Татварын хэрэг, татварын асуудалтай компани, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байгааг хэлэлцэв

2015 оны 05 сарын 06      0      1494

Лхагва гаригт бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нар оролцлоо. Татварын хэрэг, татварын асуудалтай компани, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байна. Энэ асуудалд “Шийдлийн цаг” анхаарлаа. Цагдаагийн байгууллагад татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн тоо 2012 оноос хойш 254 бүртгэгджээ. Үүнээс 107 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 91-ийг нь хэрэгсэхгүй болгуулах саналыг...

Сэргэлт авсан Улаанбурханы талаарх баримтууд

2015 оны 05 сарын 06      0      3459

Манай улсад сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний дэгдэлт асар хурдацтай өсч байгааг эрүүл мэндийн байгууллагынхны зүгээс сэрэмжлүүлээд байгаа. 2012 онд манай улсад мөн л энэ өвчлөл тархаж улс даяар улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлаажуулалтын аян өрнүүлж байсан. Гэвч энэ онд дахин хурдацтайгаар тархаж эхэллээ. Уг нь ХӨСҮТ-өөс 2015 он гэхэд энэ өвчнийг бүрэн устана гэж  ам гараад байсан ч ийн дэгдэж эхэллээ. Ингээд эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаад буй улаанбурхан...

Азийн сан Улаанбаатар хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2015 оны 05 сарын 06      0      1410

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хот, Азийн сан хооронд хамтран хэрэгжүүлж байгаа үндсэн гурван төрлийн хөтөлбөр болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Юуны өмнө Улаанбаатар хотод айлчилж байгаад...

Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар ажлын айлчлал хийнэ

2015 оны 05 сарын 06      0      1523

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар ажлын айлчлал хийхээр өнөөдөр мордлоо. Айлчлалын хүрээнд Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинтэй ганцаарчилсан уулзалт хийх юм байна. Ялалтын баярын арга хэмжээнд 26 орны төр, засгийн тэргүүн болон НҮБ зэрэг томоохон олон улсын байгууллагын удирдлагууд оролцох юм.

Өчигдөр нийслэлийн замын хөдөлгөөнд согтуугаар 80 жолооч оролцжээ

2015 оны 05 сарын 06      0      1357

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдөр /05.05/ зам тээврийн ослын  276 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс хөдөлгөөний аюулүй байдлын журмыг зөрчсөн 17 хэрэг  бүртгэгдэж  17 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Мөн зам тээврийн осолд долоон хүүхэд өртсөн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 жолоочийг торгосон байна.   Чингэлтэй дүүргийн Нуурын 12 дугаар гудамжинд Т.Королла маркийн М жолоочтой авто машин унадаг дугуйтай явсан долоон настай,...

“Сэргийлэгч” сэтгүүлийн тав дахь дугаар гарлаа

2015 оны 05 сарын 06      0      1386

Нийслэлийн Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс эрхлэн гаргадаг “Сэргийлэгч” сэтгүүлийн тав  дахь  дугаар хэвлэгдэн гарлаа.  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дагнан бичдэг “Сэргийлэгч” сэтгүүлийг иргэд талархан хүлээн авч, шинэ дугаар гарахыг нь хүлээдэг болжээ. Өсвөр үе, залуус, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрхзүйн талаар үнэн бодит мэдээллээр хангах,...

Эх орны дайнд баатарлаг гавъяа байгуулсан цэрэг эрсийн талаар онц сонирхолтой материалуудыг дэлгэв

2015 оны 05 сарын 06      0      1549

Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Элчин сайдын яамны Сүлдэт танхимд “Халх голын цэрэг дайчид-Аугаа их Эх орны дайны баатрууд” сэдэвт цэрэг-түүхийн үзэсгэлэн нээлээ. Үзэсгэлэнд Халх голын 1939 оны дайнд эр зоригоо гайхуулсан, 1941-1945 оны Аугаа их Эх орны дайнд баатарлаг гавъяа байгуулсан цэрэг эрсийн талаар онц сонирхолтой материалуудыг дэлгэжээ. Мөн Монгол хүн сансарт анх удаа ниссэн түүхэн гэрэл зургуудыг байршуулсан байна....

Абортыг битгий хүсээч

2015 оны 05 сарын 06      0      1674

Хүмүүсийн дундах явган ярианд эмэгтэй хүн жирэмсэн болохыг “хүүхэд олох”, “гоол алдах” хэмээн хоёр янзаар нэрлэдэг. Энэ хоёр нэршил “жирэмсэн” гэсэн нэг утга илэрхийлж буй боловч цаанаа эсрэг тэсрэг агуулгатай юм шиг санагдлаа. Хүүхэд олсон хэмээн ярьж буйд хайр энхрийлэл дүүрэн хань, эх болох гэсэн чин хүсэл нь биелсэн эмэгтэй харагддаг. Гэвч гоол алдсан эмэгтэй сэтгэлээр унаж, өөрийгөө зүхэж суудаг.  Бие даах чадваргүй  өсвөр насны охид...

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж магадгүй

2015 оны 05 сарын 06      0      1737

Өвөрхангай аймгийн улс, аймгийн алдарт уяачдын зөвлөлгөөн өнөөдөр Төрийн ордонд болж байна. Уг зөвлөлгөөнийг Өвөрхангай аймгийн Морин спорт уяачдын "Арвагар хээр" холбооноос санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд зөвлөлгөөнд оролцож буй уяачид өнөө үед  морин спортод тулгамдаж буй олон асуудлыг талаар ярилцаж өөрсдийн санаа бодлыг хэлж байгаа юм. Уг зөвлөлгөөнийг зохион байгуулагч Өвөрхангай аймгийн Морин спорт уяачдын "Арвагар хээр" холбооны тэргүүлэгч С.Дэмчигээс дараах...

Грекчүүд юу ч үйлдвэрлэдэггүй

2015 оны 05 сарын 06      1      1339

Сүүлийн таван жилийн турш Грек орныг нэрвэж буй өрийн хямрал хийгээд грекчүүдийн тухай дэлхийн хэвлэлүүд янз бүрээр тайлбарлан бичиж байгаа билээ. Залхуу, хариуцлагагүй грекчүүдээс болж Европ тив тэр аяараа хямралд идэгдэх нь гэсэн ундууцал нэлээд чанга сонсогдож байгаа юм. Ялангуяа барууны сэтгүүлчдийн амнаас ийм үг олонтоо унадаг. Нэг зүйлийг мянга давтахад ой тоонд хоногшиж  үнэний туйл мэт санагддагтай нэгэн адилаар дээрх төсөөлөл олон нийтийн тархи толгойд гүнзгий суужээ....