“MERS” вирусээс сэргийлж галт тэрэг, метронуудаа өдөр бүр халдваргүйжүүлэхээр болжээ

2015 оны 06 сарын 11      0      2035

Амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирус Өмнөд Солонгост тархсантай холбогдуулан галт тэрэг, метронуудаа өдөр бүр халдваргүйжүүлэхээр шийдсэнээ Сөүлийн метроны оператор компани мэдэгдлээ. Тус компани жирийн үед долоо хоногт нэг удаа метронуудаа ариутгадаг аж. “Seoul Metro” компанийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, “MERS” тархаж эхэлснээс хойш метроны зорчигчдын тоо 10 орчим хувиар буурчээ. Үүнээс өмнө өдөрт 4.6 сая гаруй хүн метрогоор...

Шизүока мужийн туршлагаас хуваалцав

2015 оны 06 сарын 11      0      1989

Япон Улсын Шизүока мужийн төлөөлөгчид Дорноговь аймгийн Сайншанд суманд ажиллаж байна. Аймгийн Засаг дарга П.Ганхуяг Шизүока мужийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Яги Тошихиро тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.   Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 онд Япон Улсад хийсэн айлчлалын хүрээнд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг Шизүока мужтай найрамдалт харилцааны гэрээнд гарын үсэг зурснаар хоёр талын хамтын ажиллагаа эхэлсэн юм. Уулзалтын эхэнд Засаг...

Өнөөдрийн өрнийн зурхай

2015 оны 06 сарын 11      3      1993

Хонь (3/21-4/19) Энэ өдөр хуурмаг, гайхам байдлын дор өнгөрнө. Ажил болон хувийн амьдралд хүндрэл гарч мэднэ. Өнөөдөр ажил хэргийн идэвх гаргахгүй байсан нь дээр. Итгэлгүй хүмүүсээс эелдгээр зайгаа барихыг хичээ. Удирдлагатайгаа аль болохоор уулзахгүй байсан нь дээр. Хувийн амжилтын тухай бодоход сайнгүй өдөр. Ажилдаа ялангуяа бичиг баримттай харьцахдаа туйлын анхаарал болгоомжтой бай. Үхэр (4/20-5/20) Таагүй өдөр. Өөртэө хэт их итгэлтэй байх нь өнөөдөр...

Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна

2015 оны 06 сарын 11      11      1751

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. 2015 оны зургаадугаар сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс  бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг...

2020 он гэхэд есөн шинэ технологийг Япончууд танилцуулна гэв

2015 оны 06 сарын 10      0      2068

Токио хотноо болох зуны олимп болон паралимпын наадмын үеэр ашиглахын тулд 2020 он гэхэд есөн шинэ технологийг практик хэрэглээнд нэвтрүүлэхээр Японы Засгийн газар шийджээ. Улс орныхоо хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг зуны олимпын наадмын үеэр дэлхий дахинд есөн төслөөр дамжуулан харуулахаар мэргэжилтнүүдийн зөвлөл шийдсэн байна. Эдгээрт уралдаан тэмцээн болох газруудын хооронд хүмүүсийг тээвэрлэх жолоочгүй автобус багтжээ. Мөн бусад орноос очсон зочид төлөөлөгчдөд...

“Malaysian Airlines” компанийг бүхэлд нь шинчилнэ

2015 оны 06 сарын 10      0      1835

Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysian Airlines” компани “бүхэлдээ шинэ компани” болно гэж тус компанийн тэргүүн мэдэгдлээ.  “Бид хуучин “Malaysian airlines”-ыг ард үлдээнэ” гэж Кристоф Мюллер “ВВС” телевизэд мэдэгдсэн байна. “Malaysian airlines” компани “зарчмын хувьд дампуурсан” гэж  өнгөрсөн тавдугаар сард тус компанийн захирал болсон Мюллер энэ сарын эхээр хэлээд, бүтцийн...

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчинг сайжруулна

2015 оны 06 сарын 10      0      1912

ЕТГ, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хамтран өнөөдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд зохион байгуулав. Тус хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Л.Болд даргалж, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нээж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх,...

Үл үзэгдэгч хувцас бүтээжээ

2015 оны 06 сарын 10      0      2328

АНУ-ын арми цэргүүддээ зориулж “үл үзэгдэгч хувцас” туршиж байна. Уг хувцсыг өмссөн цэргүүд тулааны талбараас бараг л “алга болдог” тухай “ Daily Mail ” сонинд бичиж байна. Өнгөлөн далдлах шинэ хувцсыг гэрэлтэй харилцан уялдаж, цэргийг бараг үзэгддэггүй болгож чаддаг тусгай материалаар хийх ажээ. “Hyper Stealth Biotechnology Corporation” компанийн мэргэжилтнүүд цахилгаан соронзон долгионыг дахин чиглүүлж, гэрлийг хугалдаг материалыг...

Ховд аймагт баруун бүсийнхэн уулзацгаав

2015 оны 06 сарын 10      0      2021

Баруун бүсийн аймгуудын нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудын уулзалт, хэлэлцүүлэг, спортын арга хэмжээ энэ сарын 03-05-ны өдрүүдэд алс Баян-Өлгий аймгийн Өлгий хотод зохиогдож Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнууд оролцлоо. Баруун бүсийн аймгуудын нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилтнуудын уулзалт, хэлэлцүүлэгт Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнууд оролцож, аймгийн Засаг даргын орлогч,...

Хандив цуглуулж спорт цогцолбор барина

2015 оны 06 сарын 10      1      1908

Өнгөрсөн жил дэд бүтэцийн томоохон бүтээн байгуулалт хийгээд байгаа Өмнөговь аймгийн Гурвансайхан суманд энэ жил 200 хүний суудалтай 900 м.кв талбай бүхий урлаг, спортын цогцолбор баригдахаар зэхэж байна.  Энэ цогцолборын нийт төсөвт өртөг нь 750 сая төгрөг бөгөөд үүний 200 саяыг Гурвансайхан сумын орон нутгийн хөгжлийн сангаас гаргах бол 50 сая төгрөгийг иргэдийн хандиваас бүрдүүлнэ. Үлдсэн 500 сая төгрөгийг Турк улсын хөрөнгө оруулалтаар шийджээ. Өнөөдрийн байдлаар...