Түлхүүр олшруулдаг, хаалга цоож онгойлгодог иргэдэд сануулга өгөв

2015 оны 05 сарын 30      0      2740

Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал аймгийн хэмжээнд өрнөн үргэлжилж байгаа “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян”-ны хүрээнд Дархан хотын томоохон үйлчилгээний төвүүдэд ажиллаж байгаа түлхүүр олшруулдаг, хаалга цоож онгойлгодог иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уг уулзалтад аймгийн Цагдаагийн газрын “Олон нийттэй харилцах албан”-ы дарга н.Сэргэлэнбат оролцлоо. Аймгийн Цагдаагийн газраас Дархан сумын хэмжээнд ийм төрлийн...

Хоёр гүүрэн гарц шинээр барихад 600 сая төгрөг зарцуулна

2015 оны 05 сарын 30      0      2584

НИТХ–ын ээлжит 27 дугаар хуралдаанаар “Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох экспортын хөнгөлөлттэй зээлээр барих  Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр барих гүүрэн гарц, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажилд нийт 2.2 тэрбум төгрөг шаардлагатай  юм. Дээрх...

“Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” ном гаргажээ

2015 оны 05 сарын 30      0      2697

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс “Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” номыг эрхлэн гаргалаа. Тус номын нээлтийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис болон даргын зөвлөл, номонд оролцсон эрхэм зочид оролцов. Энэхүү ном их хамба Д.Чойжамц, бурханч лам Г.Пүрэвбат, ардын уран зохиолч Т.Галсан, Ш.Сүрэнжав, Б.Лхагвасүрэн зэрэг энэ  цаг үеийн эрхэм хүмүүс цагдаагийн албаны тухай урам нэмсэн, итгэл, зориг хайрласан бүтээлүүд багтжээ.  Эдгээр...

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав мэндчилгээ дэвшүүллээ

2015 оны 05 сарын 30      0      3719

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав НҮБ-ын Энхийг дэмжих болон Олон улсын цэргийн бусад ажиллагаанд оролцсон болон үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчдад хандаж Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.   Уг мэндчилгээнд, "Даян дэлхийн энхийн манаанд зогсож, эх орон, ард түмнээ төлөөлөн төр засгаас даалгасан хариуцлагатай үүргийг нэр төртэй  биелүүлж буй  Монгол Улсын...

”Монгол цэрэг Энхийн үйлсэд” шинэ үзмэрийн танхимтай боллоо

2015 оны 05 сарын 30      0      2916

Монгол цэргийн музейд "Монгол цэрэг Энхийн үйлсэд" шинэ үзмэрийн танхим нээлээ. ЗХЖШ эл танхимыг энэ сарын 28-нд нээсэн бөгөөд өнөөдөр үзмэрийнхээ анхны үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Өдгөө ч Монгол цэрэг дэлхийн тавцанд үүргээ нэр төртэй биелүүлж явааг харуулсан ”МОНГОЛ ЦЭРЭГ ЭНХИЙН ҮЙЛСЭД” үзвэрийн хэсгээс Монгол улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцох эрх зүйн үндэс тавигдсан, анхны цэргийн ажиглагч офицер илгээсэн тухай, “Иракийн...

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

2015 оны 05 сарын 30      0      2769

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Тлейхан, Д.Сарангэрэл, Ц.Баярсайхан, Д.Сумъяабазар нарын гишүүд өргөн барьсан юм. Тус хуульд нэмэлт өөрчлөлт орсноор эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх, эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд өрсөлдөөн үүсэх,...

Улаанбаатарт 20-22 хэм дулаан

2015 оны 05 сарын 30      0      2489

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар хүйтэн салхитай байна. 2015 оны тавдугаар сарын 30-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн нгутгийн хойл, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр  бороо орно.Дуу цахилгаантай.  Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж,секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд  түр зуур 16-18 метр хүртэл...

Өнөөдрийн өрнийн зурхай

2015 оны 05 сарын 30      0      4712

Хонь (3/21-4/19) Мэдлэг чадвараа дээшлүүлэх, мөргөл үйлдэх, гэр орондоо цэвэрлэгээ хийх мөн буруу үйлдлээ гэмших өдөр. Ихэнх хонь нь хэн нэгний дэмжлэг туслалцаа авахыг хүсэх, эсвэл эрх мэдэлтэй хэн нэгний ивээлийг хүртэх болно. Зарим нэгэнд нь энэхүү мэдрэмж нь өөртөө итгэлгүй болгож бусдаас уучлал гуйх болно. Төөрөгдөл болон будлиантай өдөр учир энэ өдөр биеэ энхрийлнэ үү. Өөртөө шүүмжлэлтэй ханд. Үхэр (4/20-5/20) Тайван байх өдөр. Шинэ төслийн ажлаас...

Зоонозын өвчлөлөөс өвчлөлөөс сэргийлэхийг сануулав

2015 оны 05 сарын 28      0      2766

Аялал жуулчлал, амралт сувиллын улирал угтаж төвийн бүсийн хэмжээнд зоонозын өвчлөлөөс, түүний дотор байгалийн голомтот тарваган тахлын өвчлөлөөс сэргийлэх чиглэлээр үзүүлэх сургуулийг Өвөрхангай аймагт зохион байгууллаа.    Энэ удаагийн үзүүлэх сургуулилтад Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон яамны газар хэлтсийн дарга нар, төвийн болон зүүн бүс Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг болон Багануур дүүргийн Зоонозын төв, Өвөрхангай...

Өгий нуурын эрэгт яруу найргийн наадам зохион байгуулна

2015 оны 05 сарын 28      1      2929

“Өгий нуур сан” ТББ болон БОНХЯ, “Байгаль хамгаалах сан”, МЗЭ, “Шинэ Мянган” утга зохиолын нэгдэл хамтран “Өгий цом” яруу найргийн наадмыг ирэх сарын 13-нд Өгий нуурын эрэгт зохион байгуулна. Наадамд оролцох найрагчид Өгий нуурыг магтан дуулсан шүлэг болон чөлөөт сэдвээр бичсэн шүлгээр өрсөлдөнө. Найрагчдын бүтээлийг ирэх сарын 10-ныг хүртэл МЗЭ-ийн 206 тоотод хүлээн авах аж.  Шалгарсан 15 яруу найрагчийн нэрийг ирэх...