”Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн орчин үеийн мюзикл тоглоно

2015 оны 05 сарын 21      0      1836

УДЭТ-ын уран бүтээлчид удахгүй болох олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан К.Драгунская "Онц сурлагатнууд орохыг хориглоно" хүүхдийн орчин үеийн мюзикл жүжгээ толилуулна.   Тус жүжиг нь хүүхдийн сэтэхүйд тохируулан үлгэр хэлбэрээр бичсэнээрээ онцлогтой. Хүүхдийн сэтгэлгээнд тааруулан тайз дикорацийг зассан тул үлгэрийн оронд очсон мэт сэтгэгдэл төрүүлэх гэнэ. Жүжиг ирэх сарын 1-нд 10:00, 12:00 цагаас тус тус хүүхэд багачуудын хүртээл болно.

Хил хамгаалах алба сурталчлах өдөрлөг зохион байгууллаа

2015 оны 05 сарын 21      0      1744

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Цэргийн штабаас дүүрэг үүсч хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан хил хамгаалах алба сурталчлах өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг Засаг дарга Д.Бадарсан нээж “Батлан хамгаалах хууль тогтоомж, Хилчдийн үйл ажиллагааг Сүхбаатар дүүргийн ард иргэдэд сурталчлах, хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой уг арга хэмжээнд оролцож буй хүүхэд багачууд, иргэд та бүхэндээ энэ онд тохиож б уй дүүргийн 50 жилийн ойн...

10 мянга орчим хуурамч архи хураажээ

2015 оны 05 сарын 21      0      1720

Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс "Хямд архи" нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ арга хэмжээний хүрээнд 10.000 орчим хуурамч архи хурааж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлжээ. Шинжилгээний хариуд татварын акц нь хуурамч, архи нь хольцтой гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ архийг их хэмжээгээр хөдөө орон нутагт ачуулсан байж болзошгүй байгаа тул иргэд та бүхэн үүнтэй холбоотой мэдээллийг харьяа дүүргийнхээ цагдаагийн...

Баянхонгор уулыг улсын тусгай хамгаалалтад авах санал гаргав

2015 оны 05 сарын 21      0      1640

Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Баянхонгор хайрхан уулын 2346.6 га талбайг байгалийн дурсгалт ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах саналыг аймгийн ИТХ-аас Монгол Улсын Засгийн газарт уламжилжээ.  Аймгийн ИТХ-ын энэхүү шийдвэрийг тус сумын иргэд нь оновчтой шийдвэр хэмээн үзэж батлагдана гэдэгт итгэж байгаагаа ярьж байна. Энэхүү хайрханы өвөрт 194 3-1961 онд Баянхонгор аймгийн төв суурьшин аймгийнхаа нэрийг эл уулын нэрээр нэрийдсэн түүхтэй аж. Хайрханыг...

Сурагчдад амны хаалт тарааж байна

2015 оны 05 сарын 21      0      1832

Аймгийн Эрүүл мэндийн газар Гамшгаас хамгаалах нөөцөөсөө 5 ширхэг амны хаалт гаргаж, ЕБС-ийн сурагчдад тарааж эхэллээ. Улаанбурхан өвчний халдварын тохиолдол өнгөрөгч амралтын өдрүүд болон энэ долоо хоногийн эхний гурван өдөрт 40 гаруйгаар нэмэгдсэн бөгөөд халдвар нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зонхилжээ. Өнгөрөгч долоо хоногт төгсөлтийн баяр тохиосон нь халдвар ингэж  өргөн хүрээтэй тархах нэг нөхцөл болсон байх магадлалтай гэж эрүүл...

Улаанбурхан өвчний нэмэлт вакцинжуулалтыг хийж байна

2015 оны 05 сарын 21      0      1618

Сүхбаатар аймагт улаанбурхан өвчний нэмэлт вакцинжуулалтын ажил эхний тав хоногт жараад хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Аймгийн хэмжээнд 6 сартайгаас 6 хүртэлх насны 7212 хүүхдийг бүрэн хамруулах бөгөөд энэ ажлыг сумдын болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд хариуцан хийж байна. Тус аймагт сэжигтэй 13 тохиолдол илэрснээс Онгон суманд насанд хүрсэн нэг хүн, мөн нэг хүүхэд уг өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогджээ.

Дэлхийн II дайны үр дүнд эргэлзэж байгаа цорын ганц улс Япон гэжээ

2015 оны 05 сарын 21      0      1732

Дэлхийн II дайны үр дүнд эргэлзэж байгаа цорын ганц улс Япон юм гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлсний хариуд Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч  мэдэгдэл хийжээ. "Энэ үнэхээр гажууд тайлбар байлаа" гэж Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн  дарга Ёшихидэ Суга Токио хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Лавровын хэлсэн үг ОХУ-Японы хэлэлцээнд нөлөөлөхгүй байх гэж тэрбээр мэдэгдэв. Мөн тэрбээр, хоёр орны газар нутгийн...

Япон улсыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж магтав

2015 оны 05 сарын 21      1      1796

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш энх тайван байдлыг дээдлэн ирсэн гэж Япон улсыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайшаалаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лхагва гарагт Токио хотноо Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй өргөөнд нь уулзсан байна. Ерөнхийлөгч хэлэхдээ, “Япон дайнаас хойш энх тайван байдлыг дээдлэн ирсэн, Ш.Абэгийн энх тайван байдалд идэвхтэй хувьд нэмэр оруулах бодлого бүс нутгийн энх тайван болоод тогтвортой байдлыг хөхүүлэн дэмжихэд гол үүрэг гүйцэтгэж байна”...

Леональ Мессиг лааны тосон барималаар хийжээ

2015 оны 05 сарын 21      0      1424

Барселона клубын Аргентин довтлогч Леональ Месси Нью Йорк хот дахь "Мадам Туссаудс"-т лааны тосон барималтай болсон хамгийн сүүлийн супер од боллоо. Тус лааны тосон баримал нь түүнийг Бразилд болсон 2014 оны Дэлхийн аваргын тоглолтын үеэр гүйж байгаагаар дүрслэгджээ. Мессигийн лааны тосон хувилбарыг бүтээхэд дөрвөн сарын хугацаа зарцуулсан гэж уран бүтээлчид мэдээлжээ.  

Бохир ус цэвэрлэх шинэ технологийг танилцуулав

2015 оны 05 сарын 21      0      1511

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “RHK” компани, “Үүрийка” ХХК, “Монголын цэвэрлэх байгууламжийн шинэ технологийн холбоо” хамтран бохир ус цэвэрлэх шинэ технологийг танилцуулаа. Энэхүү технологи нь уламжлалт механик арга болон биологийн цэвэрлэгээг хослуулсан бөгөөд 20 дугаар зууны сүүлчээр нэвтэрсэн...