Олон улсын ”А” зэрэглэлийн тэмцээнд ”Боксынхон” хүч үзнэ

2015 оны 05 сарын 13      0      1377

Боксын үндэсний шигшээ багийнхан өчигдөр ОХУ-ын Хабаровск хотноо болох ЗХУ-ын Баатар Коротковын нэрэмжит Олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнд хүчээ сорихоор эх орноосоо мордлоо. Тэд Оросын боксын холбооны тусгайлсан урилгаар энэ сарын 13-17-нд болох тус тэмцээнд хоёр дасгалжуулагч, шүүгч, тамирчид нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Тодруулбал, AIBA-гийн шүүгч ОУХМ Г.Бадрах, ОУХМ Г.Ган-Эрдэнэ (49 кг), спортын мастер М.Гандулам (52 кг), спортын мастер Э.Цэндбаатар (56 кг),...

Монгол морины шүтээн рүү цахилгаан татаж байна

2015 оны 05 сарын 12      0      1610

Өвөрхангай аймагт ирсэн зочид гийчдийн нүдийг  “хужирладаг” Монгол морины шүтээн рүү цахилгаан татах ажил эхэллээ. Мөн БОЭТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн их засвар, Баянгол,  Сант суманд барих цэвэрлэх байгууламж, Баяр наадмын талбайн засварын ажил “эзнээ олоод” байна. Түүнчлэн Арвайхээр сумын айл өрх эрс нэмэгдсэний улмаас хаяанд тулчихаад байгаа Хүндэтгэлийн хаалгыг нүүлгэн шилжүүлж, Онгийн голын гүүрэн дээр барих ажил ч эхлэв. Эдгээр таван...

Дундговь аймгийн малчид англи хэлний олимпиад ивээн тэтгэжээ

2015 оны 05 сарын 12      0      1537

Англи хэл сонирхон сурч байгаа хүүхдүүдийн идэвхи, чадварыг хөгжүүлэх, авъяасыг нь нээн урамшуулах зорилгоор Эрдэнэдалай сумын ИТХ сурагчдынхаа дунд англи хэлний олимпиадыг өнгөрөгч баасан гаригт зохион байгууллаа. Харин энэ олимпиадыг тус сумын малчид ивээн тэтгэсэн байна. МУБИС төгсөгчдийн холбоотой хамтран зохион байгуулсан энэ олимпиадад 5-12 дугаар ангийн 650 сурагч оролцож, англи хэлний мэдлэгээ сорьсон бөгөөд олимпиадын тэргүүн байрын шагналыг 5-ын б ангийн Б....

Ойн нөхөрлөлүүдийн үндэсний зөвлөлгөөн болно

2015 оны 05 сарын 12      0      1565

Улаанбаатар хотноо болж буй ойн нөхөрлөлүүдийн үндэсний зөвлөлгөөнд Хөвсгөл аймгаас 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Зөвлөлгөөнөөс дэвшилтэт туршлагаа хуваалцаж дараагийн шинэ шатанд гарах арга замаа хамтран хэлэлцэж тодорхойлохоороо онцлог гэнэ. Ойн нөхөрлөлүүд нэгдэн үр дүнтэй ажилласнаар монгол орны модны нөөц нэмэгдэх, хулгайн мод бэлтгэх, эзэнгүй түймэр гардаг асуудал ард үлдэж байгалиа унаган төрхөөр нь хадгалан үлдэх ач холбогдолтой ажээ.  Хөвсгөл...

Иргэдийн өмчийн хулгайн хэрэг их байна

2015 оны 05 сарын 12      0      1573

Урьд сард Дундговь аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн 95 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны энэ үеийнхтэй харьцуулахад цөөн  тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн гэмт хэрэгт иргэдийн өмчийн хулгайн хэрэг хамгийн өндөр хувийг эзэлсэн хэвээр байгаа бол замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 11 тохиолдлоор хоёрдугаарт жагсчээ. Оны эхний улиралд залилан мэхлэх гэмт хэрэг гараагүй байсан. Харин дөрөвдүгээр сард ийм 5 хэрэг бүртгэгдсэн байна....

