ХЯМДРАЛЫН МЭДЭЭ: “Exclusive” брэнд шинэ салбартай болж, 70 хувийн хямдрал зарлалаа

2016 оны 04 сарын 05      6      2884

Үндэсний “Exclusive” брэнд чамин тансаг, дээд зэрэглэлийн хувцсыг үйлдвэрлэж, боломжийн үнийг тогтоох зорилго тавьжээ. Тус компани Цэцэг төвд шинэ салбараа нээсэн бөгөөд хэрэглэгчиддээ тансаг загваруудыг танилцуулж байна. Түүнчлэн бүх бараандаа 50-70 хувийн хямдралыг  зарлажээ.

Цалингийн асуудлаар цуврал уулзалт зохион байгууллаа

2016 оны 04 сарын 05      0      485

Хөдөлмөрийн яамнаас аж ахуйн нэгж болон салбарын цалин хөлсний тогтолцоог судлах, цалин хөлсний ангилал, зэрэглэл гаргах  чиглэлээр цуврал уулзалтуудыг зохион байгууллаа.   Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр аж ахуйн нэгж болон салбарын цалин хөлсний тогтолцоог судлах, цалин хөлсний ангилал, зэрэглэл гаргах ажлыг 2016 онд багтаан зохион байгуулахаар салбар салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоод, ажил олгогчдын төлөөлөлтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.  ...

Цэцэрлэгийн удирдлагууд Монгол бичигт суралцаж байна

2016 оны 04 сарын 05      1      511

Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар үндэсний ёс уламжлал, өв соёлоо тээн хөгжүүлэгч, ирээдүйн “Өв тэгш”Монгол хүүхдийг төлөвшүүлэн хөгжүүлэх, боловсролд манлайлагч байх дүүргийнхээ бодлогыг дэмжиж үндэсний “Монгол бичиг”-ээ сэргээн суралцаж эхэллээ. Сургалтыг, цэцэрлэгийн эрхлэгч нарт 83 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Сэлэнгэ цэцэрлэгийн арга зүйч нарт ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн багш н.Пүрэвсүрэн  удирдан явуулна....

Улаанбаатарчууд зургаадугаар сарын 4-нд ”ГҮЙНЭ”

2016 оны 04 сарын 05      0      536

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дүүргүүдийн Засаг дарга нарт “Улаанбаатар Марафон”-д нэгдэцгээе уриан дор энэ сарын 4-нөөс 5 дугаар сарын 30-нийг дуустал дүүргүүдэд аялуулах өөрийн нэрэмжит “Улаанбаатар Марафон-2016” цомыг гардуулан өглөө. Энэхүү аяны зорилго нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 6 дугаар сарын 04–ний өдөр нийслэлд гурав...

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв

2016 оны 04 сарын 05      0      493

Дорнод аймгийн Хэрлэн суманд байрладаг долдугаар цэцэрлэгт  шаардлагатай тоног төхөөрөмж, хүүхдийн тоглоомын асуудлыг судалж, шийдвэрлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгалаа.  Дорнод аймгийн “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн дулааны цахилгаан станцыг 100МВт-аар өргөтгөх болон Сүхбаатар аймгийн Боловсрол хороололд 960 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг барих асуудлыг “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-д...

Сүхбаатар аймгийн ”Боловсрол” хорооллын орон сууцыг 5 хувьд хамруулах үүрэг өглөө

2016 оны 04 сарын 05      0      497

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ашиглалтад орсон “Боловсрол” хорооллын орон сууцыг Ипотекийн таван хувийн зээлд хамруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгыг шинээр барина

2016 оны 04 сарын 05      8      1760

Ерөнхий сайд Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн барилгыг шинээр барих хөрөнгийг 2016 оны Төсвийн тодотголд тусгах асуудлыг судалж, шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Болор, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт даалгалаа.  Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгыг шинээр барихад шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж, шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

Хамрын хийдээс Хан Баянзүрх хүртэлх авто зам барих хөрөнгийг шийдвэрлэнэ

2016 оны 04 сарын 05      0      990

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Дорноговь аймагт ажилласан тухай Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Дорноговь аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Сайншанд сумын Хамрын хийдийн дөрвөн замын уулзвараас Хан Баянзүрх хайрхан хүртэлх 6.5 км хатуу хучилттай авто зам барих зураг, төсвийг боловсруулан шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж, шийдвэрлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригт, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийг импортын татвараас чөлөөллөө

2016 оны 04 сарын 05      0      580

Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэгийн жагсаалтыг баталлаа.     Өнөөдрийн байдлаар манай улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 967 МВт байгаа бөгөөд нийт үйлдвэрлэсэн цахилгааны 4 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр эзэлж байна. Эрчим хүчний зохицуулах хороо салхины эрчим хүчний  таван төсөл,...

“Бичил бизнесийг дэмжих” зорилтот хөтөлбөр баталлаа

2016 оны 04 сарын 05      0      552

Төрөөс бичил бизнесийн үйл ажиллагааг санхүүгийн үйлчилгээгээр дэмжин, иргэдийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, бэлэн мөнгөний урсгалыг сайжруулснаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэх боломж бүрдэх юм. Энэхүү нөхцөл байдлыг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд “Бичил бизнесийг дэмжих” зорилтот хөтөлбөрийн төслийг боловсруулсан байна. Хөтөлбөр нь НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн...