НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын багш нар сургалт хийв

2015 оны 05 сарын 25      0      1494

Гадаад хэргийн яамны дипломат ажилтнуудад зориулсан “Улс төрийн илтгэл боловсруулах сургалт” энэ оны тавдугаар сарын 18-22-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Тус сургалтад НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын илтгэл бичдэг, судлаач эрдэмтэн, зохиолч Эндрью Вилсон, Их Британийн SOAS их сургуулийн профессор, харилцааны урлагийн сургагч багш Энтони Жэймс Корбаллис нар хичээл заав. Монгол Улс АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах...

Олимпийн үеэр хэт халалтаас сэргийлж арга хэмжээ авна

2015 оны 05 сарын 25      0      1479

Токио хотод болох 2020 оны Зуны олимп болон паралимпын наадмын үеэр хэт халалтаас сэргийлэх арга замуудын талаар Японы Засгийн газар төлөвлөгөө боловсруулж байна. Олимпын наадам зургадугаар сарын 24-нөөс 17 хоног үргэлжлэх бол паралимпын наадам наймдугаар сараас эхлэх ажээ. Цаг агаарын хэт халалт нь марафон гүйлт болон бусад арга хэмжээнд сөргөөр нөлөөлөх вий гэсэн айдас албаны хүмүүс дунд байна. Олон улсын тамирчид болон зочдын ая тухтай байдлыг хангах орчин бүрдүүлэх...

Чингисийн талбайд ”Номын баяр” тэмдэглэнэ

2015 оны 05 сарын 22      1      2240

Ирэх долоо хоногийн даваа, мягмар гарагт  Чингисийн талбайд "Номын баяр" тэмдэглэнэ. Энэ жил 17 дахь жилдээ болж буй “Номын баяр”-ын өдрөөр номын үзэсгэлэн, шинэ номын нээлт, номын клубын гишүүдийн уулзалт, зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, зохиолчидтой хийх уулзалт болно. Номын баярт  ном эрхлэн гаргагчдаас шинэ номоо уншигчиддаа танилцуулах, бэстселлер номын зохиолчид гарын үсэгтэй худалдаагаа хийнэ. Мөн хүүхдийн ном эрхлэн гаргагч байгууллагууд...

Залуучуудын шигшээ баг Эрхүү хотод нөхөрсөг тоглолт хийж байна

2015 оны 05 сарын 22      0      1943

Монголын сагсан бөмбөгийн залуучуудын шигшээ баг нөхөрсөг тоглолт хийхээр Эрхүү хотыг зорьсон бөгөөд эхний тоглолтоо Эрхүү хотын II шигшээ багтай хийж, 59:50 онооны харьцаагаар хожсон байна. Харин өнөөдөр Улаанбаатарын цагаар 17 цагаас Политехникийн их сургуулийн багтай тоглоно. Эрхүү хотноо хийх нөхөрсөг тоглолтууд манай залуучуудын шигшээ багийн тамирчдад том туршлага болж байгаа юм. “Универсиад 2015” наадамд манай баг топ багуудтай нэг хэсэгт багтсан байна....

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх журам байгууллагуудад өгчээ

2015 оны 05 сарын 22      0      2123

Амьсгалын замаар эрчимтэй тархдаг, халдварлалт өндөртэй Улаанбурхан өвчний дэгдэлт ихээр гарч байгаатай холбогдуулан  ЭМСЯ-ны харъяа Шуурхай удирдлагын төвөөс халдвараас сэргийлэх зорилгоор Албан байгууллага, ард иргэдэд хандан дараах зөвлөмж гаргажээ. Тухайлбал, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах  өдөр хүүхдийг олноор цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хичээлээс гадуур олон нийтийн арга хэмжээг зохион...

Өмгөөлөгчид үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна

2015 оны 05 сарын 22      0      2004

Өнөөдөр Монголын өмгөөлөгчдийн холбоо, НЗДТГ-тай хамтран 10-16 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбай болон нийслэлийн бүх дүүрэгт мэргэжлийн өмгөөлөгчид үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна. Энэхүү арга хэмжээг Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсаны 87 жилийн ойг тохиолдуулан “Өмгөөлөгч -танд тусалъя” хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг нийслэлд төдийгүй орон даяар зохион байгуулж байна. Иргэдэд өмгөөлөгч зөвлөгөө өгөх уг арга хэмжээг жил бүр...

“Мастерс” Гран при олон улсын тэмцээн болно

2015 оны 05 сарын 22      0      1987

Дэлхийд чансаагаараа жин тус бүртээ эхний 16-д багтаж байгаа шилдэг жүдочид хүч үзэх “Мастерс” Гран при олон улсын тэмцээн энэ сарын 23-24-нд Морокко улсын Рабат хотноо болно. Дэлхийн чансаа гэдэг нь 2016 оны олимпийн эрхийн оноогоороо жин, жиндээ эхний 16-д бичигдсэн жүдочид багтдаг. Нийт 200 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний алтан медаль 6000 ам.доллар, мөнгөн медалийг 4000, хүрэл медалийг 2000 ам.долларын мөнгөн шагнал дагалдах юм. Тус тэмцээнд...

Зүрхний гажгуудыг судсан дотуур бөглөх эмчилгээг Монголд анх удаа хийжээ

2015 оны 05 сарын 22      0      2223

Түгээмэл тохиолддог зүрхний төрөлхийн болон олдмол гажгуудыг судсан дотуур бөглөх эмчилгээг “Улаанбаатар-Сонгдо” эмнэлгийн Зүрхний тасгийн эмч нар бие даан Монголдоо анх удаа хийв. Энэ нь зүрхний төрөлхийн гажиг буюу цоорхойг, өвчтөнд зовиур шаналгаагүй, судсан дотуур бөглөх хамгийн орчин үеийн эмчилгээ юм. Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд тэр дундаа хамгийн түгээмэл тохиолддог тосгуур хоорондын цоорхой, ховдол хоорондын цоорхой, артерийн  битүүрээгүй...

Бурхан Халдун хайрханы Төрийн тахилгыг хийнэ

2015 оны 05 сарын 22      0      2059

Бурхан Халдун хайрханы Төрийн тахилгыг энэ сарын 26, 27-нд хийх шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан байна. Энэ жил эрт дээр үеэс улбаатай тахилгын зан үйлийг сэргээж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байдлаар зохион байгуулахаар болжээ.  Тахилгын ёслолын өмнөх өдөр буюу 26-нд Долоон бурханы тахилгыг хийнэ. Тахилгад оролцох иргэд Бурхан Халдун хайрханы бараа нь харагдах газар буюу Хэрлэнгийн дээд цагаан арлын Алтан Үлдийн овоон дээр хийх юм. Энэ...

Ч.Энхтүвшин: ”Хүүхэлдэйн урлагаар монгол ахуйн соёлыг харуулж болно”

2015 оны 05 сарын 21      0      3765

БСШУЯ, Соёл урлагийн их сургууль, Монголын урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй "Соёлын бүтээлч үйлдвэрлэл" олон улсын чуулганы хүрээнд  “Дизайны хотхон” нэртэй уг үзэсгэлэн нээлтээ хийлээ.  Үзэсгэлэн урлаг соёл, оюуны бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх зорилгоор СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн багш, төгсөгч, оюутнууд болон бие даасан уран бүтээлчдийн дүрслэх урлаг, дизайн, гар урлал, хэвлэл, кино, фото зураг, тайз дэлгэцийн урлаг,...