Тамирчин Б.Батцэцэгт хагалгаа үнэгүй хийнэ

2015 оны 05 сарын 20      0      1638

Тив, дэлхийн чөлөөт бөхийн тэмцээнд амжилттай оролцож, залуучуудын олимпийн аваргын алтан медаль хүртэж, эх орныхоо нэрийг мандуулж явсан тамирчин Б.Батцэцэгийн бэртэл гэмтлийг анагаах хагалгааг үнэгүй хийж өгөхөөр болжээ. Тэрбээр хүнд бэртлийн улмаас барилдаж чадахгүйд болж спортоо орхиход хүрсэн юм. Түүнд уг бэртлийг эмчлэх хагалгааны зардалд 20 сая төгрөг шаардлагатай байгаа талаар хэд хоногийн өмнө олон түмэнд хандаж хэвлэлийн бага хурал хийлгэн туслалцаа хүсч байсан...

МСҮТ-ийг төгссөн хүмүүжигчид үнэмлэхээ гардав

2015 оны 05 сарын 20      0      1606

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хоёрдугаар ээлжийн сургалт амжилттай болж 161 хүмүүжигч мэргэжлийн үнэмлэх, зэрэг олгосон байна. Энэхүү мэргэжлийн боловсрол олгох таван сарын сургалтад нийт 249 хүмүүжигч барилгын өргөн мэргэжлээр онолын хичээл заалгаж, дадлага хийж их зүйл сурч авлаа. Энэхүү сургалтанд хамрагдсан хүмүүжигчдээс 69-д нь чадамжийн гэрчилгээ олгосон бол 161 мэргэжлийн үнэмлэхтэй боллоо гэж ШШГЕГ-ын тус...

Шуурхай тусламжийн утсанд шинэ үйлчилгээ нэвтрүүллээ

2015 оны 05 сарын 20      0      1655

Сонсголын бэрхшээлтэй иргэдэд яаралтай тусламжийн  үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс ХАХНХЯ-наас санаачлан Харилцаа холбооны зохицуулах хороо, ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төв болон үүрэн холбооны операторуудтай хамтран хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд шуурхай тусламж 101,102,103,105 утасны дугаарт мессэжээр /SMS/ дуудлага өгөх, мэдээлэл авах үйлчилгээг шинээр нэвтрүүлж эхэллээ. Монгол улсын хэмжээнд 2014 оны Статистикийн тоон мэдээгээр сонсголын...

Ашиг бус амжилт чухал

2015 оны 05 сарын 20      1      8423

Мэргэжил бүхэн сайхан ч гагцхүү түүнд эзэн байх нь эрхэм. Хүн мэргэжлээ зөв олж, чадварлаг эзэмшсэнээр хувийн амьдрал болоод байгууллага, улс орны хөгжлийг ч дээшлүүлэх боломж бий. Үүний нэг жишээ бол “Бэст буйдан” тавилгын үйлдвэрийн хамт олон юм. Хийж буй зүйлдээ сэтгэлээсээ хандаж, нийгмийн хариуцлагаа өндөр ухамсарласан тэднийг энэ удаагийн “Монголын гэгээ” буланд онцлон орууллаа.   Одоогоос 10 жилийн өмнөх “Нарантуул” захын тавилгын...

Малчид ноосны урамшууллаа нэг кг тутамд 1000 төгрөгөөр тооцон авч эхэллээ

2015 оны 05 сарын 20      0      1719

Монгол Улсын Засгийн газрын 394 дүгээр тогтоолын дагуу үндэсний боловсруулах үйлдвэрт хонь,  тэмээний ноос бэлтгэн тушаасан 13 сумын 2611 хоршооны гишүүн  малчин, мал бүхий  иргэн ноосны урамшууллаа УИХ-ын 2015 оны 40 дүгээр тогтоолын дагуу нэг кг тутамд 1000 төгрөгөөр тооцон  авч эхэлжээ. Харин аймгийн ХХААГ-аас  2013 оны сүүлийн хагас жилд үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир бэлтгэн тушаасан 13 сумын 1424 хоршооны гишүүн, малчин, мал бүхий ...

