Сайхан сумын цэцэрлэг урд хөрштэй гэрээ байгууллаа

2015 оны 05 сарын 19      0      1741

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын 20 дугаар цэцэрлэг нь Дундад Улсын Өвөр монголын Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошууны хүүхдийн цэцэрлэгтэй нөхөрсөг хамтын гэрээ байгууллаа. Сэлэнгэ аймгийн БСГ-аас гадаад харилцаагаа өргөжүүлэх зорилгоор хөрш ОХУ болон өмнөд хөрш БНХАУ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн зузаатгаж байгаа юм.  Энэ ажлын хүрээнд багш, сурагч солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хамтран ажиллах, харилцан туршлага судлах ажлуудыг...

“Ногоон гэрэл-Цагаан шугам” уралдаант тэмцээн болов

2015 оны 05 сарын 19      0      1739

Сүхбаатар аймгийн Баруун-Уртад зохион байгуулсан "Автомашингүй өдөр”-өөр Д.Сүхбаатарын талбайд цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд Замын хөдөлгөөний дүрмийг сурталчилсан “Ногоон гэрэл-Цагаан шугам” уралдаант тэмцээн болжээ. Аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас хотын гуравдугаар тойрог замаас дотогш автомашины хөдөлгөөнийг бүрэн хааж, хотын төвөөр иргэд, хүүхэд багачууд чөлөөтэй зорчих, жолооч нарт бензин шатахууны хэмнэлт гаргах...

“Асуудал, боломж, шийдэл сэдэв нээлттэй хэлэлцүүлэг хийв

2015 оны 05 сарын 19      0      1603

Хөвсгөл аймаг дахь Эв санаа клубээс Мөрөн сумын залуучуудын дунд “Асуудал, боломж, шийдэл сэдэв нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан оролцож “Залуучууд өөрсдөө санаачлан ийм хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь энэ асуудлыг төр анхааралдаа хамгийн түрүүнд авах ёстой гэсэн мессеж. Зөв санаачлагаас зөв үр дүн гарна” гэдгийг энэ үеэр онцолж байлаа. Тус аймаг 126 мянга гаруй хүн амтай ба нийт хүн амын 70-аас доошгүй...

Автомашиныхаа дугуйг түгжүүлж хууль бусаар торгуулсан иргэд ШӨХТГ-т хандаарай

2015 оны 05 сарын 19      0      1704

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан болон “Шударга төрийн төлөө” ТББ-ын тэргүүн Н.Чадраабал, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуй эрхлэгчдийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэдэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шүүхээ р шийдвэрлүүлэх ажлыг хийх бөгөөд эхний...

Балбын боловсролын асуудлыг шийдвэрлэх нь чухал

2015 оны 05 сарын 19      0      1791

Өнгөрсөн сард Балбад их хэмжээний сүйрэл дагуулсан газар хөдлөлт болсны улмаас нэг сая орчим хүүхэд сургуульд явж чадахгүй болсон бөгөөд тус улсын боловсролын асуудлыг яаралтай зохицуулах хэрэгтэй байна гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Фархан Хак мэдэгджээ. "Балбад нэг сая орчим хүүхэд сургуульд явах боломжгүй байна. Боловсролд зориулан яаралтай сан бүрдүүлэх уриалга гаргасан хэдий ч энэ нь шаардлагатай санхүүжилтийн 1.3 хувийг бүрдүүлжээ. Үүний улмаас хүүхдүүд хүний наймааны гэмт...

Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар тавин хувийн амжилт үзүүлэв

2015 оны 05 сарын 19      0      1674

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн ес дэх өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, сэкиваке Миёгирүюүг давснаар 50 хувийн амжилт үзүүлэв. Харин 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Тамаваши Б.Мөнх-Оргилд, сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Токүшүрюүд тус тус унасан бол Ичиножёо А.Ичинноров Тоёоношимаг давсан байна. Энэ өдрийн барилдаан Араваши Э.Дөлгөөн Жүкүрюүд, Кёкүтэнхо Окиноүмид унасан бол Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар Таканойваг давж тавин хувийн...

Гал унтраах, аврах анги шинээр байгуулна

2015 оны 05 сарын 19      0      1730

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Өмнөговь аймгийн Цогтцэций, Хөвсгөлийн Тариалан, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дорнодын Баян-Уул , Завханы Тэс суманд шинээр гал унтраах, аврах анги байгуулахаар тогтжээ. Гал унтраах, аврах анги байгуулах болсонтай холбоотой шаардагдах зардлыг  Шадар сайдын төсвийн багцаас гаргахаар шийдвэрлэв. Ирэх оноос эхлэн холбогдох зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгасан...

Улаанбурхан өвчний тархалт буурахгүй байна

2015 оны 05 сарын 19      0      1871

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний сэжигтэй 5781 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 491 хүн лабораторийн шинжилгээгээр, 752 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. Энэ сарын 15-наас эхэлсэн улаанбурхан өвчний эсрэг нэмэлт...

”AFC CUP-2016” тэмцээний хэсгийн тоглолтод ”Хоромхон” клуб оролцоно

2015 оны 05 сарын 19      0      1794

Өнгөрсөн оны лигийн аварга "Хоромхон" клуб Азийн хөлбөмбөгийн холбооны "AFC CUP-2016" тэмцээний хэсгийн тоглолтод Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болжээ. Энэ удаагийн тэмцээнд Монгол, Бутан, Бангладеш, Киргиз, Макао, Непал, Пакистан улсын шигшээ багийн тамирчид ур чадвараа сорин өрсөлдөх юм. Энэхүү тэмцээнийг Бутан болон Киргиз улсууд эх орондоо зохион байгуулах хүсэлтээ Азийн хөлбөмбөгийн холбоонд гаргасан бөгөөд эцсийн шийдвэр нь хараахан гараагүй байгаа юм. Харин тус...

Гималайн нурууны салхи шингэсэн төрийн далбаа эх орондоо ирлээ

2015 оны 05 сарын 19      1      2055

Өнгөрсөн сард Дэлхийн ноён оргил Эверестийг зорьсон  уулчдад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амжилт хүсч, “Монгол түмнийхээ хийморийг бадраагаад ирээрэй” хэмээн, гарын үсгээ зурсан төрийн далбааг гардуулсан бөгөөд уг далбаа Гималайн уулсаар мандаж байгаад эх орондоо иржээ. Монголын уулчин ОУХМ Б.Цэвээндаш болон Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ, 74 настай уулчин Т.Гүррагчаагийн хамт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Эверестийн оргилыг зорьсон билээ....