Ялалтын 70 жилийн ойгоор Орос орон даяар 14 мянган арга хэмжээ болжээ

2015 оны 05 сарын 12      0      1626

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойгоор орос орон даяар 14 мянган арга хэмжээ болж нийтдээ  20 сая орос хүн оролцсон гэсэн тооцоо гарчээ. ОХУ-ын нийслэл Москвад болсон баярын арга хэмжээнд гурван сая хүн оролцсон гэж ОХУ-ын Дотоод хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Елена Алексеева мэдэгдсэн байна. Тэр бас Орос орны Калининградаас Камчатка хүртэлх 6,5 мянган суурин газарт нийтдээ 14 мянган арга хэмжээ зохион байгуулж хөшөөнд цэцэг өргөн, амь үрэгдсэгсдийн дурсгалын...

Аюулгүй байдлын хамтын ажиллагаа нь Хятад-Монголын харилцаанд маш чухал гэв

2015 оны 05 сарын 12      0      1500

Өнгөрсөн даваа гаригт Монголын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Бээжин хотноо БНХАУ-ын аюулгүй байдлын асуудал хариуцсан дээд албан тушаалтан Мэн Зеньжутэй уулзжээ. Энэ үеэр ноён Мэн Зеньжу Монгол Улстай хууль сахиулах болон аюулгүй байдлын хамтын ажиллагаагааны асуудлыг хөндөн, улмаар бэхжүүлэхийг уриалсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. БНХАУ-ын аюулгүй байдлын асуудал хариуцсан дээд албан тушаалтан Мэн Зеньжу...

Саран дээр харь гаригийн олон байгууламж байгааг харуулав

2015 оны 05 сарын 12      0      1646

Францын харь гариг судлаач нэгэн  манай дэлхийн дагуул Саран дээр харь гаригийн олон байгууламж байна гэдгийг нотолсон дүрс бичлэгээ интернетэд оруулан тараажээ. Яг тоог нь тодорхой хэлж мэдэхгүй ч урьдчилсан байдлаар 50 орчим ийм байгууламж байна гэнэ. Үүний өмнө ч Саран дээр ямар нэгэн байгууламжууд байгаа талаар мэдээлэл интернетээр тарж байсан. Зөв гурвалжин хэлбэртэй байгууламж Валентина Терешковагийн болон Ламбертын тогоо орчимд байгаа нь ажиглагджээ. Бүр XYIII  зуунд...

Техаст хар салхины улмаас маш их хэмжээний хохирол учиржээ

2015 оны 05 сарын 12      0      1488

Америкийн Техас мужийн зүүн хойд нутгаар болсон хар салхинд 26-гаас доошгүй хүн нэрвэгдэж, хэд хэдэн байшин бүрэн нурлаа хэмээн Ван-Занда  тойргийн Онцгой байдлын удирдах газрын төлөөлөгч Чака Эллен мэдэгдсэнийг Associated Press агентлаг дамжууллаа. Тавдугаар сарын 10-ны өглөөгүүр эхэлсэн салхи Даллас хотоос зүүн өмнө зүгт 112 км-ийн зайд  байдаг Ван хотыг дайрч сүйтгэжээ. Эндээс салхины хүч улам ширүүсч торнадо болсон байна. “Ван хотын барилга байшингийн 30 хувь нь...

Монгол Улс Азийн дэд бүтцийн Хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч гишүүн орон болов

2015 оны 05 сарын 12      0      1582

Энэ сарын 15-нд  Хятадын Сангийн яамны дэд сайд  Си ЯоБин  Азийн дэд бүтцийн Хөрөнгө оруулалтын банк /АДБХОБ/-ны үүсгэн байгуулагч гишүүн 57 орныг албан ёсоор зарлав. Монгол улс албан ёсоор тус банкны үүсгэн байгуулагч гишүүн орон болов. Австри, Австрали, Азербайжан, Бангладеш, Бразил, Бруней, Камбож, Хятад, Дани, Египет, Франц, Финлянд, Гүрж, Герман, Исланд, Энэтхэг, Индонез, Иран, Израиль, Итали, Йордан, Казакстан, Өмнөд Солонгос , Кувейт, Киргызстан, Лаос,...