Х.Цогтбаатар: Өмнө нь хаана ч дэлгэж байгаагүй олдворуудаар үзэсгэлэн гаргана

2015 оны 06 сарын 05      0      2878

Энэхүү чулуужсан олдвор бол 1993 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ухаа толгод гэх газраас олдсон өндгөө дарж буй үлэг гүрвэлийн нэг төрөл болох Овираптор юм.  83 орчим сая жилийн тэртээх уг олдворыг эрдэмтэд анх өндөг хулгайлагч үлэг гүрвэл байх хэмээн таамаглаж байсан ч судалгаа, боловсруулалтын явцад өндгөө дарж байгаад чулуужсан амьтан гэдгийг олж мэдсэн аж. Дэлхийд ховорт тооцогдох энэ төрлийн олон үзмэрийг “Хүннү молл” цогцолборт ...

Говь-Алтай аймгийнхан ширээний теннисний аваргаа тодруулав

2015 оны 06 сарын 05      0      1631

Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газраас насанд хүрэгчдийн ширээний теннисний аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Энэ удаагийн ширээний теннисний аймгийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 25 тамирчин оролцон өрсөлдсөнөөс 1-р байранд Зоонозын өвчин судлалын төвийн тамирчин Н.Энхболд шалгарч, Монгол банкны тамирчин А.Чулуунбаатар хоёрдугаар байр, Шарга сумын тамирчин Б.Энхтөр гуравдугаар байр эзэлсэн байна. Ширээний теннисний аймгийн аварга...

“Ажил мэргэжлийн чиг баримжаа” олгох анхан шатны сургалт хийв

2015 оны 06 сарын 05      0      1675

“Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол” төслийн сургалт Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд болов. Уг сургалтаар тус МСҮТ-д Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн  төслийн хүрээнд дөрвөн өдрийн турш зохион байгуулж “Хуурай хийц угсралт”-ын 80 цагийн сургалтыг төслийн мэргэжилтэн Д. Давааням удирдаж явууллаа. Мөн Дархан МСҮТ, “Дархан Өргөө” ПТК-ийн барилгын мэргэжлийн 10...

Өнөөдрийн өрнийн зурхай

2015 оны 06 сарын 05      0      1860

Хонь (3/21-4/19) Эсрэг тэсрэг өдөр. Хэт их ажлын ачаалал танд дарамт мэт санагдана. Гэнэт ирсэн мэдээнээс болоод та өөрийн алхам үйлдлээ хөндлөнгийн хүний нүдээр харахыг оролдож магадгүй. Мөн та мэргэжлийн ажлын чиг хандлагаа өөрчилж ч болзошгүй. Эмэгтэй энэ ордныхон сонирхолтой учрал тохиож зугаатай байх бололтой. Энэ ордны эрчүүд ганцаар үдшийг өнгөрөөх бололтой. Үхэр (4/20-5/20) Эрүүл мэндээ бодох өдөр. Биеийн гэрлэн бүрхүүл, зорьсон зорилгодоо хүрэх...

Улаанбаатарт 13-15 хэм дулаан байна

2015 оны 06 сарын 05      0      1697

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, сэрүүхэн байна. 2015 оны зургаадугаар сарын 5-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар бороо орж салхи баруун хойноос секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.  Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10...

Б.Лхагважав: Монголын эдийн засаг тасралтгүй буурч байна

2015 оны 06 сарын 04      0      1857

Монголын эдийн засаг тасралтгүй буурч буй үзүүлэлтийг хазаарлахын тулд дуу хоолойгоо нэгтгэж байгаагаа бизнес эрхлэгчид мэдэгдлээ. МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, Үндэсний стратеги хүрээлэн, Монголын Бизнесийн зөвлөл , Санхүүгийн зах зээлийн холбоо зэрэг 12 байгууллага нэгдэн улстөрчдийг том төслүүдээ явуулж эдийн засгаа эрчимжүүлэхийн төлөө ажиллахыг уриаллаа. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав ярихаа,  "Эдийн засагт...

“Прокурорын байгууллагын зүүн бүсийн урлагийн анхдугаар наадам” болж байна

2015 оны 06 сарын 04      0      1955

Монгол Улсад Прокурорын байгууллага 1930 оны наймдугаар сард байгуулагдсан бөгөөд энэ онд 85 жилийн ой тохиож байна. Ойн баярын хүрээнд долоон бүсийн хэмжээнд зохион байгуулж буй урлагийн наадмууд өнөөдөр нэгэн зэрэг эхэллээ. Аймгийн Хөгжимт драмын театрт болж буй “Прокурорын байгууллагын зүүн бүсийн урлагийн анхдугаар наадам”-д Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Прокурорын газрын Прокурор, ажилтнууд оролцож байна. Наадмын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн...

Увс аймгийнхан даншиг наадамдаа бэлдэж байна

2015 оны 06 сарын 04      0      2183

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, “Монгол бөхийн баяр”, баруун бүсийн хурдан морьдын “Увс хурд-2015” даншиг наадам ирэх сарын 23-26-ны өдрүүдэд Улаангомд болно. Аймгийнхаа түүхт ойг угтан айл өрхүүд хашаа хороогоо тохижуулах, стандартын жорлон, муу усны нүхтэй болох, гудамж талбайгаа засаж, тав тухтай орчин бүрдүүлэх, албан байгууллагууд гадна дотор орчноо тохижуулах ажлыг санаачлан хийж байна. Түүнчлэн төрийн бус байгууллага, хувийн хэвшил,...

Ховд аймагт малын гоц халдварт боом өвчин илэржээ

2015 оны 06 сарын 04      0      2099

Ховд аймгийн Булган суманд шүлхий өвчин гарч өнгөрсөн хаврын өдрүүд хүндхэн өнгөрч, арай гэж хорио цээрийн дэглэм цуцлаад тун удаагүй байтал Буянт сумын Цагаан эрэг багийн нутагт энэ сарын 02-03 ны өдрүүдэд ямаанд малын гоц халдварт өвчин боом илэрсэн байна. Зарим малчин боом өвчний шинж тэмдэгээр малаа өвчилснийг мэдэлгүй үхсэн малд гар хүрч хүнд халдсан гэх албан бус мэдээ ч байна. Буянт сумын нутаг Цагаан эрэгт ямаа олноор үхэж хорогдож байгааг шинжлүүлэхээр өчигдөр...

Мэргэжлийн хяналтын газар ажилтнууд зуслангийн газартай болно

2015 оны 06 сарын 04      0      2106

Мэргэжлийн хяналтын газар "ажилтны өдөр"-ийг зургаадугаар сарын 2 дахь 7 хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүний хүрээнд МХГ – аас ажилтан албан хаагч нарынхаа нийгмийн баталгаа, ая тухтай байлыг хангах чиглэлээр “Өвөлжөөн булаг” гэх зуслангийн газарт нэг том байшин, хоёр майханг байгууллагын зүгээс барьж тохижуулахаар ажлаа эхлээд байна. Шовгор барих зардлыг дундын сан буюу байгууллагын ажилчид сар бүр цуглуулдаг сангийн мөнгөөр барьж байгаа юм байна. Мөн Сайхан...