Аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн борлуулах цэг байгуулах гэж байгааад болив

2015 оны 05 сарын 11      0      2003

Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын гол тулгуур бүс болсон Хатгал тосгоны иргэд гар урлалын бүтээгдэхүүнээ зарж борлуулан амьдралаа залгуулдаг иргэд юм. Хөвсгөл нуурыг үзэх гэсэн гадаад дотоодын аялагчид зориулсан бүтээгдэхүүнийг зөвхөн зуны 3 сард худалдан борлуулж ашиг олдог бөгөөд бусад саруудад бүтээгдэхүүнээ хийж урин дулааны цагийг хүлээдэг байна. Хатгалд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлвэл нутгийн иргэдийн орлогын эх үүсвэр нэмэгдэх боловч тосгон ерөнхий төлөвлөгөөгүй, дэд...

Цагааннуурын худалдааны чөлөөт бүс ашиглалтад орно

2015 оны 05 сарын 11      0      1816

Баян-Өлгий аймгийн  Цагааннуурын худалдааны чөлөөт бүс ирэх сарын эхнээс үйл ажиллагаагаа эхлэхээр болжээ. Энэ бүсэд хөрөнгө оруулалт хийж оролцохоор аймгаас 16 хүн, гадаадын гурван аж ахуйн нэгж санал ирүүлсэн байна. Бүсийг зохицуулахаар аймгаас томилогдсон ажлын хэсгийн мэдээлсэнээр бүсийн захиргаа байрлах албаны байр, агуулах, хамгаалалтын хашлага зэрэг байгууламжууд бэлэн байна. Хуучин дамжлага баазын үед барьж байгуулсан заримд нь засвар тохижуулалт хийхээр яамнаас...

”Бүжгийн ертөнц-2015” хүүхдийн урлагийн наадам боллоо

2015 оны 05 сарын 11      0      1845

Сэлэнгэ аймгийн Сайхан суманд "Бүжгийн ертөнц-2015" хүүхдийн урлагийн наадам зохион байгуулагдлаа. Тус наадамд Хушаат сумын бяцхан бүжигчид оролцоод богц дүүрэн медальтай иржээ. “Бүжгийн ертөнц-2015" хүүхдийн урлагийн наадамд тус сумын "Яргуй" цэцэрлэгийн бэлтгэл болон ахлах бүлгийн нийт 33 хүүхэд оролцжээ. Уралдааны 4-5 насны ардын бүжгийн төрөлд "Олон ястан" бүжгээр "Хушаатын үрс" хамтлаг тэргүүн байр эзэлж алтан медаль, мөн насны ангилалд зохиомжит бүжгийн төрөлд...

Баялгийн сан байгуулах тухай уулзалт ярилцана

2015 оны 05 сарын 11      1      1866

УИХ-ын Тамгын газар, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтран тавдугаар сарын 12-ны өдрийн 12 цагт Баялгийн сан байгуулах тухай уулзалт ярилцлагыг зохион байгуулна. Төрийн ордонд болох тус уулзалт ярилцлагад Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн эдийн засгийн ахлах шинжээч оролцож, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн дүн, шинжилгээ, зөвлөмж, макро эдийн засгийн бодлого ба байгалийн баялгийн сангийн үүрэг, байгалийн баялгийн сангийн хөрөнгө оруулалтын...

Эрчүүд өндөр өсгийт өмссөн эмэгтэйд илүү тал засдаг

2015 оны 05 сарын 11      0      1939

Эрчүүдийн анхаарлыг татаж, сээтэн хаяхдаа бүсгүйчүүд өндөр өсгийт өмссөөр ирсэн нь ч нууц биш. Өндөр өсгийт өмссөн эмэгтэйчүүдтэй эрчүүд маш өөр харьцдаг болохыг Францын Өмнөд Бретанийн их сургуулийн судлаачдын явуулсан туршилт харууллаа. Хэрвээ өндөр өсгийтэй гутал өмссөн, намхан өсгийтэй гутал өмссөн хоёр эмэгтэй гудамжинд өрөөсөн бээлийгээ унагаахад өндөр өсгийтэй гутал өмссөнийхийг нь эрчүүд авч өгөх магадлал 50 хувиар илүү өндөр байгааг уг судалгаагаар тогтоосон байна. Мөн...

Хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийв

2015 оны 05 сарын 11      0      2701

Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан “Монгол үндэстний соёлын өв уламжлагч хүүхдүүдийн уран бүтээлийн дээжис” хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд нээлтээ хийв. Энэхүү түүхт ойд зориулж хүүхэд багачуудын уран бүтээлийн үзэсгэлэнд оюун ухаан, ур чадвараа шингээсэн манлайлагч хүүхдүүдийн 350 гаруй шилдэг бүтээлийг дэлгэжээ. Тус үзэсгэлэнд орчин цагийн хүүхдийн сэтгэлгээний цар хүрээ, технологийн...

“УИХ-ын цом 2015” урлаг, спортын наадам болж байна

2015 оны 05 сарын 11      0      1803

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “УИХ-ын цом 2015” шилжин явах цомын төлөөх урлаг, спортын наадам болж байна. Тус арга хэмжээний хүрээнд өчигдөр шатрын тэмцээн Төрийн ордонд боллоо. Шатрын тэмцээнд 9 байгууллагын 8 баг оролцож, тойргийн журмаар 9 өрөг тоглож дүнгээ гаргав. Тэмцээний шилдэг багаар Монголбанкны баг тамирчид тэргүүлж, хоёрдугаар байрт УИХ-ын Тамгын газрын баг...

Монголчуудыг ”Хөсөгтөн- хамтлагт санал өгөхийг уриалж байна

2015 оны 05 сарын 11      0      2098

“Asias Got Talent”шоуны сүүлийн шатны шалгаруулалт өчигдөр орой боллоо. Тус шоунд улсаа төлөөлөн оролцсон ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг шилдэг 9 оролцогчоор шалгараад буй. Тэмцээний сүүлийн шатны санал асуулга энэ сарын 11-нийг хүртэл явагдах бөгөөд эцсийн дүн тавдугаар сарын 14-нд гарах юм. Тиймээс элэг нэгт Монголчууд та бүхэн саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна.   Доорх зааврын дагуу орж “Хөсөгтөн” хамтлагт саналаа өгөн дэмжих...

Амрагчдын хаясан хог хаягдлыг цэвэрлэв

2015 оны 05 сарын 11      0      2128

Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ, "Зулзагын гол" нөхөрлөл, "Монгол-Оюу" сургуулийн есдүгээр ангийн сурагчид хамтарч тус аймгийн амралтын бүс нутаг болох Зулзагын гол руу явах зам дагуу болон  амралтын ногоон бүсэд амрагчдын хаясан хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулав. Зам дагуу задгай талбай, гуу жалганд амрагчид ахуйн хог хаягдлаа их хэмжээгээр асгасан байсныг цэвэрлэж ачуулсан байна. Мөн амралтын газруудын эргэн тойрон, нарсан ойг цэвэрлэх явцад ачааны...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно

2015 оны 05 сарын 11      0      2091

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд явагддаг улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын эхний хагаст Дархан-Уул аймагт зохион байгуулагдахаар болжээ. Тус аймгийн тамирчид 2000 оноос хойш тасралтгүй улсын аваргын тэмцээнд оролцож ирсэн бол өнгөрсөн жил багаараа аваргын цомыг авч байжээ. Харин энэ жилийн тэмцээнд өмнөх оны амжилтаа бататгахаар 20-иод тамирчин бэлтгэл сургуулилтаа хийж байна. Улсын аваргын тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 төрлөөр явагдах тул оролцох...