Олон улсын дуурийн дуулаачийн уралдаанд Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлжээ

2015 оны 05 сарын 31      0      2905

"Baikal competition opera 2015" олон улсын дуурийн дуулаачийн уралдаанд Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлсэн байна.  Тус уралдаан дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд дуурийн дуучдын хоолойн цараа, ур чадварыг сорьдог олон улсын нэр хүндтэй уралдаан юм. Г.Ариунбаатар 2014 онд ЗХУ-ын ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын гуравдугаар уралдаанд амжилттай оролцож, 1600 гаруй дуучинтай өрсөлдөж...

Бурхан багшийн их дүйчэн өдрийг угтаж их цэвэрлэгээ хийнэ

2015 оны 05 сарын 31      0      2203

Бурхан багшийн их дүйчэн өдрийг угтаж өнөөдөр Гандантэгчинлэн хийд болон эргэн тойронд нь их цэвэрлэгээ хийж өнгө заслаа. Монголын бурхан шашны их сургуулийн эчнээ ангийн лам оюутнууд, бурханы шашны төрийн бус байгууллагын сүсэгтнүүд их цэвэрлэгээнд оролцжээ. Тухайлбал, шашны сургуулийн оюутнууд, Гурван эрдэнэ сүсэгтний холбоо, Жавзандамба төв, Асрал төв, Таны буянд даган баясая төв, Олон улсын буддист нийгэмлэгийнхэн идэхтэй оролцож энэ үйлсэд нэгджээ. Мөн Их Майдар төсөл,...

“Бид шинэ үеийн хүүхдүүд” үндэсний чуулган эхэллээ

2015 оны 05 сарын 31      0      2201

Хүүхдийн төлөө үндэсний газраас Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд ирээдүйн манлайлагч, улс эх орны хөдөлгөгч хүч болсон хүүхдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, манлайллыг дэмжих зорилгоор “Бид шинэ үеийн хүүхдүүд” үндэсний чуулган эхэлж байна. Олон улсын хүүхдийн Найрамдал төвд энэхүү үндэсний чуулган ирэх зургаадугаар сарын 1-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Үндэсний чуулганд нийслэл, хөдөө орон нутгийн 500 гаруй...

Төв болон зүүн зүгийн нутгаар бороотой

2015 оны 05 сарын 31      0      2026

 Зургадугаар сарын 1-нд буюу маргааш баруун болон төв, зүүн зүгийн зарим нутгаар, 2-нд нутгийн баруун хагаст, 3-нд ихэнх нутгаар, 4-нд төв болон зүүн зүгийн нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 3-4-нд зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө...

Автомашины татвар, төлбөр хураах ажлыг өнөөдөр эцэслэнэ

2015 оны 05 сарын 31      0      2268

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг автомашины татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 21 байршилд ажиллаж байна. Энэ 21 байршлийн нэг болох Дүнжингарав худалдааны төв дээр төвийн 6 дүүргээс нэмэлт цэгүүд...

Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна

2015 оны 05 сарын 31      0      2441

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар хүйтэн салхитай байна.   2015 оны тавдугаар сарын 31-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,...

Өнөөдрийн өрнийн зурхай

2015 оны 05 сарын 31      0      2502

Хонь (3/21-4/19) Сорилт болон бухимдал дагуулсан өдөр. Аливаа асуудалд тэвчээртэй хандаж, хэн нэгнээс дэмжлэг авах шаардлагатайг зөвлөж байна. Уур бухимдлыг илүүд үзвэл асуудлыг улам хурцатгах болно. Ажилдаа ихээхэн хүч гаргана. Аливаад яаралгүй хандаж, хойшлуулах нь чухал юм. Хүүхэд болон өсвөр насныхны асуудалд анхаарлаа хандуулаарай. Үхэр (4/20-5/20) Сансрын энергийг өөртөө шингээх өдөр. Таны гэрлэн бүрхүүл, амьдралын эрч хүч, бусдыг татах чадвар...

ХСҮТ-ийн ажлын хэсэг Төв аймагт ажиллаа

2015 оны 05 сарын 30      0      2673

Хавдрын эрт илрүүлэлтийг нэмэгдүүлж, өвчлөгсөдийн тоог бууруулах зорилготой ХСҮТ-ийн ажлын хэсэг Төв аймгийн аймгийн Нэгдсэн эмнэлэгт гурав хоног ажиллаж нийт 940 орчим хүнийг үзлэг оношилгоонд хамруулаад байна. Хавдрын мэс засал, элэг, цөс, нойр булчирхай, эмэгтэйчүүд, толгой, хүзүүний мэс засал, дурангийн хэт авиа оношилгоо зэрэг 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 5 сарын 25-28-ны хооронд ажиллахдаа эхний өдөр 215, хоёр дахь өдөр 289, гурав дахь өдөр 437 хүнд үзлэг...

Cум бүр нийтийн ахуй үйлчилгээний төвтэй болно

2015 оны 05 сарын 30      0      2672

Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт сум бүрт нийтийн ахуй үйлчилгээний төвтэй болох зорилт дэвшүүлсэн байгаа. Энэ ажлын хүрээнд сум, орон нутагт ашиглаж байсан хуучин барилгыг сэргээн засварлах ажил хийж байна. Өнгөрөгч онд Бигэр, Алтай, Чандмань, Төгрөг сумд ахуй үйлчилгээний төвийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сэргээн засварлан үйл ажиллагааг эхлүүлээд байна. Үйлчилгээний төвүүдэд халуун ус, үсчин, оёдлын үйлчилгээ үзүүлдэг нийт 4-5 иргэн...

“Увс хурд-2015” хурдан морины даншиг наадам болно

2015 оны 05 сарын 30      0      4158

Увс аймгийн түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн баяр, баруун бүсийн “Увс хурд-2015” хурдан морины даншиг наадам ирэх 7-р сарын 23-нд Улаангом хотноо болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Увс аймгийн төрийн албан хаагчдыг нэг өдрийн цалингаа ойд зориулан хандивлахыг аймгийн ЗДТГ-аас уриалж байна. Албан байгууллагууд ажилчдынхаа энэ сарын цалингаас ойн хандивт зориулж хүн тус бүрээс мөнгө татаж эхэлжээ. Одоогоор аймгийн хандивын дансанд 100 гаруй сая төгрөг цуглаад...