“OneWeb Ltd” компанид зориулж 900 хиймэл дагуул бүтээнэ

2015 оны 06 сарын 16      0      1865

Олон тэрбум хүн өндөр хурдны интернэтээр хангагдах боломжтой болох 900 хиймэл дагуулыг “OneWeb Ltd” хувийн компанид зориулж, зохион бүтээхээр төлөвлөж буйгаа Европын агаарын хөлөг үйлдвэрлэгч “Airbus” концерны төлөөлөгчид мэдээллээ. Хиймэл дагуулуудыг 2018 оны эхээр хөөргөж эхлэх аж. “OneWeb” хиймэл дагуулуудыг олон тоогоор үйлдвэрлэх бөгөөд тус бүр нь 150 кг-аас доош жинтэй байна. Сүлжээний бүх системийг тойрог замд гаргасны дараа дэлхий...

Японд хэт халсны улмаас 800 орчим хүн наранд цохиулжээ

2015 оны 06 сарын 16      0      1735

Өнгөрсөн долоо хоногт Японд хэт халсны улмаас 800 орчим хүн наранд цохиулж эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ тухай тус улсын түргэн тусламж үзүүлэх үүргийг давхар гүйцэтгэдэг Гал түймэртэй тэмцэх алба мэдээлжээ. Өмнөх долоо хоногтой харьцуулахад наранд цохиулсан хүний тоо бараг 180-аар нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар Японд наранд цохиулсан оноштойгоор 250 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Тэдний тал гаруй нь 65-аас дээш насны хүмүүс аж. Хэт халууны улмаас мөн ихэвчлэн барилгын...

Өмнөд Солонгос ”Мерс” вирусын эсрэг 50.5 тэрбум вон зарцуулна

2015 оны 06 сарын 16      0      1714

Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусийн халдварын тархалттай тэмцэхэд тусгай сангуудын хөрөнгийг ашиглахыг Өмнөд Солонгосын Засгийн газар зөвшөөрчээ. Энэ зорилгоор 50.5 тэрбум вон буюу 45.2 сая доллар гаргалаа гэж тус улсын Сангийн яамны мэдээлсэн байна. Дээрх мөнгөөр зайлшгүй шаардлагатай эмнэлгийн материалууд болон тоног төхөөрөмжүүд худалдаж авахаас гадна титэмт вирусийн халдвар аваагүй өвчтөнийг хүлээн авахын тулд хэд хэдэн эмнэлгийг...

”Welcome to Mongolia-2015”-д оролцохоор долоон орны балетчид иржээ

2015 оны 06 сарын 16      0      1649

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд МУГЖ Д.Алтанхуягийн удирдлагаар “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадмыг энэ сарын 18, 19-нд  Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулна. Монголын балетын хөгжил сангаас зохион байгуулж буй эл наадамд Монгол, АНУ, Гүрж, Франц, Испани, Япон, Казахстан, Тайваний шилдэг балетчид оролцоно.  Монголын үзэгчдэд балетын хөгжлийн шинэ төрх, балетын урлагийг илүү ойроос мэдрүүлэх зорилготой...

“Дугуйтай-Баянхонгор” аян үргэлжилж байна

2015 оны 06 сарын 16      0      1619

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн “Унадаг дугуйчдын клуб”-тэй хамтран “Дугуйтай-Баянхонгор” аяныг 10 дугаар сар хүртэл өрнүүлж байна. Аяны хүрээнд иргэн бүрийг дугуй унахыг уриалж байгаа бөгөөд одоогийн байдлаар аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хаан банк, Хас банк, Байгаль орчны газар, Цагдаагийн газрын ажилчин албан хаагчид, хувиараа дугуй сонирхогч иргэд, хүүхэд залуучууд нэгдээд байгаа аж. Дугуйчид өөрсдийн...

“Хөх цэрэг” аялалд 150 хүүхэд оролцоно

2015 оны 06 сарын 16      3      2528

Монголын Лектор Төв, Хөх цэрэг клуб хамтран эх оронч Монгол хүүхэд “Хөх цэрэг” аяллыг  11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Аяллын багийнхан Улаанбаатараас Хөвсгөл далай хүртэл 1800 километр замыг туулах ба 150 хүүхэд оролцоно. Аялал энэ сарын 29-нд Сүхбаатарын талбайгаас эхэлж, долдугаар сарын 9-нд Улаанбаатар хотод ирэх юм. Тэд Хөвсгөл хүртэл аялахдаа Дархан, Орхон, Булган, Хөвсгөлийн чиглэлээр есөн өдөр аялахдаа Амарбаясгалант хийд, Урантогоо зэрэг түүхэн...

Харвони эм элэгний өвчлөлийн вирусыг 90 гаруй хувиар устгадаг

2015 оны 06 сарын 16      0      2138

“Эрүүл элэг” хөтөлбөрийн  хэрэгжилтийн талаар “Оном”  сангаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрөгч оны есдүгээр сарын 8-наас тус сангийн санаачлагаар хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүрэг, Баянгол дүүрэгт эрт илрүүлэлтийн дэд хөтөлбөр хэрэгжүүлж 8000 гаруй хүнийг хамруулсан байна. Дээрх хөтөлбөрийн хүрээнд  Монголд элэг судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгуулагуудтай тавдугаар сарын 25-нд хамтарсан хурал...

”Made in Ulaanbaatar” уран сайхны кино маргааш нээлтээ хийнэ

2015 оны 06 сарын 16      0      3432

"Милл" кино компани, "Нүдэн" фильмийн дэлгэцийн бүтээл "Made in Ulaanbaatar" уран сайхны кино маргааш "Тэнгис" кино театрт нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болно.  Эл бүтээл нь хот хөдөөгийн амьдралын ялгааг тун сонирхолтойгоор харуулж чадсан адал явдалт инээдмийн төрлийн кино юм.  Киноны ерөнхий продюссерээр Ч.Даваабаяр, продюссер СТА Д.Баттөмөр, ерөнхий найруулагч Л.Лхагважаргал, зураглаачаар Д.Мөнхбат нар ажиллажээ. Гол дүрд...

Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулна

2015 оны 06 сарын 16      0      1959

Газрын тосны хайгуулын “Хар ус II” талбайд Газрын тосны газар болон “Ренова-илч” ХХК-ийн хооронд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын даргад олголоо. Газрын тосны хайгуулын “Хар ус II” талбайд “Ренова-илч” ХХК-тай гэрээ байгуулагдвал хөрөнгө оруулагчийн ажлын туршлага, компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт зэрэгт тулгуурлан хайгуулын хугацааны хөрөнгө оруулалтыг...

Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барина

2015 оны 06 сарын 16      0      1995

Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллаж байгаа. Цаашид тус банкны үйл ажиллагаа болон холбогдох бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгтэй гэж үзэн Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн...