“Дархан-2015 спортын их наадам” болж байна

2015 оны 06 сарын 01      0      1794

Монгол Улсын Эрчим хүчний салбарын “Дархан-2015 спортын их наадам” Дархан хотод үргэлжилж байна. Хоёр жил тутамд нэг удаа болдог уг наадамд тус системийн бүх 21 аймаг, нийслэлийн 30 гаруй байгууллагын 800 гаруй тамирчид спортын таван төрлөөр өрсөлдөж байна. Энэ удаагийн спортын их наадмыг Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК, Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн 50 жил, Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-ийн 25 жил, Эрдэнэт, Булганы эрчим хүчний 35 жилийн ойн...

Дархан-Уул аймгийн шилдэг иргэдийг тодрууллаа

2015 оны 06 сарын 01      0      1576

Дархан-Уул аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан шилдэг иргэдэд шагнал гардуулах ёслол аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болов. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнх, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэбат нарын аймгийн удирдлагууд гардууллаа. Монгол улсын Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор...

ФИФА-гийн тэргүүнийг Швейцарийн прокурорууд байцаана

2015 оны 06 сарын 01      0      1753

Хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхтэй холбоотой дуулиан шуугианыг мөрдөн шалгах ажлын хүрээнд дэлхийн хөл бөмбөгийн холбооны удирдах байгуллага болох ФИФА-гийн тэргүүнийг Швейцарийн прокурорууд байцаана гэж Их Британийн “Sunday Times” сонин мэдээллээ. Тус сонинд бичсэнээр, 2018 болон 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг холбогдох улсуудад шударгаар өгсөн эсэхийг мөрдөн шалгах ажлын хүрээнд Швейцарийн прокурорууд ФИФА-гийн тэргүүнээр тав дахиа сонгогдсон...

Хайрын бэлгэдэл болгон өлгөж түгжсэн цоожуудыг цэвэрлэнэ

2015 оны 06 сарын 01      0      1732

Францын нийслэл Парис хотын гол гүүрнүүдийн нэгэнд хосууд хайрын бэлгэдэл болгон өлгөж түгжсэн цоожуудыг албаны хүмүүс цэвэрлэнэ. Хосууд “Урлагийн гүүр” /Pont des Arts/ гүүрэнд “хайрын цоож”-оо өлгөн цоожлоод түлхүүрийг нь гүүрний доодох Сена гол руу шиддэг юм. Энэ газар сүүлийн жилүүдэд жуулчдын очих дуртай газруудын нэг болжээ. Гэхдээ цоожны жингийн улмаас өнгөрсөн онд гүүрний нэг хэсэг эвдэрч унасан аж. Аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа учраас бүх...

УИХ-ын дарга З.Энхболд хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүллээ

2015 оны 06 сарын 01      0      1722

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баяр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүлжээ. Түүний мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан нийт хүүхэд багачууддаа баярын мэнд дэвшүүлье. Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”...

Хүүхдийн баяраар анхааралтай байхыг МХЕГ-аас даалгав

2015 оны 06 сарын 01      0      1769

Эх үрсийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин эмгэг, үүсгэгч, бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг МХЕГ-аас анхааруулжээ. Үүнд: -Худалдаа, үйлчилгээний газраас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгонд хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн...

Байгууллагуудад хариуцлагатай жижүүр томилохыг даалгажээ

2015 оны 06 сарын 01      0      1765

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “Хүүхдийн баярын амралтын  өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай” тушаалын дагуу өнөөдөр буюу 2015 оны зургаадугаар сарын 01-ний өдрийн өглөөний 09.00 цагаас 2015 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн өглөөний  09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр гарган ажиллана. Хүүхдийн баярын амралтын өдөр өөрийн байгууллага дээрээ хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар...

Өнөөдрийн өрнийн зурхай

2015 оны 06 сарын 01      0      1842

Хонь (3/21-4/19) Бизнес, худалдаа, арилжааны салбарт идэвхитэй хөдлөхөд тохиромжтой өдөр. Эмэгтэй энэ ордныхонд албан тушаалын шатаар дээш ахих боломж гарч ирнэ. Хайр сэтгэлийн харилцаанд хардалт, үндэслэлгүй гомдол байгаа бололтой. Зөнтэй зүүд зүүдэлж, удахгүй биелнэ. Эмэгтэй энэ ордныхон мөөг зүүдэлбэл жирэмсэн байх, харин эрэгтэй энэ ордныхон мөөг зүүдэлбэл өвчин тусах магадлалтай гэж зөвлөж байна. Үхэр (4/20-5/20) Ачаалалтай өдөр. Өнөөдөр хийхээр зорьсон...

Улаанбаатарт 11 хэм дулаан байна

2015 оны 06 сарын 01      0      1762

2015 оны зургаадугаар сарын 1-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 16-18 хэм дулаан...

“Монгол ээжийн баяр” урлаг соёлын арга хэмжээ болж байна

2015 оны 05 сарын 31      0      1993

"Эх үрсийн баяр"-ыг тохиолдуулан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол ээжийн баяр” урлаг соёлын арга хэмжээ болж байна. Өглөөний 10 цагаас  оройн 21.00 цаг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээний хүрээнд нийслэлийн есөн дүүргийн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 1000 хүүхдэд бэлэг гардуулж, хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт шоу үзүүлбэр зохион байгуулж байна. Мөн ээжүүд болон хүүхэд багачуудын дунд хөгжилтэй тэмцээн уралдааныг зохиож байгаа юм. Энэ арга...