Баганат талбайг М.Икейн нэрэмжит болгох шийдвэр гаргалаа

2015 оны 05 сарын 20      0      1995

Баянхонгор аймгийн ИТХТ-ийн хурлаар аймгийн төв талбай буюу баганат талбайг Монгол Улсын баатар М.Икейн нэрэмжит болгох шийдвэр гаргалаа. Эх орны их дайны ялалтын 70 жилийн ой, Монгол Улсын баатар М.Икейн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан тус төв талбайг тус аймгаас төрж гарсан Монгол Улсын цорын ганц баатар энэ эрхмийн нэрэмжит болгож байгаа ажээ.

Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 100 МВт-аар өргөтгөх ажлыг эхлүүлэхийг шаардав

2015 оны 05 сарын 20      0      1860

Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 100 МВт-аар өргөтгөх асуудал яригдаж эхэлсээр хоёр жилийн нүүрийг үзэх гэж байна. Энэ ажлыг концессийн гэрээгээр гүйцэтгэхээр болсон юм. Гэвч тендэрт шалгарсан компани нь  гэрээ хийхээс татгалзсан учир өргөтгөлийн ажил урагшлахгүй байна. Энэ талаар Эрчим хүчний сайд Д.Зоригт УИХ-ын гишүүн Х.Болорчулуун чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тавьсан асуултад хариулахдаа  Аж үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамд...

Дархан хотоо ”Мөнх ногоон хот” болгох уриалга гаргажээ

2015 оны 05 сарын 20      0      1829

Дархан-Уул аймаг энэ жил Дархан хотоо "Мөнх ногоон хот" болгох уриалга гаргаж нэг сая мод шинээр ургуулах хөдөлгөөн өрнүүлсэнтэй холбогдуулж аймгийн Төв номын сангийн хамт олон “Хүүхэд залуучуудын соёл амралтын төв”-д мод тарьж “Номын санчдын төгөл” байгуулав. Төв Номын сангийн дарга Д.Цэрэндаваа:-“Дархан хотод өрнөсөн нэг сая мод тарих хөдөлгөөнд манай хамт олон нэгдэн орж байна. Аймгийн нутаг дэвсгэрт мод тарьж зүлэгжүүлж орчиноо цэцэрлэгжүүлэх...

Сар бүр гэрэл зургийн шилдэг бүтээл шалгаруулна

2015 оны 05 сарын 20      0      1735

Гэрэл зураг сонирхогчдын бүтээлч сэтгэлгээ, авьяас чадварыг бодитоор үнэлэн шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, олон нийтэд хүргэх зорилгоор бүтэн жилийн турш сар бүрийн 12 сэдэвт уралдааныг эхлүүллээ. Энэ сард "Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас урьдчилан сэргийлэх газар"-тай хамтран "Миний сайхан эх орон" сэдвээр гэрэл зургийн уралдаан зарлалаа. Уралдаанд оролцохдоо  www.photonews.mn/contest/  хаягаар орж бүртгүүлэх эсвэл шууд фэйсбүүк болон Gmail хаягаараа...

Автомат жолоодлоготой машинд найдаж болохгүй

2015 оны 05 сарын 19      0      1693

АНУ-ын Калифорни муж улсад өнгөрсөн найман сарын хугацаанд автомат жолоодлоготой 48 автомашины дөрөв нь осол гаргасан байна гэж тус муж улсын Автотээврийн хэрэгслийн газар мэдэгджээ. Тус байгууллага 2014 оны есдүгээр сараас эхлэн автомат жолоодлоготой автомашиныг турших эрхийг олгосон байна. Осол гаргасан дөрвөн машины гурав нь “Google” компанийн машин байсан бол үлдсэн нэг нь эд анги нийлүүлэгч “Delphi” компанийнх ажээ. Гэвч автомашинаас шалтгаалж осол...