АНУ, Турк хоёр Сирийн босогчдод агаараас дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ

2015 оны 05 сарын 27      0      1355

АНУ, Турк хоёр Сирийн босогчдод агаараас дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ. Энд “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэхэд сургаж бэлтгэхээр Вашингтон болон Анкарагийн эрх баригчид өнгөрсөн хоёрдугаар сард тохиролцсон босогчдод агаараас дэмжлэг үзүүлэх тухай яригдаж байгаа тухай Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу мэдээлжээ. Түүний хэлснээр, нисгэгчгүй аппарат ашиглах эсэх нь босогчдоос шалтгаална. “Энэ бол техникийн асуудал. Агаараас дэмжлэг үзүүлэх...

Дэлхийн хамгийн жижиг далайн гахайг аварцгаая

2015 оны 05 сарын 27      0      1568

Дэлхийн хамгийн жижиг бөгөөд ховор тэнгисийн далайн гахайг хамгаалах дорвитой арга хэмжээ авахгүй бол 15 жилийн дотор устаж үгүй болох эрсдэлтэй байгааг шинэ судалгаа харууллаа. Байгаль хамгаалагчдын мэдэгдсэнээр, Мауигийн далайн гахайн тоо  толгой ердөө 50 хүрэхгүй болж цөөрчээ. Юу юугүй устаж үгүй болох шахсан энэ амьтан нь Шинэ-Зеландын усанд л одоо байдаг аж. Загас агнуурчдын торонд далайн гахайнууд орж үхэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөтгөх хэрэгтэй байна...

Ким Жөн Ун баллистик пуужин бүтээхэд оролцсон багийг хүлээн авав

2015 оны 05 сарын 27      0      1512

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун баллистик пуужин бүтээхэд оролцсон батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарын эрдэмтэд, технологичид болон ажилтнуудтай хамт зургаа авахуулсан тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлж байна. Уг баллистик пуужинг тавдугаар 9-нд шумбагч онгоцноос харважээ. “Шумбагч онгоцноос баллистик пуужин харвах технологи боловсруулсан нь Ким Ир Сен болон Ким Жөн Ирийн Солонгосын сүр хүчийг дэлхий дахинд харуулсан бас нэгэн түүхэн үйл явдал...

Өсвөр насандаа илүүдэл жинтэй байх нь эрсдэлтэй

2015 оны 05 сарын 27      0      1572

Өсвөр насандаа илүүдэл жинтэй байх нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсч томрох эрсдэлийг агуулж байдаг тухай Америк, Шведийн эрдэмтдийн судалгаанд дурдаж байна. Эрдэмтэд эрүүл чийрэг биетэй 240 мянга орчим швед эрэгтэйг 35 жилийн турш ажиглажээ. Илүүдэл жинтэй өсвөр насныханд бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэл хоёр дахин нэмэгддэг болох нь эрдэмтдийн хийсэн судалгаа харуулсан байна. Хэт таргалалттай залуу хүмүүст энэ эрсдэл бүр илүү хүчтэй нэмэгддэг аж. Эрдэмтдийн судалгааны...

Индонез хууль бус цагаачдыг Бангладеш улсад илгээнэ

2015 оны 05 сарын 27      0      1472

Индонезын эрэгт энэ сард буусан хууль бус 850 гаруй цагаачийг тус улсын эрх баригчид ойрын долоо хоногуудад Бангладеш улсад илгээхээр төлөвлөжээ. Энэ тухай “Стрейтс таймс” сонинд мэдээлсэн байна. “Бангладешийн Засгийн газар иргэдээ хүлээж авах нөхцөлийг хангана гэдгээ амласан, Жакартагийн зүгээс зайлшгүй шаардлагатай тусламжийг үзүүлнэ” гэж Индонезын Цагаачлалын албаны мөрдөн байцаах газрын дарга Мирза Искандер тус сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. Түүний...

Нарендра Моди: ”Миний ачаар эдийн засаг сэргэсэн”

2015 оны 05 сарын 27      0      1590

Энэтхэгийн эдийн засгийг сайжруулах миний хүчин чармайлтын үр дүн ажлаа авснаасаа хойших эхний жилийн эцсээр гарч байна гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдэв. Өнгөрсөн жилийн тавдугаар сарын 26-нд тэрбээр Ерөнхий сайд болохдоо Энэтхэгийн эдийн засгийг сэргээхээ амласан байна. Түүний тэргүүлдэг сөрөг хүчний нам сонгуульд ялснаар тус улсад сүүлийн 10 жилд гараагүй өөрчлөлтийг хийсэн юм. Тэрбээр даваа гарагт Энэтхэгийн хойд нутгийн Уттар Прадеш мужийн тосгоныхонд...

“Авто Худалдааны Цогцолбор”-ын бүтээн байгуулалтын эхний ээлж дуусах гэж байна

2015 оны 05 сарын 27      0      1462

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт 130 га газарт барьж буй “Авто Худалдааны Цогцолбор”-ын бүтээн байгуулалтын эхний ээлжийн ажил ирэх зургаадугаар сард дуусна.  Эхний ээлжийн бүтээн байгуулалтад 20 тэрбум төгрөг  төсөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 300 зогсоолын 30 гаруй хувь нь борлогдсон бөгөөд автомашины бизнес эрхлэгчид 3-3.5 жил төлөх түрээсийнхээ үнээр эл цогцолборт өмчтэй болох юм...

Орос-Украйны хилийн зурвасыг бэхжүүлжээ

2015 оны 05 сарын 27      0      1419

Ростов мужид хилчид Орос-Украйны хилийн зурвасыг бэхжүүлсэн тухай ОХУ –ын Холбооны Аюулгүй байдлын газрын Бүс нутгийн хилийн удирдах газраас уламжилсныг “Российская газета “сонин өнөөдрийн дугаартаа дурджээ. Оросын инженерүүд хилийн 40 гаруй км урт хаалт хийн, 100 орчим км газар танкаас хамгаалах гүнзгий нүх ухжээ. Тус байгууллагаас уг арга хэмжээг Доны хязгаарын аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан авсан арга хэмжээ болохыг мэдэгджээ.  Түүнээс...

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэнэ

2015 оны 05 сарын 27      0      1369

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны болон Өргөдлийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэнэ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 09.00 цагт "Б" танхимд хуралдаж, “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэнэ....

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Жагдиш Гандиг хүлээн авч уулзлаа

2015 оны 05 сарын 27      0      1417

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэтхэг Улсын иргэн, Дэлхийн Ерөнхий Шүүгч нарын чуулга уулзалтыг зохион байгуулагч Жагдиш Гандиг хүлээн авч уулзлаа. Тэрээр төрөлх Лакноу хотдоо 45000 гаруй сурагчтай, 20 салбар сургууль бүхий “Сити Монтесорри” сургуулийг үүсгэн байгуулсан хүн юм. Тус сургууль Гиннесийн дэлхийн рекордын номд Дэлхийн хамгийн олон сурагчтай Ерөнхий боловсролын сургууль хэмээн бүртгэгдсэн байна. Ноён Жагдиш Ганди нь дэлхий нийтийн энх тайван,...