Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2015 явагдаж байна

2015 оны 06 сарын 16      0      2080

Завхан аймагт хүн ам, орон сууцны завсрын тооллого-2015 явагдаж байна. Завсрын тооллогын  бэлтгэл ажлын хүрээнд Завхан аймгийн Засаг даргын захирамжаар аймаг, сумдад  ажиллах тооллогын комиссыг томилон ажлын төлөвлөгөө, график, чиглэлийг гаргаад байгаа аж. Тооллогын комиссоос аймгийн бүх сум, багийн Засаг дарга, тооллогын комиссын ажилтнууд, гэрээт ажилтанзэрэг нийт 200 гаруй хүнд тооллогын зорилго, хөтлөгдөх маягт, аргачлалын талаар нарийвчилсан сургалт семинарыг...

Баянзүрх дүүргийн удирдлагууд цусаа хандивлалаа

2015 оны 06 сарын 16      0      1796

Дэлхийн цусны өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн ИТХ-аас санаачлан ЗДТГ, ЦССҮТ-тэй  хамтран “Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Өдөрлөгт ИТХ-ын Төлөөлөгчид, Хурлын ажлын алба, ЗДТГ-ын 100 гаруй ажилтан албан хаагч оролцож 60 хүн цусаа хандивлав. Цусаа хандивласан ажилтнуудын дийлэнх нь анх удаа энэхүү сайн үйлсийн аянд нэгджээ. Өдөрлөгийг донорын үйлсийг иргэдийн дунд сурталчилж, тогтмол хугацаанд цусаа...

Зуслангийн замын өргөтгөл, шинэчлэл ид өрнөж байна

2015 оны 06 сарын 16      0      2141

Дамбадаржаа-Шаргаморьт-Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд газар чөлөөлөлт ид өрнөж  байна. Тухайн замын трасс нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт  хамрагдаж буй бөгөөд Дамбадаржаагийн уулзвараас Шарга-морьтын гүүр хүртэлх 8,8 км зам Чингэлтэй, Шаргаморьтын гүүрнээс  Хандгайт хүртэлх 7,5 км зам Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт харьялагдаж байгаа юм. Авто замын трасст орсон нийт 317 газар байгаагаас 231 нь...

Мэдээллийн солилцоо, ашиглалтыг сайжруулах талаар хэлэлцүүлэг хийнэ

2015 оны 06 сарын 16      0      1773

Монголбанкнаас   Зүүн Өмнөд Азийн 14 орны төв банкны бодлогын түвшний шийдвэр гаргагчид “Мөнгөний бодлого тодорхойлоход санхүүгийн зах зээлээс мэдээлэл цуглуулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах түвшинд хэрхэн үр дүнтэйгээр ашиглах нь” сэдэвт хэлэлцүүлгийг  Улаанбаатар хотноо зохион байгуулж байна . Энэ сарын 14-19-нийг хүртэл өрнөх нэгдсэн уулзалт,  хэлэлцүүлгийн зорилго нь санхүүгийн  бодлого тодорхойлоход  мэдээлэл хэрхэн...

Циркээс зугтсан заан хүний аминд хүрчээ

2015 оны 06 сарын 15      0      2661

 Германы баруун өмнөд нутагт циркээс зугтсан заан хүний аминд хүрчээ. Өнгөрсөн бямба гарагт тус улсын Бухен хотын оршин суугч 65 настай өвгөн рүү тэр эм заан халдсан байна. Зааныг дараа нь циркийн ажилтнууд барьж, цирк рүү авч явжээ. Цагдаа нарын мэдэгдсэнээр, жижиг циркийн ганц зааныг зугтах үед хашаа нь хаалттай байсан эсэхийг цагдаа нар шалгаж байна.

Хиймэл эрхтэн суулгуулсан анхны эр аав болно

2015 оны 06 сарын 15      0      2406

Эр бэлэг эрхтэн шилжүүлэн суулгуулсан дэлхийн анхны хүн аав болно гэж түүнд хагалгаа хийсэн мэс засалч “ВВС” телевизэд мэдэгджээ. “Хагалгаа хийлгүүлсэн өмнөд африк залуугийн найз бүсгүй дөрвөн сар орчимтой жирэмсэн гэдгээ бидэнд мэдэгдсэн. Энэ нь “шилжүүлэн суулгасан эр бэлэг эрхтэн ажиллаж байгаа” гэсэн үг юм” гэж мэс засалч Андре ван дер Мерве хэлсэн байна. Нэрийг нь нууцалж байгаа 21 настай залуу хөвчөө хөндүүлсний улмаас бэлэг эрхтэн нь...

“MERS” вирусийн тархалтыг дарж чадаагүйдээ уучлалт гуйлаа

2015 оны 06 сарын 15      0      2644

Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусийн тархалтын гол эх үүсвэр болсон эмнэлгүүдийн нэг вирусийн гаралтай уг өвчний тархалтыг дарж чадаагүйдээ уучлалт гуйлаа. “Самсунг” эрүүл мэндийн төвийн ерөнхийлөгч Сон Жэ Хун ням гарагт хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдэл хийхдээ, “Түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх тасгийн 55 настай ажилтан тавдугаар сард өвчтөнүүдийг тээвэрлэснийхээ дараа “MERS”-ийн халдвар...

Улиастай-Гачуурт чиглэлийн замыг өнөөдөр 23 цагаас хаана

2015 оны 06 сарын 15      0      4458

Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд  нэг метрийн диаметртэй төмөр  бетон дугуй хоолойн ажил шинээр хийхтэй холбогдуулж зургаадугаар сарын 13-ны 08 цагаас  зургаадугаар сарын 27-ны 07 цаг хүртэл 160 у/м зам хаана. Мөн Улиастай-Гачуурт чиглэлийн замыг өнөөдөр 23 цагаас зургаадугаар сарын 29-ний 07 цаг хүртэл хэсэгчлэн хааж  зам барилгын ажил хийх юм. Авто зам хаасан үед тээврийн хэрэгслийг түр замаар хөдөлгөөнд оролцуулах юм...

”Мастер кросс-2015”ын шилдгээр Ж.Саруултөгс тодорлоо

2015 оны 06 сарын 15      0      3146

Монгол Улсад авто тээврийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн нэрэмжит Автомашины бартаат замын залуучуудын улсын аварга шалгаруулах "Мастер кросс-2015" уралдаан өнгөрөгч амралтын өдөр боллоо. Монголын Авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын автомашин, мотоциклийн спортын холбоо хамтран зохион байгуулсан энэхүү уралдаанд 47 тамирчин оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорив. Уранлдааныг “Акума” компанийн тамирчин Ж.Саруултөгс хошуучилсан бол ...

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

2015 оны 06 сарын 15      0      2893

Баянзүрх 11.00-17.30 20-р хороо Улиастайн ам, УБЦТС ХК-ийн амралт орчмоор Сүхбаатар 10.30-12.30  9-р хороо Алтайн 1-9-р гудамж, 4-р сургууль, Дөлгөөн нуур, Наран элетроникс, Энхийн санаа өрхийн эмнэлэг, Галакси сургууль орчимд 10.30-17.30 11, 10-р хороо Цагдаагийн гудамж, Сангийн яамны 60 айл, дүүргийн ЭМН, эмнэлэг, Герентологийн үндэсний төв, 17, 186-р цэцэрлэг, Багшийн мэргэжил дээшлүүлэх...