Мотокроссын хотын аваргууд тодорлоо

2015 оны 06 сарын 08      0      2148

Монгол Улсад мотоспорт үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд мотоспортын мастер П.Бямбаа агсаны нэрэмжит Улаанбаатар хотын аварга шалгаруулах мотокроссын уралдааныг таван ангилалд зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Мотоциклийн 65сс ангилалд тэргүүн байрыг А.Алтжин хүртсэн бол  хоёрдугаар байрт Б.Хонгор, гуравдугаар байрт П.Төрбат тус тус шалгарлаа. Харин 85сс ангиллын тэргүүн байрт Х.Баттүшиг шалгарч, Н.Итгэлхүслэн, М.Мөнххүслэн нар удаах байрт орлоо. Мотоциклийн...

Солонгос улс даяар ”MERS” вирус тархаж болзошгүй

2015 оны 06 сарын 08      0      2975

Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу "MERS" титэмт вирус илэрсэн 24 эмнэлгийн жагсаалтыг Өмнөд Солонгос гаргасны ихэнх нь Кёнги мужийн ойр орчимд буюу Сөүл хотод голдуу байгаа бөгөөд вирус тус улс даяар тархаж болзошгүй гэж Хонконгийн халдварт өвчин судлаач анхааруулга өгсөн байна. Тус улсад халдвар авсан тохиолдол 14-өөр нэмэгдэж, нийт өвчтөний тоо 64 болжээ. Өнгөрсөн баасан гарагт 75 настай иргэн уг өвчний улмаас нас барснаар "MERS" вирусээр нас барагсдын тоо тав болсон...

Ихэнх нутгаар дулаарч, дуу цахилгаантай бороо орно

2015 оны 06 сарын 08      0      2166

Энэ сарын  9-нд нутгийн зүүн хагаст, 10,11-нд нутгийн зүүн хэсгээр д уу цахилгаантай  бороо орно. Салхи 9-нд зарим газраар секундэд 12-14 метр, 10-нд нутгийн зүүн хагаст, 11,12-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 градус  өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн...

Гүнж Шарлоттагийн зургуудыг олон нийтэд анх удаа үзүүллээ

2015 оны 06 сарын 08      0      2224

Их Британийн угсаа залгамжлах хунтайж Ульям, Кембрижийн гүнгийн авхай Кейт нарын хоёр дахь хүүхэд болж саяхан мэндэлсэн гүнж Шарлоттагийн зургуудыг олон нийтэд анх удаа үзүүлжээ. Бяцхан охины зургийг Кенсингтоны ордон бямба гарагт нийтэлсэн байна. Кейт тавдугаар сарын дундуур Норфолк гүнлигт оршдог Сандрингем эдлэн газарт охиныхоо зургийг ахтай нь хамт авчээ. Гэрэл зураг дээр ирэх сарын 22-нд 2 нас хүрэх ах хунтайж Жорж нь дүүгээ зүүн гараараа болгоомжтой тэвэрчээ. Өөр нэг зурагт...

Улаанбаатарт 16-18 градус дулаан байна

2015 оны 06 сарын 08      0      2305

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд зарим газраар бороо орж, сэрүүхэн байна. 2015 оны 06 дугаар сарын 8-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус, Говийн бүс...

Монгол улс соёлын өвөө тоолж бүртгэнэ

2015 оны 06 сарын 06      0      3049

Энэ онд Монгол улс соёлын өвөө тоолж бүртгэнэ. Бүртгэл тооллогын ажил Дундговь аймагт эхлээд байна. Өнөөдрийн байдлаар Сайнцагаан сумын нутаг дэвсгэр дээрхи түүх соёлын үл хөдлөх дурсгалыг тоолж дуусах гэж байгаа боловч цаашид бүртгэл тооллогыг хэвийн үргэлжлүүлэхэд төсөв санхүү шийдэгдэхгүй байгаа нь бэрхшээл учруулж байгааг музейн захирал С.Бямбажав хэллээ. Түүх, соёлын дурсгалаа тоолж бүртгэн, шинээр илрүүлэхэд ажлын хэсэг 3.6 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд үүнийг шийдэж...

Жон Ленноны “Gibson” пүүсийн гитарыг зарна

2015 оны 06 сарын 06      1      3231

Жон Ленноны “Gibson” пүүсийн гитарыг Америкийн Калифорни муж улсын Беверли-Хиллз хотод үнэ хаялцуулахаар болжээ. Уг гитар урьд нь 965 мянган долларын үнэ хүрч зарагдсан Боб Диланы цахилгаан гитарын тогтоосон үнийн дээд амжилтыг эвдэж магадгүй байна. “J-160E Gibson” гитарыг Леннон Их Британийн Ливерпул хотоос худалдан авчээ. Тус улсын нийслэл Лондон хотын Финсбери цэцэрлэгт хүрээлэнд 1963 онд болсон “Beatles” хамтлагийн шинэ жилийн шоуны үеэр...

“MERS” титэмт вирусийн халдвар авсан дөрөв дэх хүн нас барав

2015 оны 06 сарын 06      0      3033

“MERS” титэмт вирусийн халдвар авсан дөрөв дэх хүн нас баржээ. Өмнөд Солонгост улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр, одоогийн байдлаар халдвар авсан 41 тохиолдол бүртгэгдсэний тавыг нь сүүлийн өдрүүдэд илрүүлсэн байна. Вирусийн халдвар тархсантай холбогдуулан 230 сургуулийг хаасан тухай Өмнөд Солонгосын Боловсролын яам мэдээлжээ. Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу титэмт вирус нь эрт үедээ онцгой шинж тэмдэг илэрдэггүй байна. Одоогоор уг...

Куба улсад Америкчууд зорчихгүй

2015 оны 06 сарын 06      0      3079

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим америкчуудыг Кубад зорчихыг хориглосон хоригийг хүчинтэй хэвээр үлдээхийн төлөө саналаа өгчээ. Хэдийгээр хоёр орон хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд сайжирч байгаа боловч Бүгд найрамдах намынхан олонхын суудлыг эзэлдэг Конгрессын доод танхим Куба улс руу үйлддэг тогтмол нислэгийг сэргээхгүй байх шийдвэрийг гаргасан байна. Энэ оны нэгдүгээр сард Кубын нийслэл Гавана хотод АНУ болон Кубын хооронд сүүлийн 35 жилд анх удаа өндөр түвшний...

Ам.доллар 1877 төгрөг болж буурав

2015 оны 06 сарын 06      0      3248

Өчигдөрийн Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 1877 төгрөг 91 мөнгөтэй тэнцэж байна. 13 хоногийн хугацаанд ам. доллар төгрөгийн эсрэг 57 төгрөг 32 мөнгөөр сулраад байна.Тодруулбал тавдугаар сарын 22-ны байдлаар ам. доллар 1935 төгрөг 23 мөнгөтэй тэнцэж байсан юм. Ам.долларын ханш ийнхүү буурч буйг зарим эдийн засагчид Оюутолгой төслийн далд уурхай ажиллах болсноор  дотоодын валютын зах зээл тогтворжлоо хэмээн  тайлбарлаж байна.