Хил хамгаалах алба сурталчлах өдөрлөг зохион байгуулав

2015 оны 05 сарын 21      0      1700

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Цэргийн штабаас дүүрэг үүсч хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан хил хамгаалах алба сурталчлах өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг Засаг дарга Д.Бадарсан нээж “Батлан хамгаалах хууль тогтоомж, Хилчдийн үйл ажиллагааг Сүхбаатар дүүргийн ард иргэдэд сурталчлах, хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой уг арга хэмжээнд оролцож буй хүүхэд багачууд, иргэд та бүхэндээ энэ онд тохиож б уй дүүргийн 50 жилийн ойн...

Суурин харуул байршуулах ажлыг зохион байгуулна

2015 оны 05 сарын 21      0      1436

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжаар Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буй орчны агаарын чанарыг тодорхойлох зориулалт бүхий суурин харуул байршуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан ажиллах аж. Орчны агаарын чанарын суурин харуулыг байрлуулсан ажлын...

Зэвсэгт Хүчний 232 дугаар анги Английн армийнхантай бэлтгэл хийжээ

2015 оны 05 сарын 21      0      1625

Английн армийн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг дасгалжуулагчид Хэнтийн аймгийн Зэвсэгт Хүчний 232 дугаар ангийн морьт сумангийн баазыг түшиглэн өнгөрсөн амралтын өдрүүдэд хамтарсан сургалт явуулав. Энэ үеэр Хэнтий аймагт  Их Британийн болон Монголын армийн дайчдын дунд морин поло тэмцээн болов. Хоёр баг уламжлалт модон цохиур,  бөмбөг ашиглан морьдынхоо хурд хүч, авхаалж самбааг сорин өрсөлдсөнөөс Английн баг хожжээ. Анх морин полог адуугаа дээдэлдэг...

Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг зохион байгуулна

2015 оны 05 сарын 21      0      1471

Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг зохион байгуулахаар Тооллогын түр товчоог хороо бүрт байгуулахаар болсон байна.   Тиймээс хотын дарга бэлтгэл ажлыг сайтар хангах, ялангуяа дүүргийн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа өрх, хүн амыг засаг захиргааны анхан шатны бүртгэлд ирэх 10 дугаар сарын 01-ний дотор хамруулахыг дүүргийн Засаг дарга нарт даалгажээ. Нийслэлийн Засаг даргын нөөцийн сангаас бэлтгэл ажил хангахад зарцуулах 566 сая 179800 төгрөгийг гаргах юм байна....

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулж, татвараас чөлөөлнө

2015 оны 05 сарын 21      0      1590

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Уг хуулинд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжих “Хавдар судлалын үндэсний төвийн тоног, төхөөрөмжийг шинэчлэх”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх”, “Улсын...

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэлэлцэв

2015 оны 05 сарын 20      0      1754

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2015.05.20/ хуралдан Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд хууль, УИХ-ын бусад шийдвэрийг санаачлах, тэдгээрийн төсөл боловсруулах, магадлан шалгах, хэлэлцүүлэх, УИХ-д өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, мэдээлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт шинжилгээ,...

Жолооч хүний нэг хөл дөрөөн дээр, нөгөө хөл шоронд байдаг

2015 оны 05 сарын 20      0      1878

Саяхан шинэ машин аваад хотын гудамжаар өөрт байдаг хэдэн найзаа урд хойноо суулгачихсан, орилолдсон хэдэн амьтан салхинд гарах санаатай давхиж байваа.  Яаж зүгээр байхав ганц хоёр балгаастай. Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухыг хориглосон заалт бий. Бас дээр нь би гэдэг хүн саяхан жолооч гэсэн нэр зүүсэн санаатай. Хичээлийн хажуугаар жолооны дамжаанд суусан болохоор дүрэм болон дромдоо тоотой хэдэн удаа л очсон. Шалгалт боллоо. Яахав...

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл” олон улсын чуулган болов

2015 оны 05 сарын 20      0      2412

Монгол хүний оюуны бүтээмж дэлхийн зах зээл дээр гарах хамгийн ойрын гарц бол соёлын бүтээлч үйлдвэрлэл юм хэмээн БСШУ-ы сайд Л.Гантөмөр өнөөдөр болсон “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” олон улсын чуулганы үеэр онцлов. Тус чуулганыг БСШУЯ, СУИС, Монголын урлагийн зөвлөл хамтран  "Улаанбаатар" зочид буудалд зохион байгуулж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг мэдлэгт суурилсан эдийн засгаас урган гарсан хүн төрөлхтний хөгжлийн нэг гарц гэдэг нь нэгэнт тодорхой...

“Урлагт мөнхөрсөн Г.Занабазарын таван дүр” үзэсгэлэн гарлаа

2015 оны 05 сарын 20      0      2931

Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 380 жилийн ойн ажлын хүрээнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс зохион байгуулж буй  “Урлагт мөнхөрсөн Г.Занабазарын таван дүр” үзэсгэлэнг үзэгч олондоо толилуулж байна. Тус үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй өндөр гэгээний шавар, шуумал, шүтээн зураг, модон барын дардас, Өндөр гэгээний мутрын дардас зэрэг бүтээлүүдийг үзэгч, уншигч та бүхний саруул оюуны гэгээн...

“Монголын буддын судлалын орчин үеийн асуудал”сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно

2015 оны 05 сарын 20      0      1700

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Г.Лувсанцэрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “Монголын буддын судлалын орчин үеийн асуудал”сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал маргааш МУИС-ийн Эрдмийн танхимд болно. Тус хурлыг Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Философи, шашин судлалын тэнхим, Монголын буддын судлалын хүрээлэн ТББ хамтран зохион байгуулах юм. Хуралд ШУА-ийн Философийн хүрээлэн, Түүх, археологийн...