж, 200.000 гаруй мянган төгрөгийн хугацаа хэтэрсэн чанарын шаардлага хангахгүй барааг хураан, устгал хийсэн байна. Устгалд орсон бүтээгдэхүүнүүд...

“Идэр Хурд” бага гурван насны хаврын уралдаан болов

2015 оны 05 сарын 06      0      1761

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Хүлэг” Морин спорт уяаччдын холбооноос “Идэр Хурд” бага гурван насны хаврын уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдааны хязаалан насанд Дархан-Уул аймгийн уяач Д.Чүлтэмбатын Хүрэн түрүүлж, Баянгол сумын уяач П.Баярын Хүрэн аман хүзүүджээ. Харин шүдлэнгийн уралдаанд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын уяач И.Эрдэнийн Хүрэн манлайлж, Баянгол сумын уяач Ц.Зундуйн Хонгор аман хүзүүнд, дааганы уралдаанд Баянгол сумын уяач...