Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл хийв

2015 оны 05 сарын 28      0      2904

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, цалингийн хэмжээ, хувь хүний орлогын албан татвар болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ энэ сарын 14-нд баталсан. Эл хууль баталснаар онцлох дөрвөн өөрчлөлт гарсныг Хөдөлмөрийн сайд онцоллоо. Тодруулбал үйлдвэрлэлийн осол...

“Бичиг соёл-2015” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг зохион байгуулав

2015 оны 05 сарын 28      0      3092

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Бичиг соёл-2015” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Хэнтий аймгийн Чингис хот, Дэлгэрхаан суманд зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол Чингис хотод болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон олон улсын үзэсгэлэнгийн төлөөлөгч, Хэнтий аймгийн удирдлага, монгол хэл, бичгийн багш нар, сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов. Энэ жилийн “Бичиг соёл” үзэсгэлэнд Хэнтий аймгийн ИТХ хамтран...

Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон мэндчилгээ дэвшүүллээ

2015 оны 05 сарын 28      0      2660

Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон цэнхэр дуулгатнууддаа хандаж мэндчилгээ дэвшүүллээ. Тус мэндчилгээнд, "Эх орныхоо хүндтэй даалгаврыг өвөрлөн, энх амгалангийн манаанд нэр төртэй зүтгэж яваа эрхэм генерал, офицер, ахлагч, гэрээт цэрэг, үе үеийн цэнхэр дуулгатан Та нартаа Энхийг сахиулагчдын өдрийн мэндийг дэвшүүлж баяр хүргэе! НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэрэг оролцуулж буй 126 гишүүн...

Архангай аймагт төл бойжилт 95.1 хувьтай байна

2015 оны 05 сарын 28      0      1941

Архангай аймгийн хэмжээнд тавдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 2015 оны эхний 1842033 хээлтэгчийн 1481087 нь төллөж, мал төллөлт 80.4, төл бойжилт 95.1 хувьтай байгаа аж. Өөрөөр хэлбэл хурга ишиг зонхилсон 1407823 төл мэнд бойжиж байна. Бод малын хувьд ботго, тугал, унага гарч эхэлж байна. Оны эхний нийт малын 1.6 хувь буюу 61903 толгой мал зүй бусаар хорогдлоо. Энэ бол хэвийн үзэгдэл тэрээр цааш хэллээ. Хэдийгээр 2015 оны 3-4 дүгээр сард цаг агаар таагүй, малчид зүтгүү...

Шөнийн эргүүл” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулав

2015 оны 05 сарын 28      0      1962

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас Баруун-Урт суманд өнгөрсөн шөнө 23.00-01.00 цагийн хооронд “Шөнийн эргүүл” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд шалгалт хийжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гэрэл дохио нь асахгүй бүрэн бус техниктэй болон жолооны үнэмлэхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон зэрэг 18 зөрчил илрүүлсэн байна.

”Ирээдүйн банкир” эсээ бичлэгийн уралдаан ялагчид тодров

2015 оны 05 сарын 28      0      2221

Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газар, Монголбанкны Дархан салбарын хамтран зохион байгуулсан "Ирээдүйн банкир" эсээ бичлэгийн уралдаан дүнгээ гаргаж шалгарсан сурагчдад аймгийн БСГ-ын дарга, Монголбанкны салбарын захирал нар шагнал гардуулав. Аймгийн Боловсрол, Соёлын газрын арга зүйч Д.Оюунбилиг:-“Манай БСГ-аас эрхлэн тус аймаг дахь Монголбанкны салбартай хамтарч уламжлал болгон зохион байгуулж байгаа энэхүү “Эсээ бичлэгийн уралдаан”-ыг зохион...

Ю.Дэлгэрнасан 108 морин хуурчийн аялгуугаа толилуулжээ

2015 оны 05 сарын 28      0      1814

Завханы Алдархаанаас гаралтай морин хуурын багш Ю.Дэлгэрнасан нийслэл хотноо Улаанбаатар чуулгын 108 морин хуурчийн аялгуугаа толилуулаад ирлээ. Түүнийг Монголд анх 999, 2222 морин хуурч бэлтгэж тоглуулсан Завханы Дэлгэрнасан гэхээр хэн хүнгүй андахгүй ээ. Өнгөрсөн жил Хүүхдийн ордонд тоглолтоо хийсэн тэрээр энэ жил Улаанбаатар чуулгад 108 морин хуурчийн бүтээлээр тоглолт хийжээ. Тоглолтын эхэнд бясалгалын Саран багш эцэг эх, сурагчдад амьдрах урлагийн талаар зөвлөгөө өгч,...

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэлэлцэв

2015 оны 05 сарын 28      0      1685

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн хэрэгжих хугацааны талаар хэлэлцэв. Тус байнгын хорооны өмнөх хуралдаанаар гишүүд чуулган завсарласны дараагаас эхлэн хуулийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Ингэхдээ 2015 оны 7 дугаар сарын 15-наас дагаж мөрдөхөөр батлах уу,...

Т.Одгарьд: “Бурхан багшийн их дүйчин өдрийг цаашид жуулчдыг татах баяр болгоно”

2015 оны 05 сарын 28      0      1693

Монголын бурхан шашины төв буюу Гандантэгчэнлин  хийд, бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд  хамтран  Бурхан багшийн  Их дүйчин өдрийг ирэх сарын 15 дахь  жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа юм. Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны ажилтан Т.Одгарьдаас уг өдрийг тохиолдуулан ямар үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа талаар тодрууллаа. -Бурхан багшийн Их дүйчин өдрийг хэзээнээс тэмдэглэх болов....

Тамхины хууль зөрчигчдийг торгов

2015 оны 05 сарын 28      0      1673

Өнөөдөр Мэргэжлийн хяналтын байцаагчид, цагдаагийн байгууллагатай хамтран тамхи хууль бусаар худалдаалж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг үйлдэл дээр нь барьж, шалгах ажлыг зохион байгууллаа. Энэхүү гэнэтийн шалгалтыг нийслэлийн хэмжээнд явуулж байгаа юм. Жишээлбэл Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын автобусны буудал дээр  явган замыг таглан байршсан ТҮЦ-үүд " Тамхины хяналтын тухай" хууль зөрчин тамхи худалдаалж байсныг газар дээр нь илрүүлж, торгосон юм. Хэрвээ...