Өнөөдрийн өрнийн зурхай

2015 оны 06 сарын 09      0      1926

Хонь (3/21-4/19) Завгүй өдөр. Өөрийн ажлыг оновчтой, нягт нямбай төлөвлөх ба өөрийн хүчийг хуваарилах чадвар нь таагүй зүйлээс зайлсхийхэд туслана. Томилолтоор явах, хол явах, аяллаар явахад таагүй өдөр. Энэ үедээ амьдралын эрч хүч буурах хандлагатай. Хойшлуулж боломгүй тийм л ажлаа хий. Магадгүй бие тавгүйрхэж сэтгэл санаагаар унаж, их хэмжээний зарлага гаргана. Аливаа сөргөлдөөн, зөрчлөөс зайлсхийж, зөвшилцөхийг урьтал оролд. Үхэр (4/20-5/20) Энэ өдөр...

Дундговь аймгийн иргэд биеийн илүүдэл жингээ хасна

2015 оны 06 сарын 08      0      2220

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар олон нийтийн дунд зарласан идэвхитэй хөдөлгөөнөөр биеийн илүүдэл жингээ хасах 45 хоногийн аяны дүнг гаргасан байна.  “Бүх нийтээрээ илүүдэл жингээ хасч эрүүл мэндээ сайжруулцгаая” болзолт аянд 6 сум, 19 байгууллага, аж ахуй нэгжийн 360 гаруй хүн нэгдэж, идэвхитэй дасгал хөдөлгөөнийг амьдралдаа хэвшүүлэн, хөдөлгөөний хомсдлоос үүдсэн илүүдэл жингээ хассан байна.Тэдний хассан жин нийтдээ 624 кг болжээ. Аянд нэгдсэн иргэдийн...

Татвараа төлж, даатгалаа хийлгээгүй жолоочид арга хэмжээ авна

2015 оны 06 сарын 08      0      2221

Авто тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй, албан журмын даатгал хийлгээгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хяналтыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг тавьж эхэлсэн байна. Долдугаар сарын 2- ныг дуустал энэ хяналт үргэлжилж, хуулийн хугацаанд татвараа төлж, даатгалаа хийлгэж амжаагүй жолооч нарын татварыг төлүүлнэ. Зургадугаар сарын нэгэн хүртэл хоёр сар хагасын хугацаанд Дундговь аймагт 4100 тээврийн хэрэгслийн...

Б.Сэр-Од “Рио-2016” зуны олимпийн бэлтгэлээ Японд хийнэ

2015 оны 06 сарын 08      0      2038

Монголын Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од “Рио-2016” зуны олимпийн наадамд оролцох бэлтгэлээ базаахаар өнөөдөр Япон улсыг зорилоо. Тэрбээр “Рио-де Жанейро-2016” 31 дүгээр зуны олимпийн наадамд оролцох эрхээ авсан Монгол Улсын хоёр дахь тамирчнаар тодорсон юм. Монголын шилдэг холын зайн гүйгч, гавьяат тамирчин Б.Сэр-Од "Улаанбаатар-марафон” олон улсын тэмцээний холын зайн гүйлтийн 42 км-ийн зайд хоёр дахь удаагаа түрүүлээд байна.

“Чингис хаан” Гранпри тэмцээнийг зохион байгуулна

2015 оны 06 сарын 08      0      2084

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос олимпийн эрхийн оноо өгөх “Чингис хаан” Гран при тэмцээнийг ирэх сарын 3-5-нд зохион байгуулна.  Монголын жүдо бөхийн холбоонд тус тэмцээнд оролцох гадаад орны баг, тамирчид мэдүүлгээ ирүүлсээр байна. Одоогийн байдлаар Франц, Швед, Герман, Унгар, Чех, Их Британи, Швейцарь, Норвеги, ОХУ зэрэг 20 гаруй орны баг тамирчид мэдүүлгээ ирүүлжээ. Өнгөрсөн жилийн “Чингис хаан” Гран при тэмцээнд 30 гаруй орны...

