Д. Ганболд:“Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” уралдаан олон улсын статустай болно”

2015 оны 05 сарын 18      0      4954

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 Жи энтертайнмент   компани,...

Тасалбар түгээгүүрийн ажиллах цагийг уртасгажээ

2015 оны 05 сарын 18      0      1674

Баянхонгор аймгийн Авто тээврийн газрын Тасалбар түгээгүүрийн ажиллах цагийг уртасгаж өдөр бүр 07.30-19.30 цагийн хооронд ажиллаж байна. Ингэхдээ хоёр ээлжээр үдийн завсарлагагүйгээр ажиллуулж эхэлсэн байна. Тус аймгийн хот хоорондын зорчих хөдөлгөөн их байдагтай холбогдуулан иргэдийн дунд билет шаглах, элдэв хэл ам гарах тохиолдол байдаг байсан бол ийнхүү асуудал багасч байгаад иргэд ам сайтай байна. Улирагч сард Баянхонгор-Улаанбаатарын чиглэлд 3122 зорчигч тээвэрлэж,...

Бүх мал сүргийг паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

2015 оны 05 сарын 18      0      1806

Баянхонгор аймгийн Баянговь сумд хэрэгжиж буй Говийн сэргэлт сангийн хөрөнгөөр тус сумын бүх мал сүргийг паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулахаар болжээ. Одоогийн байдлаар шаардагдах туулгалт, ивермектин болон угаалгын бодис, хашаа хороо ариутгах ариутгалын бодисын захиалга зэргийг төслийн багт хүргүүлээд байгаа аж. Шаардагдах эмийн бодисыг татан авснаар урьдчилан сэргийлэх ажлыг энэ сард хийхээр төлөвлөжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчийн нийгмийн даатгалыг төрөөс шийдэхийг хүсэв

2015 оны 05 сарын 18      0      1852

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 4600 орчим Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж амьдарч байна. Тэд төрийн албан хаагчдад дохионы хэлний сургалт явуулах, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллагуудын дэд бүтэц орчныг хүртээмжтэй болгох, байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн асран хамгаалагчийн нийгмийн даатгалын асуудлыг төрөөс шийдвэрлэх, зэрэг олон асуудлаар холбогдох газруудад санал хүргүүллээ. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас хөгжлийн бэрхшээлтэй...

Говийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно

2015 оны 05 сарын 18      0      1814

Энэ сарын  19-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-нд төв, зүүн, говийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 20-ноос ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан , өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус,...

Хавдар судлалын үндэсний төвд туяа эмчилгээний иж бүрдэл багаж бэлэглэв

2015 оны 05 сарын 18      0      2704

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Хавдар судлалын үндэсний төвд туяа эмчилгээний Бабатрон –II Телекобальт иж бүрдэл багаж, Радио  эмчилгээний симуляторыг бэлэглэлээ.  Хавдар судлалын үндэсний төв, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Тата мемориал төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд дээрх аппаратыг гардуулж буй юм. Уг аппаратыг ирэх 9 дүгээр сар гэхэд бүрэн ашиглалтад оруулах юм байна. Энэтхэгийн мэргэжилтнүүд ХСҮТ-д ирж...

Албан татварын аян хийж байна

2015 оны 05 сарын 17      0      1648

Баян-Өлгий аймагт албан татварын аян явагдаж байна. Аяны явц, үр дүнг өчигдөр зохиогдсон өдөрлөгөөр дүгнэв. Татварын хэлтсийн дарга Д.Нурланы мэдэгдсэнээр сүүлийн жилүүдэд тус аймагт татварын орлогын төлөвлөгөө амжилттай биелэгдэж байна. Өнгөрсөн жилийн төлөвлөгөө найман хувиар давж биелэгдсэн бол энэ оны эхний дөрвөн  сард хоёр тэрбум төгрөгийн татвар хуримтлагдан төлөвлөгөө хорин хувиар давж биелэгдсэн байна. Гэлээ гэхдээ хуулийн хугацаа нь зургаадугаар...

Таеквандо клубын гурван тамирчин Казахстанаас шагналтай ирлээ

2015 оны 05 сарын 17      0      1792

Баян-Өлгий аймгийн «Арман» таеквандо клубын гурван тамирчин Казахстанаас шагналтай ирлээ. -Казахын тулгар төр байгуулагдсаны 550 жилийн ойг тохиолдуулан Атырав мужид зохиогдсон тэмцээнд эдгээр тамирчдыг оролцуулахад тэтгэн дэмжсэн «Эрчим» компани болон аймгийн БТС газарт талархаж байна. Манай энэ клуб хүүхэд багачуудын хүсэл сонирхлын дагуу тэдний дунд байгуулагдсан. Одоо тэдгээр хүүхдүүд мань том болж, эгнээ нь өргөжиж, амжилт нь ч ахисаар байна. Бид...

Мьянмар Улсын Гадаад хэргийн сайд Монголд айлчилна

2015 оны 05 сарын 17      0      1751

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд У Вунна Маун Лвин Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Тэрбээр өнөөдөр Улаанбаатарт ирэх бөгөөд түүний айлчлал энэ сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэхүү айлчлал нь Мьянмарын Гадаад хэргийн сайдын түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд хоёр тал уг айлчлалд онцгой ач холбогдол өгч байна. Айлчлалын үеэр Мьянмарын Гадаад хэргийн сайд У Вунна...

Боксын А зэрэглэлийн олон улсын тэмцээнд манай тамирчид амжилттай оролцлоо

2015 оны 05 сарын 17      0      1752

ОХУ-ын Хабаровск хотноо энэ сарын 13-17-нд зохион байгуулсан боксын А зэрэглэлийн олон улсын тэмцээнээс манай шигшээ багийн тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, 56 кг-д ОУХМ Э.Идэрхүү, 69 кг-д спортын мастер О.Батзориг алтан медаль, 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д ОУХМ Д.Отгондалай, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг, 75 кг-д ОУХМ Н.Шинэбаяр нар мөнгөн медаль, 69 кг-д ОУХМ З.Энхзориг хүрэл медаль тус тус хүртжээ. Дасгалжуулагчаар Д.Батсүрэн,...