Олимпийн эрх олгох тэмцээнээс О.Гүндэгмаа дахин мөнгөн медаль хүртжээ

2015 оны 05 сарын 17      0      1855

АНУ-д болж байгаа “ Рио-2016” зуны олимпийн эрх олгох буудлага спортын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа дахин мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр ням гарагт зохион байгуулсан хийн гар бууны 10 метрийн төрөлд мөнгөн медалийн эзэн болжээ. Уг төрөлд нийт 91 мэргэн буудагч өрсөлдсөнөөс Болгарын буудагч, "Дэлхийн цом"-ын аварга Бонева Антонита тэргүүлж, Грекийн залуу буудагч Анна Коракаки хүрэл медаль хүртсэн байна.

Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав

2015 оны 05 сарын 17      0      1824

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өнөөдөр бараалхав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди болон дагалдан яваа хүндэт төлөөлөгчдөд хандан Монгол Улсад тавтай морилохыг хүсэн ерөөгөөд “Энэхүү айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны бөгөөд түүхэн айлчлал болж...

Энэтхэг Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2015 оны 05 сарын 17      0      1891

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын үеэр 13 баримт бичигт хоёр тал гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. -Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын  гэрээ -Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр -Малын эрүүл мэнд, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай...

“Ялалтад монголчууд юугаар туслав” сэдэвт үзэсгэлэнг нээжээ

2015 оны 05 сарын 17      0      1750

Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан Эрхүү хотын “Диас” арт галерейд “Ялалтад монголчууд юугаар туслав” сэдэвт үзэсгэлэнг нээсэн юм. Үзэсгэлэнг Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаанбаатар хотын музей болон “Гамма” гэрэл зургийн агентлаг хамтран зохион байгуулжээ. Тус үзэсгэлэнд 50 гаруй архивын баримтат гэрэл зураг дэлгэн үзүүлсний дотор 1942 онд Зөвлөлтийн улаан армид Монголын ард түмний...

Монгол Улсын эдийн засгийн өсөлт удааширсан байгааг сануулав

2015 оны 05 сарын 16      0      2238

Дэлхийн Банк Монгол Улсын эдийн засгийн тоймыг  гаргадаг . Ээлжит тоймд Монгол Улсын  импортын хэмжээ буурснаас шалтгаалан эхний гурван сарын үзүүлэлт дээшилсэн ч  гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдээгүй нь төлбөрийн тэнцлийг алдагдуулсан гэж дүгнэжээ . Уг үзүүлэлтийг эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотой импортын хэрэгцээ суларснаас гадна дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбон тайлбарлаж байна . Цаашид г адаад худалдааны тэнцэлд...

“Дүрвэгсдийн асуудал” сэдвээр НҮБ-ын загвар хуралдаан болж байна

2015 оны 05 сарын 16      0      2268

МУИС-ийн Олон улсын харилцааны нийгмийн ухааны сургуулиас  “Дүрвэгсдийн асуудал” сэдвээр  НҮБ-ын загвар хуралдаан ыг зохион байгуулж байна . 11 дэх жилдээ болж буй тус арга хэмжээнд ОУХНУС, “Их Засаг” их сургууль, “Тагнуулын Академи”-ийн 150 гаруй оюутан  оролцож байна.     НҮБ-ын загвар хуралдааныг дэлхийн томоохон их дээд сургуулиуд тогтмол зохион байгуулдаг бөгөөд манай улсад анх  2004 онд МУИС-ийн...

Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 87 хувиар буурчээ

2015 оны 05 сарын 16      0      2205

Энэ оны эхний урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулбал урсгал дансны алдагдал 423.3 сая ам.доллараар, хөрөнгө санхүүгийн дансны ашиг 290.5 сая ам.доллараар нэмэгджээ. Монгол Улсын төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал 2014 оны жилийн эцэст 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай, гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 87 хувиар буурсан хэмээн Монголбанкны тайлан мэдээнд дурджээ. Харин алдаа, орхигдуулгын дүн 132.7 сая ам.доллараар буурсан өөрчлөлт гарсан байна. Зөрүү...

Хог тээвэрлэгч байгууллагууд үйл ажиллагаагаа шинчилнэ

2015 оны 05 сарын 16      0      2173

НИТХ-ын тэргүүлэгчид “Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам”-ыг баталжээ. Уг журмын дагуу Хог тээвэрлэгч байгууллагуудад хүчин чадлын үнэлгээ хийж,  хүчин чадал хүрэлцэхгүй байгаа хороо, бүсүүдэд нэмэлт сонгон шалгаруулалт явуулах юм байна. Мөн  Хог тээвэрлэгч байгууллагуудад үйчилгээний хамгийн доод шаардлагыг тогтоож, гүйцэтгэлийн үнэлгээнд тулгуурласан гэрээг...

1198.9 тонн адууны мах 2.5 сая ам.доллараар экспортод гаргасан гэв

2015 оны 05 сарын 16      0      2128

Манай улс ОХУ-д  972.8 тонн адууны мах, Казахстанд 7.2 тонн үхрийн  мах, 35 тонн хонь, ямааны мах  экспортложээ.  Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 1198.9 тонн адууны мах 2.5 сая ам.доллараар экспортод гаргасан дүн мэдээ байна.  2015 онд 64.4 мянган тонн мах экспортлох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ХХАЯ-наас махны экспортод нэг цонхны бодлого баримтлахаа мэдэгдсэн. Монгол Улс эхний дөрвөн сарын байдлаар 64.4 мянган тонн махны  хоёр хүрэхгүй...

“Miss World Mongolia-2015” тэмцээн долдугаар сард болно

2015 оны 05 сарын 14      0      2329

Дэлхийн мисст оролцогч, үндэсний ялагчийг тодруулах “Miss World Mongolia-2015” тэмцээний шалгаруулалтыг ирэх долдугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулна.  Тус тэмцээний албан ёсны зохион байгуулагч “Asian Future” ХХК-иас шалгаруулалтыг явуулах юм. “Дэлхийн Мисс-2015” тэмцээнд “Мисс спорт”, “Мисс фото, “Mисс бикини, “Mисс авьяас”, “Хариуцлагатай гоо сайхан” гэсэн шалгаруулалтаар...