Английн жүдо бөхийн үндэсний шигшээ баг манай улсад бэлтгэл хийнэ

2015 оны 06 сарын 03      0      1034

Английн жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан манай улсын үндэсний шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр нийслэл хотноо хүрэлцэн ирлээ. Жүдо бөхийн 2015 оны ДАШТ ирэх 8 дугаар сард Казахстан улсын нийслэл Астана хотод болно. Энэхүү хариуцлагатай тэмцээний өмнө Английн жүдочид дэлхийн шилдэг багуудын нэгд зүй ёсоор багтдаг Монголын жүдочидтой бэлтгэл сургуулилт хийж ур чадвараа ахиулахаар төлөвлөжээ. Хоёр улсын жүдогийн шигшээ багийн хамтарсан бэлтгэл энэ сарын...

Мөнгөнд хэрхэн ухаалаг хандах талаар зааж сургав

2015 оны 06 сарын 03      0      1103

Мөнгө хадгалж ухаалгаар зарцуулах, зорилгодоо хүрэхийн тулд төсөвлөж төлөвлөх аргаас хүүхдүүд суралцаж байна.  “Хөгжлийн Алтан сан” холбоо ТББ, “Хас” банктай хамтран 6-18 насны хүүхдийн нийгмийн болон санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Тэмүүлэл”, “Афлатон” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. “Тэмүүлэл” төслийг манай улс анх 2009 онд “Эмэгтэйчүүдийн Дэлхийн банк”-ны техникийн тусламжаар  хэрэгжүүлж...

УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаанууд болно

2015 оны 06 сарын 03      0      1061

Өнөөдөр УИХ-ын дараах ажлын хэсгүүдийн хуралдаанууд болно. Үүнд,  Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд; Сэлэнгэ аймагт зохион байгуулсан Тариаланчдын зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн талаар Дархан-Уул, Булган, Төв аймгаас сонгогдсон Улсын Их...

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болно

2015 оны 06 сарын 03      0      1146

Монгол улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордоны А танхимд болно. Тус хуралдаанд ХТҮЗ-ийн 43 гишүүнээс гадна аймаг, Нийслэлийн Засаг дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн төлөөлөл оролцоно. Хуралдаанаар хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиглэл, “2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд хамгааллыг бодлогын хүрээ” баримт бичгийн төслийг...

Өнөөдрийн өрнийн зурхай

2015 оны 06 сарын 03      0      1176

Хонь (3/21-4/19) Аз хийморьтой өдөр. Материаллаг байдлаа дээшлүүлэх, аян замд гарах, өрсөлдөгчдийн маргаан хэрүүлийг шийдвэрлэхэд тохиромжтой. Шинэ харилцаа тогтоохыг хичээ, ялангуяа гадаадын хүмүүстэй. Улстөрчид, олон нийтийн зүтгэлтэнтэй уулзсан ажил бүтэмжтэй. Улстөрөөр оролдохыг хүсдэг энэ ордныхон одоо л нэг юм хүслээ биелүүлж чадна. Танд амжилт! Үхэр (4/20-5/20) Хамгийн таагүй өдөр. Ноцтой өдөөн хатгалтад өртөх, элдэв адал явдалтай учрах,...

Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна

2015 оны 06 сарын 03      0      1078

015 оны зургаадугаар сарын 3-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсэг, говь болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна....

”Алдарт эх”-ийн одонгоор 28 настай ээж шагнуулжээ

2015 оны 06 сарын 02      0      1383

Дорнод аймгаас энэ жил “Алдарт эх -1” одонгоор 13, “Алдарт эх-2” одонгоор 167 ээж шагнуулжээ. Тэдний хамгийн залуу нь 28 настай байв. Хэрлэн сумаас гэхэд 78 ээж “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялааж, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ээжүүд шагналаа гардлаа. Эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралд оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлсэн гавьяа гэдгийг ээжүүд онцолж, үр хүүхдээ хүнлэг энэрэнгүй сэтгэл, өргөн дэлгэр мэдлэг боловсролтой хүн...

“1000 шатарчдын өдөрлөг” зохион байгууллаа

2015 оны 06 сарын 02      0      1099

“Өрх бүр шатартай, хүүхэд бүр шатарч” гэсэн уриалгыг Дорнод аймгийн Хүүхдийн байгууллагаас гаргаж, саяхан “1000 шатарчдын өдөрлөг” зохион байгууллаа. Шатрын спортыг хурдацтай хөгжүүлэх, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх оюун ухааны спортын багш, дасгалжуулагчдын туршлагыг судлах зорилготой уг өдөрлөгт шатрын клубүүд, сургууль, цэцэрлэгүүд идэвхтэй оролцлоо. Өдөрлөгийн үеэр зохиогдсон шатрын тэмцээний “Уран...

10 хоногийн хугацаанд евро төгрөгийн эсрэг 74 төгрөг 04 мөнгөөр суларчээ

2015 оны 06 сарын 02      0      1080

10 хоногийн хугацаанд ам.доллар төгрөгийн эсрэг 27 төгрөг 91 мөнгөөр  сулраад байна. Тодруулбал тавдугаар сарын 22-ны байдлаар ам. доллар 1935 төгрөг 23 мөнгөтэй тэнцэж байсан бөгөөд Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар 1907 төгрөг 32 мөнгө болжээ.  Харин  евро 2158.65 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн ханшаар 2084 төгрөг 61 мөнгө болсон байна. Ингэснээр 10 хоногийн хугацаанд евро төгрөгийн эсрэг 74 төгрөг 04 мөнгөөр суларчээ. Хятадын юань 312 төгрөг 49...

Татвараа төлөөгүй жолооч нар дүүргийнхээ Татварын газарт тушааж болно

2015 оны 06 сарын 02      0      1426

Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил 2015 оны хоёрдугаар сарын 10-наас тавдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд явагдаж дууслаа. Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөр”-ийн тухай хуулинд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлөхөөр заасан байдаг. Хуульд хувь хүн автотээврийн болон...