“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аян үргэлжилж байна

2015 оны 05 сарын 27      0      1423

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд хяналтын хуудас сурталчлах үзүүлэх сургалтыг “Номин” агуулах худалдааны төвд зохион байгуулжээ. Тус аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны томоохон төв, супермаркет, хүнсний дэлгүүр, мухлагуудын удирдлага, менежер, дотоод хяналтын ажилтан, худалдагч нарын төлөөлөл болох 20 гаруй хүн оролцож хяналтын хуудас бөглөж, эрсдлийн үнэлгээ хийж үр дүнг...

“Химийн бодисын аюулгүй байдал” сэдэвтэй сургалт хийв

2015 оны 05 сарын 27      0      1506

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын газраас эрхлэн Онцгой байдлын газар, Боловсрол, Соёлын газартай хамтарч тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад багшилж байгаа химийн багш нарт зориулсан “Химийн бодисын аюулгүй байдал” сэдэвтэй сургалтыг зохион байгуулж явуулав. Сургалтад тус аймгийн 27 сургуулийн 30 багш оролцлоо. Мөн үеэр сургуулиудын “Химийн кабинет”-д тавигдах шаардлага, хугацаа дууссан бодисын хадгалалт, туршилтад хэрэглэж байгаа химийн...

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян үргэлжилж байна

2015 оны 05 сарын 27      0      1444

Баянхонгор аймагт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян нэг сарын турш үргэлжилж,  аж ахуйн нэгж байгууллагууд нь ажилтнуудынхаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-д анхаардаг, ажилтнуудаа эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд ажиллуулдаг болгож төлөвшүүлэх дадал суусан байхад анхаарлаа хандууллаа. Аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлаар аж ахуйн нэгж байгууллагуудад тулгамдаж буй асуудлын талаар “Эрүүл...

“Авъяас” хөтөлбөрийн хэрэгжилттэй албаныхан танилцжээ

2015 оны 05 сарын 27      0      1358

“Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд “Авъяас” хөтөлбөрийн хэрэгжилттэй албаныхан танилцжээ. Ерөнхий боловсролын 19 сургууль, 18 цэцэрлэгийн концерт, урлаг спортын үзүүлбэр, уран бүтээлийн үзэсгэлэнд шалгаруулалт хийхэд Өлзийт, Баян-Өндөр, Бууцагаан сумдад тус хөтөлбөр бусдаас амжилттай хэрэгжиж байна гэсэн дүн гарчээ. Авъяас хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан урлаг спортын арга хэмжээнд давхардсан тоогоор 3500 гаруй хүүхэд оролцсон байна. Мөн...

Гадаад хэргийн яам ахмад диломатуудынхаа мэндэлсний их тэгш ойг тэмдэглэнэ

2015 оны 05 сарын 27      0      1592

Гадаад хэргийн яамнаас гадаад харилцааны салбарт он удаан жил ажиллаж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэр оруулсан ахмад диломатуудынхаа мэндэлсний их тэгш ойг тэмдэглэдэг уламжлалтай болоод байна. Энэ онд бид төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Жаргалсайхан, Д.Цэвэгмид нарын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байсан Лувсандоржийн ТОЙВЫН мэндэлсний 100 жилийн ойд зориулан ДУРСАМЖИЙН УУЛЗАЛТ-ыг...

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр амиа алдсан дайчдыг оршуулав

2015 оны 05 сарын 27      0      1528

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр амиа алдсан нэр нь үл мэдэгдэх 2500 япон хүний цогцсыг Токио хотын үндэсний оршуулгын газарт оршууллаа. Японы хунтайж болон гүнж Акишино, Ерөнхий сайд Шинзо Абэ нарын хүмүүс даваа гарагт Чидоригафүчи оршуулгын газарт болсон ёслолд оролцжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн агаарын бааз болох Ивожима, Номхон далайн арлын Бүгд Найрамдах Палау Улс болон Оросын Сибириэс Японы засгийн газрын гаргасан тусгай баг цогцсуудыг ухаж олсон юм. Уг оршуулгын...

Түймэрт бичиг баримтаа үрэгдүүлсэн иргэдийг бичиг баримтжуулахад зориулж хандив цуглуулна

2015 оны 05 сарын 27      0      1404

УБЕГ-аас хээрийн түймэрт өртсөн ард иргэд, малчдад сэтгэл санааны дэм өгөх, бичиг баримтжуулах зорилгоор албан хаагчдынхаа дунд “Сайн үйлсийн аян”-ы хайрцагийг аялуулж эхэлжээ. Уг аянд зөвхөн төвийн ажилтан, албан хаагчид нэгдээд зогсохгүй орон нутгийн хэлтсийн хамт олон ч нэгдэж байгаа гэнэ. Хамгийн сүүлд Төв аймгийн бүртгэлийн хэлтсийн нийт хамт олон цуглуулсан хандиваа холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн байна. Аяны хүрээнд тусгайлсан хандивын данс нээсэн бөгөөд...

“Спирт үү, спорт уу” аян хийнэ

2015 оны 05 сарын 27      0      1471

Монголын залуучуудын холбооноос 2012 оны хоёрдугаар сараас эхлүүлсэн “Спирт үү, спорт уу” аяны нээлт зургадугаар сарын 6-нд болно. Тус аяны хүрээнд “Залуу дугуйчин”, Nice bike клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Эдгээр сайн дурын байгууллагууд долоо хоног бүрийн амралтын өдрөөр явган болон дугуйтай аяллыг зохион байгуулж, залуусыг спортлог аянд нэгтгэж байна. Нийслэлийн...

2005 оноос хойш газар хөдлөлтийн тоо огцом өссөн үзүүлэлттэй байна

2015 оны 05 сарын 27      0      1317

2005 оноос эхлэн Улаанбаатар хот болон түүний орчмын бүс нутагт болж буй газар хөдлөлтийн тоо огцом өсч, сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 7427  удаа газар хөдөлжээ. Энэ тухай  “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай салбар зөвлөл”-ийн анхдугаар хурлын үеэр тодотголоо. Зөвлөлийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө...

“Рио-2016” зуны олимпийн наадмын хөгжөөн дэмжигчид үнэ төлбөргүй зорчих боломжтой

2015 оны 05 сарын 27      0      1421

“Рио-2016” зуны олимпийн наадмын үеэр хөгжөөн дэмжигчид нийтийн тээврийн хэрэгслүүдээр үнэ төлбөргүй зорчих боломжтой гэж зохион байгуулагчид нь хэлсэн байна. Тухайлбал, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн Рио-де-Жанейрогоос гадна Сальвадор, Белу-Оризонти, Манаус, Сан-Пауло болон Бразилиа гэсэн таван хотод болох ба тасалбартай хөгжөөн дэмжигчид тэмцээн болох цэнгэлдэх хүрээлэнгүүдийн хооронд автобус, галт тэрэг болон метрогоор үнэгүй зорчих...