”Рио де Жанейро-2016” олимпийн наадамд бэлтгэх ажлын хэсэг хуралдлаа

2015 оны 06 сарын 18      0      1972

"Рио де Жанейро-2016" олимпийн наадамд бэлтгэх ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж Монгол Улсаа төлөөлөн оролцох баг, тамирчдын бэлтгэлжилт, бэлтгэл ажлын явц, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцов. Хуралдааныг ажлын хэсгийн дарга, ЭМСЯ-ны Дэд сайд Т.Болдбаатар удирдан, хуралд Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/, ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын паралимпийн хорооны...

Мерс вирусийн халдварын тархалттай тэмцэх хамгаалалтын эсрэг биет илрүүлжээ

2015 оны 06 сарын 17      0      1804

Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж титэмт вирусийн халдварын тархалттай тэмцэх хамгаалалтын эсрэг биетийг Хятад, Америкийн эрдэмтэд илрүүлжээ. Амьтдад туршихад маш үр дүнтэй болохоо илрүүлсэн бодис харууллаа гэж АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнтэй хамтран ажилладаг Хятадын Шанхай хотын Фудан их сургуулийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. Фудан их сургуулийн эрдэм шинжилгээ-судалгааны багийн ахлагч Зян Шибогийн хэлснээр, "m336" гэдэг уураг нь бусад эсрэг биеттэй харьцуулахад...

Чингис хааны талбайд машины зогсоол гаргажээ

2015 оны 06 сарын 17      0      1725

Чингис хааны талбайн урд хэсэгт машин автобус эгнэн зогсох болов. Энд түр зогсоол байгуулах шийдвэрийг нийслэлийн удирдлагаас гаргасан байна. Уг нь энэ хэсэг нь Монголын Бурханы шашинтны төв “Гандантэгчэнлин хийд”, “Бурхан Багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд харьяалагддаг юм байна.  Тус түр зогсоолд жуулчны автобуснаас гадна иргэд машинаа тавьж болох юм. Мөн түр зогсоол төлбөргүй аж. Энхтайваны өргөн чөлөөний замыг хэсэгчилж хаасан, замын...

Налайх хотын Захирагчийн дахин сонгууль 18-нд болно

2015 оны 06 сарын 17      0      2193

Налайх хотын Захирагчийн сонгуульд аль нэг нэр дэвшигч олонхийн санал аваагүй тул журмын дагуу дахин сонгуулийг зохион байгуулах гэж байна. Дахин сонгууль маргааш буюу 2015 оны зургаадугаар сарын 18-ны өдөр 07-22 цагийн хооронд зургаан хэсгийн хороонд болно. Энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуульд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч буюу  Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш..Хаан,  бие даан нэр дэвшигч  Ц.Минжинхүү нар өрсөлдөнө. Эдгээр нэр дэвшигчийн хамгийн олон...

Улсын баяр наадмыг угтаж ногоон байгууламж, тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийж эхэллээ

2015 оны 06 сарын 17      0      1708

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн төвийн зургаан дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт цэвэрлэгээ, ногоон байгууламж, тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хариуцсан талбайн хуваарилалтыг хийж, дүүргүүдэд ажлын ерөнхий зааварчилгаа өгч ажиллаж байгаа...

Солонгос, Монголын зохиолчдын эрхийг хамгаална

2015 оны 06 сарын 17      0      1946

Монгол Улс, БНСУ-ын зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллагууд хамтран ажиллах “Харилцан т ө л өө л ө гчийн гэрээ” байгууллаа.   Тодруулбал, БНСУ-ын хөгжмийн зохиолчийн эрхийг хамгаалах холбоо /КОМСА/-г төлөөлж КОМКА-гийн олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Ди Жэй Сан,  Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/-ийг төлөөлж тус холбооны гүйцэтгэх захирал, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нар өнөөдөр гэрээнд гарын...

Улаанбурхан өвчний дэгдэлт орон нутагт ч гарсаар байна

2015 оны 06 сарын 17      0      1843

Энэ оны гуравдугаар сараас Улаанбаатарт эхэлсэн улаанбурхан өвчний дэгдэлт орон нутагт ч гарсаар байна.   Увс аймгийн хувьд улаанбурхан өвчний 22 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд үүнээс 13 нь Улаанбаатар хотоос ирсэн оюутнууд, үлдсэн нь халдвар авсан хүмүүсийн гэр бүлийнхэн болон эмчилгээ сувилалд явж ирсэн хүмүүс аж. Одоогоор хүндэрсэн тохиолдол байхгүй байна. Улаанбурханаар өвчилсөн тохиолдолд халуурах, нүдны салст үрэвсэх, хамраас нус гоожих, ханиалгах, амны салстад...

Монголд үйлдвэрлэв “Мон-ланс”

2015 оны 06 сарын 17      6      10882

Өндөр хөгжилтэй оронд үйлдвэрлэл хамгийн сайн хөгжсөн байдаг. Монгол Улсыг дэлхийд таниулах ганц гарц бол үндэсний үйлдвэрлэл. Бид өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах хэрэгтэй. Харин яаж?  Монголчууд өөрсдөө хэрэглэгч нь байхад л хангалттай. Таны өмнө цэвэр арьс болон боловсруулсан арьсаар хийсэн, загвар, үнийн хувьд ижил хоёр цүнх байвал алийг нь сонгох вэ? Мэдээж цэвэр арьс гэж хариулах биз. Гэвч үгүй. Цэвэр арьсан цүнх Монгол үйлдвэрийнх болохоор нэг их...

Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

2015 оны 06 сарын 17      0      2086

17/YI Баянзүрх 11.00-17.30 17-р хороо Эмнэлгийн гудамж Чингэлтэй 11.00-16.00 1, 4-р хороо Барилгачдын талбай,  Дүрслэх урлагийн музей, ЗГБНЗ, /БХБЯ/, Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл, Батлан хамгаалах хууль сахиулагчдын эмнэлэг, НЦГ, ТЕГ, ШШГЕГ, МБГ, ЭЦГ, ХЗҮХ, УЕП, УБ хотын банк, Үндэсний түүхийн музей, Монгол банк, Эрүүгийн хэргийн төв архив, УНДЕГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн төр захиргааны...

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд транзит танхим барина

2015 оны 06 сарын 17      1      1944

Засгийн газрын хуралдаанаар Ази Европын дээд түвшний уулзалтыг ирэх оны долдугаар сард зохион байгуулахтай холбоотойгоор дараах шийдвэрийг гаргалаа. “Чингис хаан” олон улсын нисэх буудалд транзит танхим барих, зочдын танхимыг өргөтгөх, тохижуулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ. Энэ уулзалтын үеэр 4500-5000 зочид төлөөлөгчдийг хүлээн авч, үдэн гаргах бөгөөд олон улсын ирэгчдийн танхимыг өргөтгөх, явагчдын транзит танхимыг шинээр байгуулж, зорчигч...