”Хантайшир” дэвжээний хүчит бөхийн уралдаанд Н.Ганбаатар түрүүллээ

2015 оны 05 сарын 27      0      1363

Говь-Алтай аймгийн бөхийн "Хантайшир" дэвжээнийхэн өчигдөр урлаг, спортын цэнгүүнээ бөхийн өргөөнд зохион байгууллаа. Энэ үеэр тус аймгаас төрөн гарсан улс, аймаг, сумын цолтой болон залуу 128 бөх барилдсанаас Чандмань сумын уугуул, улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Цогт сумын харьяат, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэн, Цээл сумын харьяат улсын начин Л.Гантулга, Халиун сумын харьяат аймгийн арслан Б.Отгонбаатар нар их шөвөгт шалгарчээ. Мөн энэ үеэр "Хантайшир" дэвжээ бүтэц,...

956 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлжээ

2015 оны 05 сарын 27      0      1367

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож  эхэлсэнээс хойш нийт 956 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлжээ. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 899 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 45 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-4, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-9/, 12 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна. Өнөөдрийг хүртэл цахим хэлбэрээр 1686 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 965...

Хүүхдийн бэлгэнд муудсан хүнс байгаа эсэхийг шалгаарай

2015 оны 05 сарын 27      0      1582

Эх үрсийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа доорх зүйлд анхаарч байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд зөвлөж байна.  1.Худалдаа, үйлчилгээний газраас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгонд хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг сайтар нягтлан үзэх 2.Түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний...

Уул уурхайн яам он гарсаар улсын төсөвт 14.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

2015 оны 05 сарын 27      0      1285

Уул уурхайн яам энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс тавдугаар сарын 26-ны өдрийг хүртэл улсын төсөвт нийт 14.1 тэрбум төгрөг  төвлөрүүлжээ. Тодруулбал,  тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 12.42 тэрбум төгрөг, үйлчилгээний хөлсний төлбөрөөр 488.35 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлсөөр 477 сая төгрөг, өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийн төлбөр 728 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Харин Уул уурхайн сайдын багцын орлогын...

Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 42 хоногийн газрын тосны нөөцтэй байна

2015 оны 05 сарын 27      0      1462

Уул уурхайн яамны мэдээлснээр тавдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 42 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 45, Аи-92 автобензин 59, дизелийн түлш 37, ТС-1 29 хоногийн нөөцтэй байна. 

“Шатар ухаан-2015” тэмцээн болно

2015 оны 05 сарын 27      0      1600

Монгол төрийн мэргэн өвөө хэмээн алдаршсан Ж.Самбуу агсны нэрэмжит “Шатар ухаан-2015” тэмцээн болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр зохион байгуулагчид нь хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Уг наадам УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Эх нутгийн иргэд” ТББ, “Монгол туургатны шатрын холбоо”, “Ж.Самбуу сан” болон Төв аймгийн засаг захиргааны байгууллагууд хамтран зохион байгуулж...

Ц.Баярбаатарт ШУТИС-ийн Хүндэт профессор цол олгов

2015 оны 05 сарын 27      0      1480

Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Аж үйлдвэрийг гавьяат ажилтан Ц.Баярбаатарт ШУТИС-ийн Хүндэт профессор цол олгосныг өнөөдөр ШУТИС-ийн ректор Б.Очирбат гардууллаа. ШУТИС-ийн Хүндэт цол олгох журам, Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн бодлого, эрдмийн ба хүндэт цолны дэд зөвлөлийн хурлын тэмдэглэл, ректорын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ШУТИС-ийн ректорын тушаалаар энэхүү цолыг олгосон байна. Мөн Монгол Улсын эрчим хүчний салбарт...

“Алтанбулаг - Улаанбаатар - Замын- Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл” хэрэгжүүлэх гарын үсэг зурав

2015 оны 05 сарын 27      0      3308

Монголын авто замчдын холбоо Үндэсний бүтээн байгуулалт болох “Алтанбулаг - Улаанбаатар - Замын- Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл”-д үндэсний компаниудыг оролцуулах, зам барилгын ажилд оролцох, Монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх, үндэсний мэргэжилтэй инженер, техникийн ажилтан бэлтгэхэд хамтран ажиллах зорилгоор “Чингис Лэнд Девелопмент Групп”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа....

“Earth Simulator” компютерийн хурдыг 10 дахин өсгөжээ

2015 оны 05 сарын 27      0      1533

Японы зохион бүтээсэн “Earth Simulator” супер компьютер байгалийн гамшгийг дуурайлгах хангалттай хурдтай болсон байна. Японы Далай-дэлхийн шинжлэх ухаан, технологийн агентлаг уг суперкомпьютерыг 13 жилийн өмнөөс ашиглаж эхэлснээсээ хойш хоёр удаа шинэчилжээ. “Earth Simulator” суперкомпьютер секунд тутамд 1.3 квадриллион тооцоолох үйлдэл хийх чадвартай болсон байна. Энэ нь өмнөх загвараас 10 дахин хурдан болсон гэсэн үг юм. Нагояа их сургуулийн профессор...

Монголын кино урлагийнхан шилдгүүдээ тодруулна

2015 оны 05 сарын 27      0      1553

Кино урлагийн шилдгүүдийг  тодруулдаг “Академийн дээд шагнал-2015” наадам ирэх сарын 7-нд Шангрила зочид буудалд болох гэж байна. Монголын үндэсний кино урлагийн академиас тав дахь жилдээ зохион байгуулж буй уг наадам нь кино урлагийг хөгжүүлэх, тус салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, киногоор дамжуулан үндэсний онцлог соёл, түүхийг олон нийтэд таниулах, нийгмийг соён гэгээрүүлэх зорилготой  аж. Түүнчлэн энэ жил кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн...