Цэргийн албан хаагчдыг орон сууцжуулах талаар санамж бичигт гарын үсэг зурав

2015 оны 05 сарын 28      0      1728

 Батлан хамгаалах яам, ХААН банк цэргийн албан хаагчдыг орон сууцжуулах талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, батламжийг солилцлоо.  Санамж бичигт Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ХААН банкны гүйцэтгэх захирал ноён Норихико Като нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.  Энэ санамж бичиг нь “Монгол цэрэг бүтээн байгуулалт хөтөлбөр”, “Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгаалал...

”Дэлхийн цом”-ын тэмцээнд манай тамирчид өрсөлдөж байна

2015 оны 05 сарын 28      0      1775

Буудлага спортын "Дэлхийн цом"-ын ээлжит тэмцээн Герман улсын Мюнхен хотноо өнөөдөр эхэлж байгаа бөгөөд энэ өдөр 10 метрийн хийн урт бууны эмэгтэй, эрэгтэй дасгалд тамирчид өрсөлдөнө. Нийт 87 орны 901 мэргэн бууч энэ удаагийн тэмцээнд өрсөлдөж, олимпийн 10 дасгалд цэц мэргэнээ сорих юм. Тус тэмцээнээс "Рио-2016" олимпийн 24 эрх олгоно. Манай улсаас энэ удаагийн "Дэлхийн цом"-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй үндэсний шигшээ багийн 11 тамирчин...

Өчигдөр 90 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ

2015 оны 05 сарын 28      0      1630

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ өчигдрийн байдлаар 367 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  286 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 15 бүртгэгдэж 22 хүн хүндээр  гэмтсэн мэдээ иржээ. Үүнээс зам тээврийн осолд гурван хүүхэд өртсөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч тав, явган зорчигч хоёр, Согтуугаар тээврийн хэрэгсэл...

ЗӨСҮТ, АШУҮИС хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

2015 оны 05 сарын 28      0      1560

ЗӨСҮТ, АШУҮИС хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, цаашид хамтран ажиллах гэрээнд талууд гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь шинэ болон сэргэн тархаж буй халдварууд, байгалийн голомтот зоонозын өвчний чиглэлээр төгсөлтийн өмнөх болон дараах сургалт, эрдэм шинжилгээ судалгаа, мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, дэмжлэг үзүүлэх зорилготой. Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааг нээж...

Олон нийтийн цагдаагийн ажилтны нэгдсэн сургалт хийв

2015 оны 05 сарын 28      0      1565

Булган аймгийн Цагдаагийн хэлтэс сумдын Олон нийтийн цагдаагийн ажилтны нэгдсэн сургалтыг амжилттай зохион байгуулсан байна. Сургалтад амжилттай дүн үзүүлсэн ажилтанд цагдаагийн  дүрэмт хувцас гардуулан өгчээ. Олон нийтийн цагдаагийн ажилтан нь гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, шаардлагатай этгээдийн баримт бичгийг шалгаж, оршин суугаа газрын хаягийг тогтоох, хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн...

Монгол-Туркийн харилцааг улам өргөжүүлнэ гэв

2015 оны 05 сарын 28      0      1498

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз болон тус улсын эрүүл мэндийн яамны төлөөллийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.   Сүүлийн жилүүдэд Монгол-Туркийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаагийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарт харилцаа хамтын ажиллагаа ч өргөжин тэлж байгаа билээ. Төлөөлөгчид Архангай, Өвөрхангай аймагт богино хугацаанд ажиллан, хөдөө орон нутагт яаралтай түргэн тусламжийн...

54 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөв

2015 оны 05 сарын 28      0      1535

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/454 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн  хурлаас гаргасан дүгнэлтийг тус тус хянан үзээд 54 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажууллаа.   Газар эзэмших,ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай...

Ц.Энхцэнгэл: Нийслэлчүүд зургаадугаар сарын 6-ныг эрүүл өдөр болгоно

2015 оны 05 сарын 28      0      1931

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 376 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын захирамжаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар-Марафон 2015” олон улсын гүйлтийг зургаадугаар сарын 6-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа юм. Энэ талаар “Улаанбаатар-марафон 2015”-ын ерөнхий зохион байгуулагч, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээс тодрууллаа. -Энэхүү гүйлтийг зохион байгуулж буй...

“Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг хийнэ

2015 оны 05 сарын 28      0      1431

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран “Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг маргааш Төрийн ордны "А" танхимд зохион байгуулна. Тус хэлэлцүүлэгт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм “Туул гол ба эрх...

Cард 300-1100 тонн хий борлуулдаг

2015 оны 05 сарын 28      0      1360

Автогаз болон ахуйн хэрэглээний хийн импорт тогтмол өсөлттэй байгааг МҮХАҮТ-ын төлөв байдлын судалгаанаас харж болохоор байна. Улсын хэмжээнд шингэрүүлсэн хий нийлүүлдэг 17 компани үйл ажиллагаа явуулж буй бөгөөд сард 300-1100 тонн хий борлуулж байгаа аж. Нийлүүлэлтийн 35 хувийг “Дашваанжил” компани, 24 хувийг “ЮниГаз”, 32 хувийг “КазГаз” компани бүрдүүлж байна.Үүний ихэнх нь нийтийн хоолны салбарын захиалагчид аж. Манай улс 2011 оны байдлаар...