Монголчууд өөрсдөө замын гэрэлтүүлгийг үйлдвэрлэдэг болно

2015 оны 06 сарын 08      2      2527

МЗХ-ны дэргэдэх Монголын Авто замчин залуучуудын холбооны тэргүүн Н.Мөнхбаясгалан, БНСУ-ын Younglim корпорацийн ерөнхийлөгч Лим Хен Чол нар ирэх 2020 он хүртэл хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр үзэглэлээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод сүүлийн үеийн авто замын гэрэлтүүлгийн шинэ техник технологийг нэвтрүүлэх, гэрэлтүүлгийн стандарт норм дүрмийг шинэчлэн боловсруулахаас гадна Монголчууд өөрсдөө замын гэрэлтүүлгийг үйлдвэрлэдэг болох юм. Учир нь манай улс...

ХХААЯ-наас “Мониторинг-2015” ажлыг зохион байгуулжээ

2015 оны 06 сарын 08      0      2131

ХХААЯ-наас Мал эмнэлгийн хүрээлэнгийн Бабедазол эм үйлдвэрлэх болон зарим халдварт өвчний вакцин үйлдвэрлэх судалгааны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Тус яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлөөс “Мониторинг-2015” ажлыг зохион байгуулсан байна. “Мониторинг-2015” ажлын зорилго нь салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хэрэгжиж буй болон хэрэгжиж дууссан шинжлэх ухаан, технологийн төслийн  үр дүнг үйлдвэрлэлд...

Монгол Улсаа олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах наадам болно

2015 оны 06 сарын 08      0      2273

НЗДТГ-ын дэмжлэгээр зохион байгуулж буй  “Welcome to Mongolia” наадмын продюссерээр ажиллах буй МУГЖ. Д.Алтанхуяг  өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирж, олон улсын балетын наадмын бэлтгэл ажилдаа орлоо. “Welcome to Mongolia” наадам нь энэ сарын 8, 19-ний өдөр ДБЭТ-т болох бөгөөд АНУ, Куба, Испани, Япон, Казахстан, Тайвань, Гүрж, Оросын цагийг эзэлсэн шилдэг балетчид урилгаар оролцоно. Дэлхийн шилдэг бүжигчидтэй ажиллаж, бүжиг дэглэх...

Автомашины дугаарын хязгаарлалт болон, хаасан замуудын мэдээлэл

2015 оны 06 сарын 08      1      4212

Нийслэлийн энэ жилийн автозам,  дулааны шугамын сүлжээний засвар шинэчлэлийн ажил нэгэн зэрэг эхэлж байгаатай холбогдуулан замуудыг зургаадугаар сарын 7-оос наймдугаар сарын 15 хүртэл хэсэгчлэн хаахаар болсон. Мөн зургаадугаар сарын 15-ны өдөөс эхлэн наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл 08-20 цагийн хооронд хотын төвийн хэсэгт автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулна. Дугаарын хязгаарлалт нь 7 хоногийн 6 өдөр буюу ням гарагаас бусад өдөр...

Унадаг дугуйчид баяраа тэмдэглэв

2015 оны 06 сарын 08      0      2892

Монголын дугуйн холбооноос Дугуйн баярыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Ж.Батзандан оролцож жил бүрийн зургаадугаар сарын 6-ны өдрийг Дугуйн баяр болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсноо мэдэгдлээ. Олон улсын хэмжээний мастер Тогтохын Пүрэвдорж “Миний бие дугуйн спортоор 51 дэх жилдээ хичээллэж байна. Өнөөдрийг хүртэл дугуй унаж яваа минь хамгийн их баяр бахархал минь юм. Дугуйн чанар нь эрүүл мэндийн брэнд бүтээгдэхүүн. Наймдугаар сарын...