Хөтөл тосгоноос толгойг нь тасдсан хүний цогцос олджээ

2015 оны 05 сарын 26      0      1461

Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу  Хөтөл тосгоноос толгойг нь тасдсан хүний цогцос олджээ. Дээрх хэргийн газарт Цагдаагийн ерөнхий газраас ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.   Аймшигт аллагад өртсөн талийгаач нь 50 орчим настай, эрэгтэй Н байсныг тогтоосон байна. Урьдчилсан байдлаар тус хэргийг өш хонзонгийн сэдэлтээр үйлдсэн байж болзошгүйг тогтоожээ. Хохирогчийг хөнөөснийхөө дараа хогийн цэг дээр хаясан байсныг цагдаагийнхан...

“Хамарын хийд орчмын хамгаалалтын захиргаа”-г байгуулна

2015 оны 05 сарын 26      0      2145

Дэлхийн энергийн төв гэгддэг  Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан орчмын газар нутгийг хамгаалах, говийн бүсэд аялал жуулчлалыг  татах,  цогцолбор газар  болгон хөгжүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг захирамж гаргаж “Хамарын хийд орчмын хамгаалалтын захиргаа”-г байгуулахаар болжээ. Төсөв санхүү хүндрэлтй байгаа энэ цаг үед хамгаалалтын захиргааны  үйл ажиллагааг аялал жуулчлалын орлогоос  санхүүжүүлэн, ус цахилгаан...

Зам тээврийн осолд хүүхдүүд өртөх нь их байна

2015 оны 05 сарын 26      0      1485

Өчигдөр зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны гурав, сургуулийн насны хоёр хүүхэд өртсөн тухай мэдээг Нийслэлийн ЗЦГ-аас өглөө. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон 6 жолооч  байгаа бол нэг явган зорчигч  байна. Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байна. Тун удахгүй ЕБС, цэцэрлэгийн зуны амралт эхэлнэ. Амралт эхлэхээр хүүхэд зам тээврийн осолд өртөх, амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгддэг тул эцэг...

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлыг шалгав

2015 оны 05 сарын 26      0      1631

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаарын сангийн 2014 оны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил болон 2015 оны ажлын төлөвлөгөөг сонслоо. Хуралдааныг УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг удирдан явуулав. Монгол Улсын Засгийн газрын тусгай сан Цэвэр агаарын сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан танилцуулгадаа, “...

Ахмад дайчдад ялалтын 70 жилийн ойн медалиар шагнав

2015 оны 05 сарын 26      0      1678

ОХУ- ын Ерөнхийлөгч В. В. Путины зарлигаар Дундговь аймгийн харъяат ахмад дайчид Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медалийг энгэртээ зүүлээ. Ахмад дайчдад ялалтын ойн медалийг ОХУ- ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дмитрий Викторович Анкин Мандалговьд өнөөдөр хүрэлцэн ирж гардуулсан юм. Ялалтын ойн медалийг ахмад дайчин Дэрэн сумын И.Пүрэвжалба, Өндөршил сумын Д. Батсүх, Адаацаг сумын П. Ёндонпэрэнлэй, Луус сумын Т. Дагдан, Баянжаргалан сумын...

ШШГА-нд хүмүүжигчид мужааны сургалтанд сууж байна

2015 оны 05 сарын 26      0      1427

Өмнөговь аймгийн Политехникийн колллеж дээр ШШГА-нд хүмүүжиж буй найман хүмүүжигч мужааны сургалтад суралцаж байна. Сургалт өдөрт зургаан цагаар 5 хоног үргэлжилж, хичээлийн онол 30, дадлага хичээл 70 хувь байх бөгөөд зарим өдөр нь хүмүүжигчдийн байрлаж байгаа газар очиж хичээл заах юм. Тэд мэргэжлийн үнэмлэхтэй төгсөх бөгөөд хүмүүжигчдийн 6 нь 10 гаруй жил мужаан хийсэн хүн байгаа хэдий ч үнэмлэхгүйн улмаас ажлын байр олддоггүй байсан гэнэ. Улмаар хүмүүжээд гарсан иргэдийг...

Хачиг шавьжны дээжийг шинжилгээнд оруулж байна

2015 оны 05 сарын 26      0      1312

Энэ оны дөрөвдүгээр сард МААЭШХ-ийн эрдэмтэд малаас хүнд халдварладаг хачигт халдварыг  судлах зорилгоор Дорноговь  аймгийн  Даланжаргалан сумын нутгаас  хачиг шавьжны дээжийг цуглуулжээ.  Энэ талаар тус сумын МЭҮТ-ийн дарга Н.Найдандоржоос лавлахад “ Хачигт халдварыг судлах зорилгоор дөрвөн эрдэмтэн ирж манай нутгаас дээж аваад буцсан. Харин энэ төсөл  цаашид хэрэгжих эсэх талаар тодорхой мэдээлэл алга.   Хавар болохлоор...

Дорноговь аймагт их бүтээн байгуулалт хийнэ

2015 оны 05 сарын 26      0      1438

Дорноговь аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс орон нутгийн нийгэм эдийн засгийн нөхцөл  байдлыг харгалзан үзэж ард иргэдийн саналыг үндэслэн, Сайншанд хотод Хүүхдийн эмнэлэг, гуравдугаар багт хүүхдийн цэцэрлэг, Замын-Үүд суманд шинээр хүүхдийн цэцэрлэгийн цогцолборыг барихаар тавдугаар сард  газрын зөвшөөрлөө авч ажлаа эхэллээ. Дээрх бүтээн байгуулалтыг  нийт зургаа орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр бүтээн босгох бөгөөд Дорноговь ...

“Бие бялдрын түвшин тогтоох сорил”-ыг сурталчилах аян зохион байгуулна

2015 оны 05 сарын 25      0      1735

Төв аймгийн Засаг даргын тамгын газрын албан хаагчдын бие бялдарын түвшинг тогтоолоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Бие бялдрын түвшин тогтоох сорил”-ыг сурталчилах нэг сарын аяныг зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын 2015 оны а/142 захирамжын хүрээнд хүч, уян хатан, тэнцвэр, тэсвэр, хурдын сорилыг 70 орчим хүнээс авч, биеийн найрлага хэмжигч Танита аппаратаар 70 гаруй хүний  бодисын солилцоог тодорхойлж, эрүүл мэндийн үнэлгээний зөвлөлгөө өгсөн...

Ижил хүйстнүүд гэрлэхийг хуулиар зөвшөөрчээ

2015 оны 05 сарын 25      0      1521

Ирландчууд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан ижил хүйстнүүд гэрлэхийг хуулиар зөвшөөрөхийг дэмжлээ. Ижил хүйстнүүд гэрлэхийг хуулиар зөвшөөрөхийг бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 62 хувь дэмжиж, 38 хувь нь эсэргүүцсэн гэж албаны хүмүүс мэдэгдэв. Ирландын улс төрийн намууд “тийм” гэсэн хариултыг сонгохыг санал асуулгад оролцогчдод уриалж байсан юм. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжигч олон хүн Дублины цайзад цуглан санал асуулгын дүнг тэмдэглэсэн байна.