Зуслангийн замын засварыг түргэсгэж, хажуугаар нь түр зам гаргана

2015 оны 06 сарын 03      0      1837

Шаргаморьт, Хандгайт чиглэлийн Дамбадаржаагийн уулзвар, Шаргаморьтын төмөр бетон гүүр Хандгайт чиглэлийн 16.3 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын ерөнхий төлөвлөгөөг гаргасан ч тендер шалгарах явц  удаашралтай байгааг албаныхан хэллээ. Энэ долоо хоногоос замын ажил эхлэх аж. Дээрх замыг гурван эгнээтэй болгох бөгөөд нэг талд нь хоёр метрийн өргөнтэй дугуйн зам, 1.5 метр явган хүний зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөжээ. Харин Шаргаморьтоос Хандгайт хүртэлх...

”Хүүхдэд ээлтэй орон нутаг-2015” баярт олимпын аварга Н.Түвшинбаяр оролцжээ

2015 оны 06 сарын 03      0      1470

Олимпын аварга, хос медальт Н.Түвшинбаяр өөрийн төрсөн өдрөөрөө нутгийнхаа "Хүүхдэд ээлтэй орон нутаг-2015" хүүхдийн баярт оролцож, хайр халамж шаардлагатай хүүхдүүдэд гарын бэлгээ гардуулж сайн сайхныг хүслээ. Мөн Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах энэ өдөр Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжлийн Хэлтэс, "Сэргэлэн мичнүүд" ТББ-тай хамтран "Өхөөрдөм инээмсэглэл" сайн үйлсийн аяны хүрээнд гэртээ хэвтэрт байдаг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэн...

“Багш хотхон”-ы зураг төсвийг гаргажээ

2015 оны 06 сарын 03      0      1157

Дархан-Уул аймгийн Боловсролын салбарын багш ажилтан албан хаагчдийн олон жилийн турш яригдсан “Багш хотхон”-оо энэ жилээс барьж эхлэхээр болжээ. Дархан сумын тавдугаар багийн нутагт баригдах 55 айлын амины орон сууцнаас бүрдэх уг “Багш хотхон”-ы зураг төсвийг аймгийн мэргэшсэн инженерүүдийн баг гаргаж энэ ондоо багтаж барилгын ажлыг нь эхлүүлэхээр болсон байна. Аймгийн Боловсролын газрын дарга Г.Ганчулуун:-“Багш нарын маань хүүхэд нэг бүрийг...

Чингис хааны нэрэмжит талбайд ”Венийн үдэш” цэнгүүн хийнэ

2015 оны 06 сарын 03      0      1267

"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар Вена хотуудын соёлын хамтын ажиллагааны нэг томоохон арга хэмжээ болох "Венийн үдэш" цэнгүүнийг хоёр дахь удаагаа энэ сарын 5-нд 17 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагаанд Австри улсын Вена хотын албаны төлөөлөл болон удирдаач, бүжгийн багш, хөгжимчдөөс гадна Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын Симфони оркестр, Улсын филармоний Симфони оркестр, Нийслэлийн Улаанбаатар...

Фронт С.Цэгмидийг гавъяат малчин цолоор шагнуулах тухай санал хүргүүлжээ

2015 оны 06 сарын 03      0      1374

Ард түмэндээ фронт хэмээн нэрлэгдсэн Сайхан-Овоо сумын иргэн С.Цэгмидийг Монгол Улсын гавъяат малчин цолоор шагнуулах тухай саналыг аймгийн ИТХ- аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлжээ.  С.Цэгмид гуай 1941 онд 18 настайдаа Монгол улсын сайн малчин цолыг маршал Х.Чойбалсангаас гардан, анхны сайн малчдын нэг болж, хөдөлмөрийн гавъяаны одон зүүж явсан. 1942 онд Дундговь аймгийнхаа гал голомтыг асаалцаж, тулгын чулууг тавилцан, энэ аймгийнхаа 30 мянган...

“Авьяас наадам 2015” тоглолт болов

2015 оны 06 сарын 03      0      1058

Увс аймгийн Өмнөговь сумын цэцэрлэгийн багачууд Эх үрсийн баярыг тохиолдуулан “Авьяас наадам 2015” тоглолтыг өнгөрсөн бямба гарагт зохион явуулсан байна. Тус цэцэрлэгт 205 хүүхэд суралцдаг бөгөөд энэхүү тоглолтод анги нийтээрээ оролцож, тус хичээлийн жилд сурсан мэдсэн зүйлсээрээ эцэг эхчүүддээ тайлан тавьжээ. Энэ үеэр бизнесмен Гомбосүрэнгийн Батбаяр цэцэрлэгийн 205 багачуудад тус бүрт нь хувиасаа бэлэг гардуулж, хүүхэд багачуудыг баярлуулсан байна. Тэрбээр...

Дорноговь аймаг “Хүүхдээ дээдэлье” уриан дор “Эх үрсийн баяр”-ыг тэмдэглэлээ

2015 оны 06 сарын 03      0      1149

Монголын мянга, мянган ээжүүд, хүүхдүүдийн эрхэм баяр болох “Эх үрсийн баяр”-ыг энэ удаа Дорноговь аймаг “Хүүхдээ дээдэлье” уриан дор аймгийнхаа  төв талбайд   өргөн дэлгэр тэмдэглэлээ. Энэ өдөр  Сайншандад цаг агаар нэн тааламжтай, дуу хуур, уралдаан тэмцээн, инээдэм наргиа дүүрэн байсан бөгөөд бяцхан сурагчид ардын ягуур урлагийн бүтээлээс сонирхуулж, говь нутагтаа алдартай “Говийн уянга” хамтлаг бүжгийн уран үзүүлбэрийг...

Түймэрт өртсөн 70 өрхөд тусламжийн бараа гардууллаа

2015 оны 06 сарын 03      0      1116

Өнгөрч буй хаврын хувьд Хэнтий аймгийн найман суманд 13 удаагийн ой хээрийн түймэр гарч байгаль экологид болон айл өрхүүдэд нөхөж баршгүй гарз тохиосон билээ. Аймгийн Улаан загалмайн хорооноос Баян-Овоо, Батноров, Дадал, Норовлин, Баян-Адарга, Хэрлэн сумдын 70 өрхөд тусламжийн бараа гардууллаа. Тус бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн ЕБС-ийн сурагчдын сэтгэлийн илгээмж хамтдаа ирсэн юм. Мөн ОУ-ын УЗХорооноос ирсэн 5 сая гаруй төгрөгний...

Богд банк үйл ажиллагаагаа эхлүүллээ

2015 оны 06 сарын 03      0      1484

Монголбанкнаас өнгөрсөн  оны 12-р сард ү йл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан Богд банк үйл ажиллагаагаа эхлүүллээ. Богд банкны хувьд Монгол улсын эдийн засагт чухал ач холбогдол бүхий томоохон хөрөнгө оруулалтыг татаж улмаар Швейцарь, Франц, Япон, АНУ болон Ази, Европын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг амжилттай байгуулан хэрэгжүүлээд байна. Түүнчлэн тус банк Монгол Улсын үл хөдлөх хөрөнг ийн салбарт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх EYG...

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний 12458 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна

2015 оны 06 сарын 03      0      1024

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний 12458 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр нь нийслэлийн СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт бүртгэгджээ. Өнөөгийн байдлаар 540 хүн лабораторийн шинжилгээгээр, 984 хүн тархвар судлалын  холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус тогтоогдсон байна. ХӨСҮТ-д 549 хүн...